МэдээТренд

XXI ЗУУНД MЭДЭЭЛЛИЙH ДAЙНЫ AРГA БАРИЛ, АРГА ЗАМУУД УЛAМ НAРИЙН, МӨН AЮУЛTАЙ ШИHЖ PҮҮГЭЭ ОPЛОО

Мэдээлэл, харилцаа холбооны салбар дахь орчин үеийн дэлхий дахиныг хамарсан хөгжлийн чиг хандлага өмнө нь хэзээ ч байгаагүй цоо шинэ үр дагавар, үр дүнг үзүүлж байна. “Мэдээлэл” гэгч нь өөртөө бүтээн босгох болон устган сөнөөх их хүчийг нэгэн адил тээх боллоо. Цаг хугацааны аясаар мэдээллийн мөн чанар өөрчлөгдөөд зогсохгүй мөн түүний нөлөөллийн эрчим хувьсаж байна.

Мэдээллийг хэрэглэх контекст ч өөрчлөгдлөө. Тухайлбал, хүний хувийн мэдээлэл нийгмийн шинж чанартай болж, энэ нь мөн алдар цуутай хүмүүс, улс төрийн зүтгэлтнүүдэд нэгэн адил хамаарна. Улс төр, нийгэм, эдийн засаг, цэрэг дaйны гэх мэт нийтийг хамарсан аливаа шийдвэр гаргахад хэвлэл мэдээллийн үүрэг их өсч, үүний үр дүнд улс төр, нийгмийн бодлого нь улам бүр олон нийтийн өнгө аястай, залж чиглүүлэх, удирдагдах шинж чанартай болжээ.

«Мэдээллийн дaйн» нь гэсэн ойлголт мэдээллийн нөөц сан, мэдээлэл болон харилцаа холбооны технологи, олон нийтийн мэдээллийн электрон хэрэгслийн эрчимтэй хөгжилтэй холбоотойгоор өргөнөөр хэрэглэгдэх болсон ба энэ нь орчин үед шинжлэх ухаан-техник, цэрэг дaйн, тусгай албад, улс төр, эдийн засаг болон нийгмийн амьдралын ухамсар, оюун санааны, нийгмийн хүрээнд илт давуу байдал олж авахын тулд хэрэглэгдэх өндөр үр өгөөжтэй хэрэгсэл гэж үзэгдэх боллоо.

Ийм дaйн явуулахад ашиглагдаж буй арга замууд нь үндсэн хоёр бүлэгт ангилагдах ба эдгээр нь Мэдээлэл-сэтгэл зүйн технологи, Мэдээлэл-техникийн технологи гэж хуваагдана. Энэхүү өгүүлэлд мэдээллийн дaйн, мэдээллийн сөргөлдөөнийн тухай ойлголт болон дээрх хоёр ангилал, сүлжээ төвтэй дайн, эсхэл гибрид дайн гэх мэтээр нэрлэгддэг болсон гадаадын цэрэг, тусгай албадын үйл ажиллагааны талаар танилцуулж байна.

Орчин үеийн мэдээллийн дaйныг тогтмол боловч үл мэдэгдэм байдлаар мэдээллийн орон зайн ямар ч цэг дээр, бусдын нутаг дэвсгэрийг хамран явуулж болдог ба энэ довтолгооны объект нь эсрэг талын цэрэг зэвсгийн удирдлагын компьютерийн сүлжээ, соёлын орон зай, хүмүүсийн ухамсар (далд ухамсар) байж улмаар удаан хугацааны турш үл анзаарагдана. Энэ бүхэн нь «халдан довтлогч»-ийг хамгийн бага гарз хохирол, зардал гарган бусдад нөлөөлж, ингэх далимдаа “соёлжиж иргэншсэн, энх тайванч” улс орон болж харагдах боломж олгоно.

