Зөвөлгөө
Гэрийн нөхцөлд хэрхэн үрсэлгээ хийх вэ?
Гэрийн нөхцөлд үрсэлгээгээ хэрхэн ургуулах вэ?
Энэ удаа гэрийн нөхцөлд үрсэлгээг ургуулахад тань тус болох энгийн бус боловч үр дүнтэй аргуудыг танилцуулъя.
Хуванцар саванд үрсэлгээ суулгаж ургуулах нь ихээхэн хэмжээний цаг хугацаа хэмнэдэг байна. Том хайрцаг тавих тусгай газар хэрэггүй учир орон зай угаас дутмаг байранд бүр ч их хэрэгтэй юм. Мөн үрсэлгээ суулгах хөрс хэрэггүй нь багагүй хэмжээний мөнгө хэмнэхээс гадна ариун цэврийн хувьд ч бас ашигтай байна. Аливаа үрсэлгээ хийхэд хөрс шороо гэрт асгарч байдаг зовлон энэ аргад ямар ч хамаагүй гэсэн бас нэг сайн тал бий.
Үрсэлгээг ургуулах нь
- Юуны түрүүнд танд өнгөгүй хуванцар сав хэрэгтэй. Саваа дундуур нь хувааж хоёр завь мэт хэлбэртэй болгоно. Ингээд үрсэлгээ хийх сав маань бэлэн боллоо.
- Энэхүү завь мэт хэлбэртэй болсон хэсэгтээ ариун цэврийн цаасыг 7-8 давхарлан тавина.
- Одоо энэ цаасаа ус шүршигч ашиглан сайтар норгох хэрэгтэй. Харин ус нь бага зэрэг бүлээн байх нь дээр юм шүү. Илүүдэл чийгийг саваа доош нь харуулах замаар зайлуулж болох ба энэ үед цаас унахгүй, байрандаа байх болно.
- цаасан дээрээ үрээ тавина. Халбагаар бага зэрэг дарах байдлаар сайн наалдуулж, суулгаж өгч бас болно.
- Одоо хуванцар саваа гялгар уутанд хийж үзүүрийг нь зангидна. Ийм байдлаар бичил хүлэмж бий болгох юм.
- Энэ энгийн гэмээр хүлэмжинд үр маань хоёроос гурван долоо хоног ургана. Нэгэнт битүү хүлэмжинд ургуулж байгаа учраас услах шаардлагагүй ба доторх чийгтэй орчин нь үр ургахад хангалттай юм.
- Илүү том ургамлын үрсэлгээ хийхийн тулд зүссэн савныхаа ёроолд сармисны хумс, бага зэрэг хар шороо зэргийг хийгээд дээрээс нь ариун цэврийн цаасаа хийнэ. Дээрээс нь өмнөхтэй адил үрээ хийх ба сармисны хумс нь янз бүрийн мэрэгчээс хамгаалах бол цаас нь үр ургахад хэрэгтэй чийгийг татаж байх ажээ. Иймэрхүү байдлаар хувцанцар саванд тарьсан үрсэлгээ нь жирийн аргаар тарьсан үрсэлгээнээс илүү хурдан ургадаг байна. Мөн үндэс нь том, сайн салаалдаг, навч цэцэг нь ч амархан ургадаг гэнэ.