С.Амарсайхан шадар сайдын суудалд суугаад удаагүй хүүгээ Төрийн сангийн 27,2 мянган долларын зээлэнд хамруулсан тухай мэдээлэл олон нийтий сүлжээнд тархаад байна. Тодруулбал Их Британ улсын Бристолын их сургуульд сургахаар болж, төлбөрийг төрийн сангаас гаргасан байх магадлалтай. Хүү А.Эрдэнэхүслэн тус сургуульд 3 жил сурах юм.
Хэд хоногийн өмнө эхнэрээ халдвартай улаан бүс руу оруулж шуугиан тарьсан Шадар сайд маань бас нэгэн асуудал тарьж олон нийтийн сүлжээнд шүүмжлэл дагуулж байна.