Сүхбаатар аймгийн Дарьганга суманд дөрөв дүгээр сарын 18-ны өдөр гарсан түймрийг өнөөдөр 09:30-ийн үед бүрэн унтраажээ. Түймэр гарсан шалтгаан нөхцөл, шатсан талбайн хэмжээ, хохирлын хэмжээг тодорхойлохоор байгууллагууд ажиллаж байна. Хүн мал өртөөгүй гэдгийг тус сумын Онцгой байдлаас мэдээллээ.
Урьдчилсан байдлаар 60км урт, 30к өргөн талбай шатсан байна.