МэдээТренд

Америк: Орос бол түрэмгийлэгчид

Орос, Украйны хил дээрх нөхцөл байдалд ОХУ-ыг АНУ “түрэмгийлэгч”
гэж харж байгаа бөгөөд Киевийн зүгээс хурцадмал байдлыг өдөөн
хатгасан алхам хийсэн гэх ямар ч шинж тэмдэг олж харахгүй байгаа
талаараа АНУ-ын Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Нед
Прайс мэдэгджээ.

“Тодорхой ярихыг минь зөвшөөрнө үү. Энэ нөхцөлд Орос улс түрэмгийлэгч болж байна. Украйн өдөөн хатгалга хийсэн эсвэл хурцадмал байдлыг өдөөж байгаа гэх ямар ч шинж тэмдгийг бид олж харсангүй. Үнэндээ Кремлийн үйлдэл нь Украйныг гүтгэх зорилготой Оросын хуурамч мэдээллийн компанит ажлыг л бид харж байна” гэж Нед Прайс мэдэгджээ.

Мөн Орос улс Крым болон Хар тэнгисийн зарим бүс нутгуудад дөрөвдүгээр сарын 20-24-ний өдрүүдэд нислэг хийхийг хязгаарласан бөгөөд үүнийгээ онгоцонд аюултай гэдгээр тайлбарласан талаарх мэдээлэл мягмар гарагт гарсан юм. Энд дуулгахад, цэргийн сургуулилалтын үеэр цэргийн алба хаагчид алдаа гарган иргэний нисэхийн онгоцыг буудахаас сэргийлэн ийм арга хэмжээ авдаг.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button