Мэдээ

Б.БАТЗОРИГ: ХАНИЙНХАА ХҮСЛИЙГ БИЕЛҮҮЛЖ, ХАДАМ ЭЭЖДЭЭ МАШИН БЭЛЭГЛЭЖЭЭ

Гэргийгээ хүнд өвчний улмаас алдсан Б.Батзоригийг монголчууд андахгүй. Эхнэрээ эмчлүүлэх гэж сийлбэр хийн олон жил уйгагүй халамжилсан ч цар тахлын сүүдэр энэ айлыг дайрсан. Б.Батзориг “Боломжиндоо тааруулаад ханийнхаа ярьж байсан нэг хүслийг нь биелүүлж, эмээдээ машин бэлэглэлээ бид дөрөв нь. Эмээ нь одоо хүссэн үедээ хүүхдүүд дээрээ ирж байх боломжтой боллоо. Сайхан байнаа… ” хэмээн нийтэлжээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар “давхар дээл”-ийн асуудал болон сонгуулийн тогтолцооны талаарх байр сууриа илэрхийллээ. Тэрээр “Дэлхийн парламентын засаглалтай улсуудад парламентын гишүүн сайдаар ажиллах нь түгээмэл. Тэр битгий хэл зарим улсад зайлшгүй шаардлага болгож оруулсан байдаг. Тухайлбал, Япон улсын хуульд Засгийн газрын 50-аас дээш хувь нь парламентын гишүүн байх ёстой гэж шаарддаг. Сонгуульд ялсан намын

мөрийн хөтөлбөрийг Засгийн газар хэрэгжүүлдэг учраас парламентын гишүүд сайд байх ёстой гэж үздэг. Парламентын ард түмнийг төлөөлөх чадвар гэж бий. Энэ нь 100-аас дээш байж хангагдана гэж үздэг улс орнууд байдаг. Ер нь “давхар дээл”-д биш гишүүдийн тоонд асуудал байна. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж байх үед гишүүдийн тоог 108 болгоё, “давхар дээл”-ийг зөвшөөрье, сонгуулийн тогтолцоог

пропорционал байлгая гэсэн санал тухайн үеийн Ерөнхийлөгчөөс гарч, дэмжигдэж байсан ч улс төрийн шалтгаанаас болж дэмжигдээгүй үлдсэн юм. Миний хувийн байр суурь бол УИХ-ын гишүүний тоо 100-аас дээш байж парламентын төлөөлөх чадвар сайжирна гэж үздэг. Гудамжинд биш Төрийн ордон дотроо асуудлыг хэлэлцэх боломж бүрдэнэ гэж үздэг. Амжилттай ардчиллын жишээг харахад парламентын гишүүд нь 100-аас дээш байна.

Ард түмэн үүнийг “Зуун ямаанд жаран ухна” гэж ойлгоод дэмжигддэггүй. 2012 оны сонгууль холимог тогтолцоогоор, 1990 оны сонгууль цэвэр пропорционалиар зохион байгуулагдсан байдаг. Пропорциональ тогтолцооны давуу тал нь мөнгөний сонгууль болдоггүй, намуудын сонгуульд оролцох боломжийг нээдэг, олон ургальч үзлийг хангадаг, сөрөг хүчин бодитоор бий болдог, хязгаарлаж чаддаг гэх мэт давуу талтай. Жишээлбэл, АН сонгуулиар нийт сонгогчдын 48.6 хувийн саналыг авсан мөртлөө

УИХ-д бага суудалтай. Хэрвээ пропорциональ байсан бол суудлын тоо арай өөр байх байсан. Ингэснээр сөрөг хүчний дуу хоолой чангарч, хяналт сайн байх нөхцөл бүрдэнэ гэж үздэг. Сонгогчдын санал хаягдахгүй. Нөгөө талаар байнга эвслийн Засгийн газар байгуулагдах учир тогтворгүй байдал үүсэх магадлалтай гэж үздэг” гэлээ.Нөгөө талаар байнга эвслийн Засгийн газар байгуулагдах учир тогтворгүй байдал үүсэх магадлалтай гэж үздэг” гэлээ.

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button