МэдээТренд

Коронавируст халдвартай иргэн гэртээ нас бар.сан байжээ

Коронавируст халдвартай иргэн энэ сарын 4-нд гэртээ нас бар.сан хэрэг гарсан байна. Тодруулбал, СХД-ийн Тоосгоны ….тоосгоны тоотод “хүн нас бар.сан” гэх дуудлага мэдээлэл Цагдаагийн байгууллагад иржээ. Цагдаагийн байгууллагаас дуудлагын дагуу очиход иргэн И ил харагдах гэмтэл, шархгүй нас бар.сан байжээ.
Эх сурвалжийн мэдээллээр тухайн иргэн нь ходоодны хорт хавдрын эмчилгээ хийлгэж байсан бөгөөд энэ сарын 3-нд PCR шинжилгээ хийлгээд хариу эерэг гарч, гэрийн тусгаарлалтад байсан байна. Иймээс цагдаагийн байгууллагаас холбогдох газруудад иргэний нөхцөл байдлыг мэдэгдэн, цогсыг халдваргүйжүүлж “Буян” компанид хүлээлгэн өгсөн байна. Эх сурвалж папарацци мн

Өнгөрсөн хоногт нийслэлийн Лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт иргэдээс нийт 218 дуудлага очжээ. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод нийт 33 иргэн хандсанаас 13 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 20 иргэнтэй оператор ажилтан холбогдож, мэдээлэл өгсөн байна. Өнөөдөр Улаанбаатар хотод 115 цэгт 301 багийн 2,339 эмч, ажилтан ажиллаж, 75,592 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөөд байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 71.7 хувь буюу 819.477 нь I тунд, 40.2 хувь буюу 459.729 II тунд хамрагджээ. Дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан иргэд гэрчилгээгээ төрийн үйлчилгээний цахим систем /e-mongolia mn/-ээс татан авах боломжтой.

Хэрэв вакцинд хамрагдсан мэдээлэл алдаатай шивэгдсэн, эсвэл мэдээлэл ороогүй бол дүүргүүдийн тандалтын албаны доорх лавлах утсанд хандаарай.

Баянгол дүүрэг-70120318
Баянзүрх дүүрэг-70150065
Хан-Уул дүүрэг-11-342257, 70049200
Сүхбаатар дүүрэг-70003910
Сонгинохайрхан дүүрэг-79976000
Чингэлтэй дүүрэг-70106677
Гадаадын иргэн вакцинд хамрагдсан гэрчилгээгээ эрүүл мэндийн яамны vis.health.gov.mn цахим хаягаас авах юм.

Эх сурвалж: Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button