УИХ-ын гишүүн асан, “Монполимет ХХК”-ний захирал Ц.Гарамжав нь 10 тэрбум төгрөгийн зээлээ “Монголбанк”-ны эрсдэлийн сангаас
хаалгасан тухай баримтыг манай сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэг баримттайгаар дэлгэсэн байдаг. Харин УИХ-ын гишүүн асан, “Монполимет ХХК”-ний захирал Ц.Гарамжав нь хэвлэлд ярилцлага өгөхдөө “Би аваагүй зээлээ төлөөгүй” хэмээн ярьж байв.Тодруулбал “Монполимет ХХК”-ний Ерөнхий захирал Ц.Гарамжав нь “Би Монголбанкнаас 10 тэрбумын зээл авч байгаагүй” гэж ярьсан. Тэгвэл бид тухайн өрийн асуудалтай холбоотой тодорхой баримтыг та бүхэндээ хүргэж байна.
Баримт нэг.
2008 оны нэгдүгээр сарын 09-ны өдөр гэх огноотой Монголбанкны тооцоо нийлсэн акт дээр “Монполимет” компанийн Ерөнхий захирал Ц.Гарамжав нь гарын үсэг зурсан байдаг.
Дээрх тооцоо нийлсэн актыг тодруулбал, “2007 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар Монголбанкны үлдэгдлийн тэнцэлд “Монполимет” компанитай байгуулсан гэрээний
дагуу тус компанийн хүсэлтээр хийсэн арилжаанаас үүссэн дараах авлага бүртгэлтэй байгааг хоёртал /Монголбанк,
Монполимет компани/ энэхүү актыг үйлдэв” гэжээ. Тооцоотой танилцаж ” 839,568 ам.долларыг /урамшууллын/ буцааж төлөхийг зөвшөөрлөө” хэмээн Монполимет компанийн захирал Ц.Гарамжав тооцоо нийлсэн акт дээр гарын үсгээ зуржээ.
Мэдээллийн эх суралж Зариг.Мн