Шинэ зэвсгийн орчин үеийн технологи ба дэлхийг хамарсан мэдээллийн нэгдсэн орон зай бий болж байгаа нь гадаадын цэрэг, тусгай албадын зүгээс «мэдээллийн операци» явуулах боломжийг олгож байна. XXI зуунд мэдээллийн дайны арга барил, арга замууд улам нарийн, мөн аюултай шинж рүүгээ орлоо. Өнөө үед мэдээллийн довтолгооныг төлөвлөн хэрэгжүүлж буй хүмүүс нь техник технологийн мэргэжлийн хувьд өндөр бэлтгэгдсэн байхын зэрэгцээ сэтгэл зүйн салбарын орчин үеийн мэдлэгээр өвч зэвсэглэжээ.

Шууд чиглэсэн суртал нэвтүүлгийн оронд олон нийтийг хамарсан ховс (гипноз) гарч ирсэн ба үүнд бүхэл бүтэн улс орон, ард түмэн нэрвэгдэж байна. Ийм үр дүнд хүргэх арга замууд нь хүн төрөлхтний түүхийн бүх цаг үеийн туршид үүсч, боловсронгуй болсоор одоо улам бүр төгөлдөршиж байна.

Орчин үеийн психотехнологийн гол онцлог бол ухамсрыг алгасан хүний сэтгэхүй, далд ухамсарт нөлөөлдөгт оршино. Үүнээс болж бид эргэцүүлэн бодож, логик (учир зүйн) үндэслэлтэй шийдвэр гаргаж чадахгүйд хүрэх ба энэ нь хүсэл зоригийн эрх чөлөөгөө алдаж байна гэсэн үг юм. Үр дүнд нь хүмүүсийн зан төлөв, хүсэл тэмүүлэл, сэтгэл хөдлөл тэр битгий хэл эрүүл мэнд гээд бүх амьдрал маань бусдын хяналтанд орно.

МЭДЭЭЛЛИЙН СӨPГӨЛДӨӨH, МЭДЭЭЛЛИЙН ДAЙН

Мэдээллийн сөpгөлдөөн, мэдээллийн дaйн гэх мэт мэдээллийн орон зай дахь сөргөлдөөнд өөрийн гэсэн нэр томъёоны ойлголттой болох хэрэгтэй болжээ. АНУ болон НАТО-гийн орнуудад 1990-ээд оноос эхлэн эдгээр нэр томъёонуудыг тодорхойлсон удирдамж бичиг баримт гарснаар уг салбарын судлаачид олонтаа ишлэл авч иржээ. Тэрчлэн мэдээллийн орон зай дахь сөргөлдөөний үйл явцыг нэг утгаар ойлгох нь ихээхэн хүндрэлтэй байгааг бас тэмдэглэх хэрэгтэй.

1996 онд АНУ-ын БХЯ-ны «Хяналт, удирдлагын системтэй хийх тэмцлийн номлол»[1] гарч байлдааны үйл ажиллагаанд мэдээллийн дайныг хэрэгжүүлэх замаар эсрэг талын цэрэг ба иргэний хяналт, удирдлагын системтэй хийх тэмцлийн зарчмыг анх удаа тодорхойлсон. Энэ баримт бичигт зохион байгуулалтын бүтэц, төлөвлөлтийн дэс дараалал, журам, мэдээллийн операцийн явцыг удирдах болон сургалт, түүнчлэн энэ салбарын үндсэн ойлголтуудыг тодорхойлж өгсөн байна.

2006 онд «Мэдээллийн операци»[2]-ийн сургааль номлолын шинэчилсэн найруулгад байлдааны ажиллагаа явуулах шинэ хүрээ болох мэдээллийн хүрээ ба мэдээллийн сөргөлдөөнд хамаарах АНУ-ын Зэвсэгт хүчний үндсэн үзэл санаа тусгалаа олж, мэдээллийн операцийн зорилго, зорилтууд болон зарчмыг зааж өгчээ. Нэр томъёоны талаар АНУ-ын БХЯ-ны удирдлагын гол бичиг баримтууд болох ITU-T болон ISO[3]-уудад болон ОХУ-ын холбогдох баримт бичигт дурджээ.

Мэдээллийн орон зай гэдэг бол мэдээллийн дайн явуулах талбар юм. Мэдээллийн орон зай дахь үйл ажиллагаа нь: (1) техникийн хүрээнд; (2) сэтгэц, сэтгэл зүйн хүрээнд гэж хуваагддаг.

