Мэдээ

Л.Халтар: Дарханы замын ажил 2022 оны аравдугаар сард дуусна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УБ-Дархан чиглэлийн автозамын барилгын ажлын явцтай танилцлаа.

Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар танилцуулгадаа “АХБ-ны өмнөх гүйцэтгэгч Хятадын компани гэрээгээ цуцалсан. Одоогоор тендер дахин зарлаж, гүйцэтгэгчийг шалгаруулж байгаагаас үүдэж ажил удаашрах төлөвтэй. Энэ оны долоодугаар сарын 1-н гэхэд эхний хучилт дуусчихна. Гаднаас ажиллах хүчний баг ирээд гүйцэж байна. Тавдугаар багц замыг 35 км, дөрөвдүгээр багцыг 45 км юм тус тус хийхээр байна. Замын ажил 2022 оны аравдугаар сарын сүүлээр бэлэн болохоор төлөвтэй байна” гэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ багц замыг хийхээс илүүтэй одоогоор эхлүүлээд байгаа замаа нэн даруй дуусгахыг үүрэг болголоо. Тэрээр “Хугацаа явах тусам зардал, хүн хүчний шаардлага нэмэгдэнэ, чанарын асуудал үүснэ. Олон нийт ч энэ замын асуудалд бухимдалтай байна. Долоо хоног бүрийн Засгийн газрын хурлаар явцыг танилцуулж байгаарай. 2022 оны 7-р сард Гашуунсухайтын төмөр зам ашиглалтад орно. Түүний дараа Дарханы зам 10-р сард ашиглалтад орох нь байна. Тохирлоо шүү. Та толгойгоороо хариуцна шүү” гэв.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button