МэдээТренд

Вакцины 2 тунг хийлгэсэн иргэдийн дансанд 50 мянган төгрөг орж эхэллээ

Засгийн газраас коронавирусийн эсрэг вакцины хоёр дахь тунг хийлгэсэн иргэддээ 50 мянган төгрөгийн урамшуулал олгохоор шийдвэрлэснээ өчигдөр танилцуулсан билээ.

Энэ урамшууллыг “Дархлаагаа сайн тогтооход дэмжлэг үзүүлж, амин дэм авахад зориулж байна” хэмээн Сангийн сайд Б.Жавхлан тайлбарласан.

Вакцины хоёр тунг хийлгэсэн иргэдийн дансанд 50 мянган төгрөгийг шилжүүлж эхэлжээ. Иргэдийн гар утсанд “Вакциндаа хамрагдсан хариуцлагатай иргэн” гэсэн тайлбартай 50 мянган төгрөг өнөөдрөөс орж эхэлж байна.

-Гурван хувийн хүүтэй зээл олголтыг явц хэр байна вэ. Хэрэгжиж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл хэдэн иргэн, аж ахуйн нэгж хүсэлт ирүүлэв? -Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний нэг хэсэг нь Ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй зээл. Энэхүү зээлийн зорилго нь цар тахлын нөлөөллөөс болж алдаж болзошгүй гэж тооцоолсон 120 мянга орчим ажлын байрыг хадгалж үлдэхэд зориулагдаж арилжааны банкны өөрийн эх үүсвэрээр бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд олгогдох юм. Нийт зээлийн хүсэлтийн хувьд 48.982 иргэн, аж ахуйн нэгжийн 5.5 их наядын хүсэлт ирээд байна. Эдгээрээс 12.522 зээл судалгаанд байгаа бол 2850 хүсэлтэд татгалзсан хариу өгч, 24.210 зээлийн хүсэлт хүлээгдэж байна гэсэн мэдээлэл ирсэн байна. Ажлын байрыг дэмжих зээлийн хувьд тавдугаар сарын 3-ны байдлаар буюу найм дахь долоо хоногийн өссөн дүнгээр нийт 9400 зээлдэгчид 648.7 тэрбум төгрөгийн зээл олгогдоод байна. Үүнээс 3063 зээл Улаанбаатар хотод 6337 зээл орон нутагт олгогдсон байна.

-Нийт зээлдэгчдийн хэд нь зээлийн батлан даалтын санд хамрагдав. Өнгөрсөн сард 40 орчим иргэн, аж ахуйн нэгж хамрагдсан байсан. Одоо өссөн үү?
-Зээлийн батлан даалтын сан нь банк, санхүүгийн байгууллагаас зээл авахыг хүссэн боловч зээлийн барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид зээлийн 60 хүртэлх хувьд батлан даалт гаргах хуулийн зориулалттай сан юм. Харин, батлан даалтыг гаргахдаа тухайн зээл олгох банк, санхүүгийн байгууллагын дүгнэлтэд үндэслэнэ гэж заасан тул арилжааны банкнаас зээл олгох шийдвэр гараагүй байхад ЗБДС-ийн зүгээс бие даан судалгаа хийх боломжгүй байна.

Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Н.Мандуултай ярилцлаа.

-Зээл авсан иргэд, аж ахуйн нэгжийг олон нийтэд зарлах тухай яригдаж байна. Энэ боломжтой юу?
-Банкнаас зээл авсан байгууллага, хувь хүмүүсийн мэдээлэл болон банкны харилцагчийн мэдээллийг олон нийтэд нээлттэй зарлах нь Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д “Банк, түүний харилцагч болон гуравдагч этгээд нууц гэж үзсэн аливаа мэдээллийг дор дурдсанаас бусад тохиолдолд бусдад гаргаж өгөх, задруулах, ашиглахыг банкны хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх удирдлага, хянан шалгах зөвлөл, ажилтанд хориглоно” гэж заасантай зөрчилдөхөөр байна.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button