Техникийн хүрээ бол мэдээлэл үүсч, хуримтлагдаж, боловсруулагдаж байдаг (компьютер, мэдээллийн сан, сүлжээ, техник хэрэгсэл гэх мэт) мэдээллийн орон зайн талбар. Үүнээс гадна энэ бол цэрэг ба иргэний удирдлага, холбоо, тагнуулын системийн үйл ажиллагаа явуулдаг талбар юм. Кибер орон зай гэсэн ойлголттой заримдаа хамт авч үзэх нь бий. Цэргийн радио электрон тагнуулын ажиллагааны хувьд арай өргөн хүрээтэй асуудал тул дараагийн дугаарт авч үзэх болно.

Сэтгэл зүйн (сэтгэц) хүрээ бол цэргийн хүчний бие бүрэлдэхүүн, энгийн ард иргэдийн сэтгэхүйг нэгтгэн нийлүүлдэг мэдээллийн орон зайн талбар юм. Энэ талбарт нөхцөл байдлыг ойлгох ойлголт, ухамсар, далд ухамсар, нийгмийн санаа бодол болон ертөнцийг үзэх үзэл бүрэлдэн, анги нэгтгэлийн эв нэгдлийн ойлголт, бэлэн байдлын түвшин, туршлага хуримтлагдаж, сөргөлдөөн явуулах арга барил, тактик, номлол сургааль боловсорч, дарга командлагчдын санаа зорилго бий болдог.

Цэргийн сөргөлдөөний (тэмцэл, тулаан) уламжлалт хүрээ болох газар, тэнгис, агаар болон сансрын орон зайг нэгтгэсэн, мөн дайн байлдааны уламжлалт талбар болон физик орон зайд болдог шууд хөнөөх (удирдлагын цэгийг устгах, дэд бүтцийг устгах г.м) физик хэрэгслүүдийг мэдээллийн үйл ажиллагаанд оролцуулахгүй хасах нь зүйтэй гэж АНУ-ын Зэвсэгт хүчний зарим шинжээчид үздэг, өөрөөр хэлбэл, зэвсэглэлийн систем, цэргийн техник болон холбооны систем үйл ажиллагаа явуулдаг тэр орон зайг энд хэлж байна.

Мэдээллийн сөргөлдөөний талбарт мэргэжилтнүүдийн баримталдаг гол түлхүүр ойлголтуудын нэг бол ойролцоо утгатай нэр томъёо болох «мэдээллийн орон зай»-тай нийцэх «мэдээллийн төлөв байдал (нөхцөл байдал)» гэсэн ойлголт бас байдаг.

Мэдээллийн төлөв байдал гэдэг бол цугларч, боловсруулагдаж, мэдээллийн учир шалтгаан болж, эсвэл түүний үндсэн дээр үйлдэл, үйл ажиллагаа хийж явуулж байгаа хүмүүс, байгууллага болон системийн нэгдэл юм. Мэдээллийн төлөв байдлын элемент (бүрдэл хэсэг) гэдэг нь удирдагчид, шийдвэр гаргагч этгээдүүд болон байгууллага бүтэц, системийн хүмүүс юм. Мэдээллийн төлөв байдлын нөөц гэдэг нь мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх, мэдээллийг хэрэглэх, хүргэхэд ашиглагдаж байгаа материал хэрэгсэл болон системийг хэлнэ.

Нөөц болон элементүүд гэсэн ойлголтыг оролцуулан мэдээллийн төлөв байдал гэдгийг дахин тодорхойлвол: энэ бол хүмүүс ба автоматчилагдсан системүүдийн ажиглалт хийж, чиг баримжаа аван, шийдвэр гаргаж, мэдээллийн үндсэн дээр үйлдэл, үйл ажиллагаа явуулдаг хүрээ юм. Энэ үүднээс мэдээллийн төлөв байдал нь газар дээр, далайд, агаарт, сансарт болон мэдээллийн орон зайд «шийдвэр гаргах гол төлөв байдал» болно.

