МэдээЭрүүл мэнд

“Иргэд эрүүл мэндийн үйлчилгээг ЭМД-ын сангаас хязгааргүй авна”

УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Бейсен нар “ЭМД-ын сангаас сум болон өрхийн эрүүл мэндийн төвд олгох суурь санхүүжилт хоёр дахин өссөн, мөн хүнсний тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулсан” талаар мэдээлж байна.

ЭМД-ын сангаас сум болон өрхийн эмнэлэгт олгох санхүүжилтийг хоёр дахин буюу 87 тэрбумаар өсгөсөн. 2020 оны наймдугаар сард Эрүүл мэндийн багц хуульд нэмэлт өөрчлөлт орж, төр төлбөрийг нь хариуцах тусламж үйлчилгээнүүдийг ЭМД-ын сангаар дамжуулан худалдан авах эрх зүйн орчин бүрдсэн ба хууль хэрэгжилт ирэх 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэхээр болсон.

ЭМД-ын сангаас нэг иргэнд олгох үйлчилгээний дээд хязгаар 2 сая төгрөг байсан бол хязгааргүй болсон мөн хөнгөлөлттэй эмийн жорыг бүх шатны эмч бичдэг, бүх эмийн сангаар олгогддог болсон.

ЭМД-ын сангаас 2021 оны эхний есөн сарын байдлаар ЭМ-ын байгууллагад олгох тусламж үйлчилгээнд 634,9 тэрбум, эмийн хөнгөлөлтөд 44 тэрбум, Элэг бүтэн монгол хөтөлбөрт 3 тэрбум, ковидын тусламж үйлчилгээнд 204 тэрбум нийт 886,8 тэрбум төгрөгийн гүйцэтгэлийн санхүүжилт олгожээ. Үүнээс улсын эмнэлэгт 356 тэрбум, хувийн эмнэлэгт 64,6 тэрбум, сувилалд 8,2 тэрбум, сумын эмнэлгүүдэд 4,4 тэрбум, өрхийн эмнэлэгт 3,1 тэрбум төгрөгийг гүйцэтгэлээр санхүүжилт олгосон.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button