Мэдээ

Олон талт Хятад улсыг дэлхийн уншигчдад толилуулж байна

Франкфуртын 77-р номын үзэсгэлэ 10-р сарын 15-19-нд Германы Франкфуртын үзэсгэлэнгийн төвд боллоо. 100 гаруй улс орон, бүс нутгаас 4000 гаруй хэвлэн нийтлэгчид оролцжээ. 1949 онд байгуулагдсан Франкфуртын номын үзэсгэлэн нь дэлхийн хамгийн том хэвлэлийн үзэсгэлэнгийн нэг юм. Энэ жил Хятад, Европын холбоо дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойтой давхцаж буй бөгөөд Хятадын 65 хэвлэлийн газар 6500 гаруй номоо дэлгэн үзүүлж, гадаад хэл дээрх хэвлэлүүдийн гуравны нэг гаруй хувийг эзэлж байна. Үзэсгэлэнгийн үеэр Хятад, гадаадын хэвлэлийн газрууд хамтран шинэ номын нээлт, зохиогчид гарын үсэг зурах, эрдэм шинжилгээний семинар, уран зургийн үзэсгэлэн зэрэг соёлын солилцооны 60 шахам арга хэмжээ зохион байгуулсан байна.

Хятадын үзэсгэлэнгийн талбайд “Ши Жиньпин төр улсыг засах тухай” номын 1-5-р боть, “Ши Жиньпиний сонгомол бүтээл”-ийн 1, 2-р ботийн хятад, англи хэлий хэвлэлийг байрлуулсан нь уншигчдын анхаарлыг татжээ. Хятадын номын онцгой хувь нэмэр шагналын эзэн, Springer Nature Books компанийн гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Тан Энпин хэлэхдээ, Хятадын номууд нь олон талт мэдээлэлтэй, агуулга сайтай бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн уншигчдад Хятадын уламжлалт хөгжлийн үйл явц болон Хятадын уламжлалт соёлыг илүү гүнзгий ойлгох боломж хангасан байна.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж: paper.people.com.cn

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button