Гадаадын цэргийн мэргэжилтнүүдийн үзэж буйгаар мэдээллийн төлөв байдал нь 1) физикийн, 2) мэдээллийн, 3) танин мэдэхүйн гэсэн гурван хэмжигдэхүүнээс тогтоно. Физик хэмжигдэхүүн бол дaйн байлдааны уламжлалт талбар. Энэ нь газар, тэнгис, агаар, сансрын орон зай гэсэн сөргөлдөөний уламжлалт хүрээллийг нэгтгэдэг буюу зэвсэглэл, удирдлага, холбооны техникийн системүүдийн үйл ажиллагаа явуулдаг физик талбар юм. Иймээс энэ салбарын элементүүд нь ихээхэн адил төстэй бөгөөд байлдааны хүчин чадал нь уламжлалт байдлаар физик хөнөөлийн (материаллаг баялгийг шууд устгах) үр дүнгээр хэмжигддэг.

Мэдээллийн хэмжигдэхүүний талбарт мэдээлэл үүсч, боловсруулагдаж бас хуримтлагддаг. Мөн энэ салбарт удирдлага, холбоо, тагнуулын системийн үйл ажиллагаа багтана. Мэдээллийн давуу байдлын төлөөх тэмцэл тулаанд энэ талбар нь мэдээллийн нөлөөлөл үйлчлэлд хамгийн их эмзэг байдаг бөгөөд учир нь энэ хэмжигдэхүүн бодит ертөнцийг мэдээлэл цуглуулах, дамжуулах, боловсруулах техникийн системүүдийн үйл ажиллагааны учир шалтгаантай холбож өгдөг ба үүгээр дамжуулан хүний ухамсартай, танин мэдэх хэмжигдэхүүний үйл ажиллагаатай холбогддог.

Танин мэдэх хэмжигдэхүүн бол цэрэг дайчдын болон энгийн хүн амын сэтгэл зүйн (сэтгэцийн) муж юм. Энд сөргөлдөөн, өрсөлдөөний тактик, арга барил, сургааль номлол, захирагч дарга нарын үзэл санаа, зорилго үүсч бий болдог. Энэ салбарын бүрдэл хэсгүүд (элементүүд)-эд нөхцөл байдлыг ойлгох ойлголт, нийгмийн үзэл санаа, санаа бодол, анги нэгтгэлийн нягтрал эв нэгдэл, ёс суртахуун, бэлтгэл сургуулилтын түвшин, туршлага, удирдлага, манлайлагчдын бусад материаллаг бус активууд багтана.

Танин мэдэхүйн хэмжигдэхүүн нь шийдвэр гаргагч этгээдийн ухамсарт оршин байдаг бөгөөд аливаа хүн хүлээн авсан мэдээллээ өөрийн хэв хэмжээ, ёс суртахуун, мэдлэг, туршлага, итгэл үнэмшил, соёл болон үнэт зүйлсийн нийлэмжид цогц тохирсон байдлаар боловсруулдаг. Энд яригдаж буй үнэт зүйл гэдэг бол мэдээллийг шүүн тунгааж, ач холбогдол болон харилцан холбоог ухамсарлан ойлгох явцад шийдвэр гаргагч этгээдийн хүртэхүйн «Цонх» болж өгдөг. Шийдвэр бий болж, энэ нь мэдээллийн хэмжигдэхүүнээр дамжин физик ертөнцийн мужид дамжин очихын тулд мэдээллийг үнэлж цэгнэн, дүн шинжилгээ хийж боловсруулна.

Мэдээллийн орон зай гэдэг бол мэдээллийн дайн явуулах талбар юм. Мэдээллийн орон зай дахь үйл ажиллагаа нь: (1) техникийн хүрээнд; (2) сэтгэц, сэтгэл зүйн хүрээнд гэж хуваагддаг. Техникийн хүрээ бол мэдээлэл үүсч, хуримтлагдаж, боловсруулагдаж байдаг (компьютер, мэдээллийн сан, сүлжээ, техник хэрэгсэл гэх мэт) мэдээллийн орон зайн талбар. Үүнээс гадна энэ бол цэрэг ба иргэний удирдлага, холбоо, тагнуулын системийн үйл ажиллагаа явуулдаг талбар юм. Кибер орон зай гэсэн ойлголттой заримдаа хамт авч үзэх нь бий. Цэргийн радио электрон тагнуулын ажиллагааны хувьд арай өргөн хүрээтэй асуудал тул дараагийн дугаарт авч үзэх болно.

