ЗөвөлгөөЭрүүл мэнд

ЦАГААН ОРДНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ЗӨВЛӨХИЙН БАЙР СУУРЬ

Цагаан ордны эрүүл мэндийн ахлах зөвлөх, доктор Энтони Фаучи “The Financial Times” сонинд өгсөн ярилцлагадаа “COVID-19 цар тахал дуусах шатандаа орсон” гэх байр суурийг илэрхийлсэн байна. Гэхдээ тэрээр “COVID-19” цаашид улирлын чанартай томуугийн адил тодорхой бүс нутаг, хүн ам дунд тогтмол дэгддэг

“эндемик” өвчлөл бус халдварын тархалтыг байнга хянах шаардлагагүй “тэнцвэрт” түвшинд хүрнэ гэж үзэж байгаа юм. Учир нь хүн амын дийлэнх нь вакцинд хамрагдаж, халдвар аваад эдгэрэх замаар вирусийн эсрэг сүргийн дархлаа бий болохын зэрэгцээ эм, эмчилгээний шинэ нээлтүүд нэвтрэхийн хэрээр ковидын тархалт,өвчлөлийг хянах боломж улам сайжирч байгаа аж.Ингэснээр цаашид ковидын эсрэг арга хэмжээг Засгийн газрууд бус илүүтэй орон нутгийн удирдлагууд болон хувь хүнд өөрт нь хариуцуулах боломж бүрдэж, ойрын ирээдүйд хөл хорио, урьдчилан сэргийлэх хязгаарлалтууд өнгөрсөн түүх болж үлдэнэ гэжээ.

Дэлхийн хэмжээнд Омикрон хувилбарын тархалт өнгөрсөн сард оргил түвшинд хүрч, цар тахал эхэлснээс хойших хамгийн том давлагааг үүсгэсэн. Тэгвэл сүүлийн хоёр долоо хоногийн байдлаар дийлэнх улс оронд халдварын тохиолдлын тоо эргээд буурах хандлага ажиглагдаж байгаа юм.Гэсэн ч доктор Энтони Фаучигийн хувьд вакцинд хамрагдаагүй бага насны хүүхдүүд, эрсдэлт бүлгийн иргэд болон өндөр настнууд халдварт өртөх эрсдэл өндөр байгааг онцолсон байна. Харин бусад иргэдийн хувьд 4-5 жилд тутамд вакцинд хамрагдах замаар халдвараас сэргийлэх боломжтой болно гэж үзэж байгаа аж.

Д.Оюунсувд: Зохистой хооллолтын хамгийн эхний зарчим нь бага багаар, ойр ойрхон идэх: ТТАХНЭ-ийн эмнэл зүйн хоол зүйч Д.Оюунсувд “Эрүүл зохистой хооллолт” сэдвээр зөвлөгөө өглөө. Зохистой хооллолтын талаар тайлбарлахгүй юу? Хүний өсөлт, хөгжил, амьдралыг тэтгэгч нь хоол хүнс байдаг. Үүнээс бид нүүр ус, уураг, өөхтос зэрэг үндсэн шимт бодисыг авахаас гадна амин дэм, эрдэс бодис, ус зэргийг авч байдаг. Үндсэн шимт бодисууд нь бидний энергийн гол эх үүсвэр бол амин дэм, эрдэс бодис, ус нь бидний бодисын солилцооны үйл ажиллагаанд оролцдог. Эдгээр шимт бодис, амин дэмийг хоол хүнснээс авахдаа өөрийн нас, хүйс, онцлог,

амьдралын хэв маягтаа тохируулан хэрэглэхийг л зохистой хооллолт гээд байгаа юм. Тэгэхээр зохистой хооллолт гэдэг нь хатуу чанга дэглэм биш гэсэн үг. Зохистой хооллохын тулд юуг анхаарах вэ? Зохистой хооллолтын хамгийн эхний зарчим нь бага багаар, ойр ойрхон идэх. Энэ нь хэт их идэхгүй, удаан хугацаандөлсөхгүй байх боломжийг олгодог. Бид өглөө, өдөр, оройн хоолыг тогтмол идэхээс гадна хажуугаар нь хөнгөн хооллолтыг төлөвлөх хэрэгтэй. Мөн хоёрдугаар зарчим нь өнгөөр хооллох байдаг. Хүнсний бүтээгдэхүүн авахдаа маш олон төрлийн, өөр өөр өнгөтэй хүнсийг сонгох хэрэгтэй. Ингэснээр өөрт хэрэгтэй амин дэм, эрдэс

бодисыг хангалттай авч чадна. Харин гуравдугаарт нь тэнцвэртэй хооллох хэрэгтэй. Нийт хүнсний бүтээгдэхүүнийг зургаан нэр төрлөөр ангилдаг. Үүнд: Үр тариа, Мах, Хүнсний ногоо, Өөх тос, Сүү, сүүн бүтээгдэхүүн, Жимс, жимсгэнэ багтана. Эдгээр нэр төрлийн бүтээгдэхүүнээс өдөр бүр бүх төрлөөс нь идэжхэрэглэх ёстой. Учир нь хүнсний төрөл болгон өөрийн гэсэн шимт бодисыг агуулдаг. Ялангуяа жимс, хүнсний ногоог өдөр бүр заавал хэрэглэнэ. Өөрийн өдөрт авах илчлэгээ зөв тооцоолж, хүнсний бүтээгдэхүүнийг сонгох нь зөв. Үүнийг мэдэхийн тулд мэргэжлийн хоол зүйчид хандах хэрэгтэй. Дөрөвдүгээрт, түргэн хоол болон давс,

давс агуулсан хүнсний бүтээгдэхүүн, чихэр, чихэр агуулсан хүнсний хэрэглээг хязгаарлаж, тохируулан хэрэглэнэ. Эдгээр хүнс нь маш их хэмжээний илчлэгийг агуулж байдаг. Тавдугаарт, архи тамхины хэрэглээнээс татгалзана. Зургадугаарт, өдөрт 30-аас дээш минут дасгал хийх хэрэгтэй.

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button