Зөвөлгөө

Дэрэн доороо сармис хийж унтвал яах вэ?

Сармис хавдрын эсийг үгүй хийх, хоргүйжүүлэх, жинг бууруулах, урт наслалтад хүргэх зэрэг олон эерэг нөлөөг үзүүлдэг. Хэдийгээр эвгүй үнэртэй ч үр ашгийг нь нэг л мэдэрсэн бол өдөр бүрийн хэрэглээнд тань багтана гэдэгт итгэлтэй байна.

  1. Сармис өөртөө аллицин хэмээх антибиотик агуулж байдаг тул түүний үнэр нь хамар битүүрлийг үгүй хийж, амьсгалын замыг чөлөөлж, элдэв халдварыг намжаах ач тустай байдаг. Үр дүн нь шууд мэдрэгдэхүй боловч аажимдаа амьсгал чөлөөтэй авах боломжтой болж буйг та мэдрэх болно.
  2. Дээр дурьсан аллицин нь хүний бие дэх гадны халдварыг дарж, биеийг эрүүлжүүлэх эерэг нөлөөтэй. Харин дэрэн доороо сармис хийж унтаж хэвших нь аливаа өвчин тусах магадлалыг бууруулж байдаг ажээ.
  3. Шөнө унтаж байхад тань шавж өөр лүү тань ойртох вий гэхээс айдаг бол, өглөө шумууланд хазуулж сэрэхээс эмээж байгаа бол дэрэн доороо сармис хийж унтаж хэвшээрэй. Хортон шавжнууд сармисны үнэрийг тэвчдэггүй аж.
  4. Сармис нь нойргүйдлийг дарахад тустай В1 амин дэмээр тун баялаг. Түүнчлэн нойрыг өдөөдөг мелатонины хэмжээг нэмэгдүүлдэг В6 амин дэм ч тодорхой хэмжээгээр агуулагдаж байдаг ажээ. Мөн саримс нь мэдрэлийн тогтолцоонд сайнаар нөлөө үзүүлж, сэтгэл санааг тайвшруулах эерэг нөлөөтэй байна.

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button