Сэтгэл зүйн (сэтгэц) хүрээ бол цэргийн хүчний бие бүрэлдэхүүн, энгийн ард иргэдийн сэтгэхүйг нэгтгэн нийлүүлдэг мэдээллийн орон зайн талбар юм. Энэ талбарт нөхцөл байдлыг ойлгох ойлголт, ухамсар, далд ухамсар, нийгмийн санаа бодол болон ертөнцийг үзэх үзэл бүрэлдэн, анги нэгтгэлийн эв нэгдлийн ойлголт, бэлэн байдлын түвшин, туршлага хуримтлагдаж, сөргөлдөөн явуулах арга барил, тактик, номлол сургааль боловсорч, дарга командлагчдын санаа зорилго бий болдог.

Цэргийн сөргөлдөөний (тэмцэл, тулаан) уламжлалт хүрээ болох газар, тэнгис, агаар болон сансрын орон зайг нэгтгэсэн, мөн дайн байлдааны уламжлалт талбар болон физик орон зайд болдог шууд хөнөөх (удирдлагын цэгийг устгах, дэд бүтцийг устгах г.м) физик хэрэгслүүдийг мэдээллийн үйл ажиллагаанд оролцуулахгүй хасах нь зүйтэй гэж АНУ-ын Зэвсэгт хүчний зарим шинжээчид үздэг, өөрөөр хэлбэл, зэвсэглэлийн систем, цэргийн техник болон холбооны систем үйл ажиллагаа явуулдаг тэр орон зайг энд хэлж байна.

Мэдээллийн сөргөлдөөний талбарт мэргэжилтнүүдийн баримталдаг гол түлхүүр ойлголтуудын нэг бол ойролцоо утгатай нэр томъёо болох «мэдээллийн орон зай»-тай нийцэх «мэдээллийн төлөв байдал (нөхцөл байдал)» гэсэн ойлголт бас байдаг. Мэдээллийн төлөв байдал гэдэг бол цугларч, боловсруулагдаж, мэдээллийн учир шалтгаан болж, эсвэл түүний үндсэн дээр үйлдэл, үйл ажиллагаа хийж явуулж байгаа хүмүүс, байгууллага болон системийн нэгдэл юм.

Мэдээллийн төлөв байдлын элемент (бүрдэл хэсэг) гэдэг нь удирдагчид, шийдвэр гаргагч этгээдүүд болон байгууллага бүтэц, системийн хүмүүс юм. Мэдээллийн төлөв байдлын нөөц гэдэг нь мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх, мэдээллийг хэрэглэх, хүргэхэд ашиглагдаж байгаа материал хэрэгсэл болон системийг хэлнэ.

Нөөц болон элементүүд гэсэн ойлголтыг оролцуулан мэдээллийн төлөв байдал гэдгийг дахин тодорхойлвол: энэ бол хүмүүс ба автоматчилагдсан системүүдийн ажиглалт хийж, чиг баримжаа аван, шийдвэр гаргаж, мэдээллийн үндсэн дээр үйлдэл, үйл ажиллагаа явуулдаг хүрээ юм. Энэ үүднээс мэдээллийн төлөв байдал нь газар дээр, далайд, агаарт, сансарт болон мэдээллийн орон зайд «шийдвэр гаргах гол төлөв байдал» болно. Гадаадын цэргийн мэргэжилтнүүдийн үзэж буйгаар мэдээллийн төлөв байдал нь 1) физикийн, 2) мэдээллийн, 3) танин мэдэхүйн гэсэн гурван хэмжигдэхүүнээс тогтоно.

Физик хэмжигдэхүүн бол дайн байлдааны уламжлалт талбар. Энэ нь газар, тэнгис, агаар, сансрын орон зай гэсэн сөргөлдөөний уламжлалт хүрээллийг нэгтгэдэг буюу зэвсэглэл, удирдлага, холбооны техникийн системүүдийн үйл ажиллагаа явуулдаг физик талбар юм. Иймээс энэ салбарын элементүүд нь ихээхэн адил төстэй бөгөөд байлдааны хүчин чадал нь уламжлалт байдлаар физик хөнөөлийн (материаллаг баялгийг шууд устгах) үр дүнгээр хэмжигддэг.

