ЗөвөлгөөЭрүүл мэнд

Ковидын дараа идэх ёстой 7 хүнс

ОХУ-ын эмч, хоолны мэргэжилтэн Римма Мойсенко ковидын халдвар аваад эдгэсний дараа ямар хоол хүнс идэх хэрэгтэйг зөвлөжээ. COVID-19-ийн дараах нөхөн сэргээлтэд дараах хоол хүнс тусална.

Цусан хиам Цусан хиам нь төмөр, уураг, олон төрлийн витаминаар баялаг. Уушгины ямар ч өвчний дараа нөхөн сэргээлтэд хэрэгтэй хүнс нь энэ аж.

Даршилсан байцаа Ялангуяа намрын улиралд энэ хүнс хүний биед маш сайн тохирно гэж эмч ярьж байна. Бүх төрлийн исгэсэн ногоо дархлааг сэргээнэ.

Төмс Пребиотикуудад ордог төмс нь даршилсан байцаа зэрэг исгэсэн ногоотой хамт идэхэд ковидын дараа дархлааг нөхөн сэргээх аж. Долоо хоногт ганцхан удаа үүнийг идсэн ч таны гэдсэнд маш тустай. Дархлаа нь хүний гэдсээр дамжин сэргэдэг.

Витамины комплекс Ковидын дараа та биеэ витамин С-гээр цэнэглэх нь чухал. Үүнийг та загас, цангис, чангаанзнаас авч чадна. Эдгээрт биед хэрэгтэй кали ч бий. Витамины комплекс болсон эдгээр зүйл нь зүрх-судасны тогтолцоонд сайнаар нөлөөлнө.

Үр тариа Магнигаар баялаг үр тариа нь мэдрэлийн тогтолцоог сэргээж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулна.

Ногоо Та олон төрлийн ногоо идсэнээр ковидын дараа эрүүл мэндээ нөхөн сэргээх болно.

Ашигтай өөх тос Ковидын дараа бие организмыг бүрэн нөхөн сэргээхэд ашигтай өөх тос хэрэглэх нь маш чухал. Цөцгийн тос хайлж идэх нь бүх хүнд тустай. Мөн омега-3 агуулсан маалингын тос, чиа үрийн тос хэрэглэхийг мэргэжилтэн зөвлөжээ.

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button