Хайр, гэр бүл

Би эхнэрийнхээ найзтай суусан залуу.Эхнэр минь намайг тэгээл үлдээсэн байх даа

Би 40нас гараад явж байгаа энгийн нэгэн аав , өрхийн тэргүүн. Дээр
хэлсэнчлэн би хайртай эхнэрийнхээ хамгийн сайн найзтай нь суусан . Би эхнэртэйгээ 19настай танилцаж дурлаж үерхэж эхэлсэн. Тэр маань цоглог , дэндүү хөгжилтэй амьдралд хайртай бүсгүй байсан. Бид хоёр 23 насандаа гэр бүл зохиож хуримын ордны үүдээр хаан бугуйвч , хатан сүйхээ зүүгээд гарч ирж байлаа.

Эхнэр маань тэр найзтайгаа дундаа хувцасаа өмсөж , үсээ хамтдаа сүлжиж хүүхэд наснаасаа хамт өссөн учраас тэр нөхөрлөлийг нь би хүндэлдэг байсан юм. Бид хоёр 27насандаа хөөрхөн хүүтэй болсон . Эхнэрийнхээ найзтай амьдралын найзууд болсоор . Хүү 3хан настай. Миний хүүг эхнэрийн маань найз л харж хооллож , асарч байв. Эхнэр маань евдсен.

30 настай залуу эмнэлгийн коридорт хөлөө жийгээд хана налаад хүүхэд шиг уйлж суухад хүн бүр нүдээр харж байхыг сайн санадаг юм. Хүүгээ сайн хүн болгоорой хайрт минь гэж хэлээд надруу итгэсэн шүү гэсэн харцаар ширтэх нь нулимс урсам.

Хамгийн сайн найздаа эхнэр минь манай хоёрыг бүү орхиорой , хүүг минь ээжийн хайраар бүхнийг жоохон ч гэсэн амсуулж өгөөрэй гэж захиад хүүгээ үнссэн болоод нүдээ aньсан юм.
…Эхнэрийнхээ найзыг хамгийн дотно найзаа л гэж харахаас илүүг бодож яваагүй л дээ. Энэ сайн хүнийг эхнэр минь хүү бид хоёрт үлдээгээд буцсан юм шүү , амьдрал дээрх ганц найз гэж харж хүндэлж явсаар нэг л мэдэхэд дотроо тэр хүнийг хамгаалж , хол битгий байгаасай , ороод ирээсэй гэж хардаг болчихсон байв.

20н хэдхэн насандаа хайртай эмэгтэйн минь хамгийн сайн найз гэж
харахаас өөрөөр бодож яваагүй би энэ бодолдоо бусдаас жаахан санаа
зовиолл. Хүүгээ 7нас хүрэх тэр жил би зориглон түүнээс бид хоёрын
дэргэд үлдээч гэж хэлсэн .Яахав эхлээд хайр сэтгэл байгаагүй зүгээр л
дассан.

Одоо бодохнээ тэр минь найздаа захьсан тэр захиас ингэж биелэх ёстой байж дээ гэж хааяа боддог юм. Хайртай гэргийнхээ хамгийн сайн найзтай гэр бүл болсон 2 хүүгийн ааваас.

Эх сурвалж: далавчгүй сахиусан тэнгэр

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button