Мэдээллийн хэмжигдэхүүний талбарт мэдээлэл үүсч, боловсруулагдаж бас хуримтлагддаг. Мөн энэ салбарт удирдлага, холбоо, тагнуулын системийн үйл ажиллагаа багтана. Мэдээллийн давуу байдлын төлөөх тэмцэл тулаанд энэ талбар нь мэдээллийн нөлөөлөл үйлчлэлд хамгийн их эмзэг байдаг бөгөөд учир нь энэ хэмжигдэхүүн бодит ертөнцийг мэдээлэл цуглуулах, дамжуулах, боловсруулах техникийн системүүдийн үйл ажиллагааны учир шалтгаантай холбож өгдөг ба үүгээр дамжуулан хүний ухамсартай, танин мэдэх хэмжигдэхүүний үйл ажиллагаатай холбогддог.

Танин мэдэх хэмжигдэхүүн бол цэрэг дайчдын болон энгийн хүн амын сэтгэл зүйн (сэтгэцийн) муж юм. Энд сөргөлдөөн, өрсөлдөөний тактик, арга барил, сургааль номлол, захирагч дарга нарын үзэл санаа, зорилго үүсч бий болдог. Энэ салбарын бүрдэл хэсгүүд (элементүүд)-эд нөхцөл байдлыг ойлгох ойлголт, нийгмийн үзэл санаа, санаа бодол, анги нэгтгэлийн нягтрал эв нэгдэл, ёс суртахуун, бэлтгэл сургуулилтын түвшин, туршлага, удирдлага, манлайлагчдын бусад материаллаг бус активууд багтана.

Танин мэдэхүйн хэмжигдэхүүн нь шийдвэр гаргагч этгээдийн ухамсарт оршин байдаг бөгөөд аливаа хүн хүлээн авсан мэдээллээ өөрийн хэв хэмжээ, ёс суртахуун, мэдлэг, туршлага, итгэл үнэмшил, соёл болон үнэт зүйлсийн нийлэмжид цогц тохирсон байдлаар боловсруулдаг. Энд яригдаж буй үнэт зүйл гэдэг бол мэдээллийг шүүн тунгааж, ач холбогдол болон харилцан холбоог ухамсарлан ойлгох явцад шийдвэр гаргагч этгээдийн хүртэхүйн «Цонх» болж өгдөг. Шийдвэр бий болж, энэ нь мэдээллийн хэмжигдэхүүнээр дамжин физик ертөнцийн мужид дамжин очихын тулд мэдээллийг үнэлж цэгнэн, дүн шинжилгээ хийж боловсруулна.

Мэдээллийн нөлөөлөл бол мэдээллийн дайны бүрдэл хэсэгт ордог довтолгооны хэсэг бөгөөд үүнийг мэдээллийн операциар хэрэгжүүлдэг. Мэдээллийн нөлөөлөл нь тухайн мэдээллийн урсгалыг хүлээн авч, боловсруулснаар заагдсан (урьдчилан төлөвлөж) бүтцийн болон үйл ажиллагааны өөрчлөлт оруулах зорилгоор дайралтын объект болон мэдээллийн систем, түүний бүрдэл хэсгүүдэд мэдээллийн урсгалаар нөлөөлөн үйлчилдэг мэдээллийн дайны гол сүйтгэгч хүчин зүйл юм.

Мэдээллийн нөлөөллийн объект бол удирдлагын хүрээнд хамаардаг болон хамаарах боломжтой мэдээллийн системийн бүрдэл хэсгүүдийн олонлог (цогц) ба мөн тухайн системд үл хамаарах боловч зорилгыг нь биелүүлэхэд дахин программчилагдах боломжит нөөц юм. Энэ нь дайсан этгээдэд эсрэг талын хүн ам, зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний сэтгэц, сэтгэл зүй бүрэлдэх нийгмийн санал бодол, шийдвэр гаргах систем гэж харагддаг тэр зүйл билээ.

