Өнөөдрөөс дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлж байгаа. Энэ хүрээнд эхний ээлжинд вакцины хоёр дахь тунгаа тариулах иргэдийг дархлаажуулах ажлыг зохион байгуулах юм.
Зохион байгуулалтын талаар НЭМГ-ын дарга Б.Бямбадорж “Хороо дүүргээс гаргасан хуваарийн дагуу иргэдийг вакцины давтан болон эхний тунд хамруулах бөгөөд дураараа дархлаажуулалтын цэгт очиж оочер дараалал үүсгэх шаардлагагүй. Давтан вакцинжуулалтыг тогтоосон хуваарийн дагуу л хийнэ” гэдгийг хэлсэн.
Тэгвэл НОК-оос өнөөдөр 58,803 хүнийг дархлаажуулалтад хамруулах төлөвлөлтийг хийжээ.
Суурин 120 цэг болон явуулын 40 цэгээр давтан тунгийн 49 мянга, эхний тунд өмнө нь хамрагдаж амжаагүй 55-аас дээш насны иргэд гэрт ойр цэгүүдэд халдвар хамгааллын дэглэмээ бариад хамрагдана гэдгийг УОК-ын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн.
Дархлаажуулалтын цэгүүд/дүүрэг тус бүрээр/