Энтертейнмент

Багадаа Нирвана хамтлагийн цомгийн нүүрэнд гарч байсан залуу шүүхэд ханджээ

Алдарт Нирвана хамтлагийн Nevermind цомог дэлхий даяар 30 сая гаруй хувиар борлуулагдсан байдаг. Энэхүү цомгийн нүүрэнд өдгөө 30 настай Спенсер Элдений дөрвөн сартай үеийнх нь нүцгэн зураг байдаг аж.Спенсер Элден бэлгийн мөлжлөгийн хэргээр хамтлагийн гишүүд болон студи, гэрэл зурагчныг шүүхэд өгчээ. Нирвана хамтлаг дөрвөн сартай Элдений эмзэг эрхтнийг хэвлэхдээ далдална гэж амлаж
байсан боловч хэлсэндээ хүрээгүй гэжээ.

Цомгийн нүүрэнд дөрвөн сартай Элден усан санд сэлж, загасны өгөөш бүхий долларын дэвсгэрт дэргэд нь байх аж. Элдений хэлж буйгаар эцэг эх нь түүний зургийг цомог дээр ашиглах зөвшөөрөл олгосон гарын үсэг зураагүй, ямар нэгэн төлбөр авч байгаагүй гэсэн юм. Тэрээр мөн энэхүү зургийг хүүхдийн порнограф гэж үзэж байгаа аж. Хүүхдийн бэлгийн харьцаанд ороогүй зургийг АНУ-ын хуулиар хүүхдийн порнограф гэж үздэггүй ч Элдений өмгөөлөгч Роберт Ю.Льюисын үзэж буйгаар долларын дэвсгэрт оруулсан нь насанд хүрээгүй хүүхдийг “биеэ үнэлэгч” мэт харагдуулсан гэж
үзэж байгаа юм. Тэрээр тус цомогтой холбоотой хүн бүрээс 150 мянган ам.долларыг нэхэмжилж байгаа аж.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button