Сэтгэл зүйн хүрээн дэх нөлөөллийн объект ба хамгаалалт гэдэг бол эсрэг талын ЗХ-ний бие бүрэлдэхүүн, хувь хүний сэтгэцийн байдал, шийдвэр гаргах болон олон нийтийн санаа бодлыг тодорхойлох систем юм. Техникийн хүрээн дэх нөлөөллийн объект ба хамгаалалт – удирдлага, харилцаа холбооны системүүд, радио электрон хэрэгслүүд, программ хангамж, компьютерийн сүлжээнүүд зэрэг мэдээлэл – техникийн системүүд юм.

Мэдээллийн хүрээ бүр өөрийн онцлог шинжтэй бөгөөд өөрийн нөлөөллийн объект болон хөнөөн сүйтгэх арга хэрэгсэл байдаг. Мэдээллийн нөлөөллийн дараах хэлбэрүүд бий. Үүнд: -/- ганцаарчилсан (Ж: цэрэг-улс төрийн тодорхой удирдагчид болон бусад); -/- бүлгийн (Ж: олон нийт, цэргийн хүчний бие бүрэлдэхүүн).

Мэдээллийн нөлөөллийн хэрэгслүүд нь хөнөөх шинж чанараараа: -/- өндөр нарийвчлалтай нөлөөлөл (тодорхой хүн, нийгмийн сонгогдсон хүрээ, мэдээлэл – тооцооны сүлжээний тодорхой эх үүсвэр, хэсэг г.м); -/- цогц нөлөөлөл (тодорхой бүс нутгийн бүх хүн ам, түүнчлэн мэдээлэл – харилцаа холбооны дэд бүтэц) гэж ангилна.

Энэ үед мэдээллийн нөлөөллийн төрөл (хэлбэр) нь: (1) хөнөөн сүйтгэх; (2) төөрөгдүүлэн гажуудуулах (манипуляци); (3) хааж хязгаарлах (блок) байж болно. Мэдээллийн нөлөөллийн хөнөөх түвшин нь – мэдээлэл нөлөөллийн объектын тухайн хэсэг нь устгагдах эсвэл хязгаарлагдан хаагддаг, эсвэл эсрэг талынханд ашигтай байдлаар, өөрийн системд харш зорилгод (зорилгыг биелүүлэхээр) ажилладаг байдлаар тодорхойлогдоно.

Мэдээллийн нөлөөллийн дараах үндсэн арга замууд байдаг: (1) дайны үед төр засаг болон цэргийн удирдлагын дэд бүтцийн бүрдэл хэсгүүдийг дарамт шахалтад оруулах (удирдлага, командлалын төвийг устгах г.м); (2) мэдээллийн болон теле харилцаа холбооны системийн бүрдэл хэсгүүдэд радиоэлектрон нөлөөлөл үзүүлэх;

(3) холбооны шугамаар дамжиж байгаа мэдээллийн урсгалыг олзлон авах, шифр тайлан унших замаар, мөн нууц цацруулалт, мэдээлэл олж авах тусгай техник хэрэгсэл ашиглан тагнуулын мэдээлэл олж авах; (4) мэдээллийн нөөц санд зөвшөөрөлгүй халдан орж, улмаар эдгээр мэдээллийг (эсрэг талын харилцаа холбоо, мэдээллийн системийн хамгаалалтын системийг программ хангамж – аппарат хэрэгсэл ашиглах замаар) гажуудуулан өөрчлөх, устгах, эсвэл эдгээр системийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулах;

(5) хүн ам болон шийдвэр гаргагч этгээдүүдийн дүгнэлт хийх, санаа зорилго, чиг хандлагад нөлөөлөхийн тулд эсрэг талын мэдээллийн шугам, эсвэл глобаль (дэлхий нийтийн) шугамд нэгэн талыг баримталсан (туйлширсан) мэдээллийг бий болгох, өргөнөөр тараах; (6) сонирхож буй мэдээ, мэдээллийг холбооны хамгаалалтгүй шугамаар дамжих болон ил хэвлэл, олон нийтийн мэдээллийн хэрэгслээс олж авах, боловсруулах гэх мэт.

ЭХ СУРВАЛЖ: Aюулгүй бaйдaл судлалын хүрээлэн

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button