Драма

Ким Су Ён “Пентхаус 2”-т нөхөр И Сан Ү-гийн хамт тоглоно

Жүжигчин Ким Су Ён “Пентхаус” киноны талаарх ярилцлага өгсөн байна. Тэрээр SBS телевизийн “Пентхаус” олон ангит киноны 1-р бүлэгт эсрэг талын гоо үзэсгэлэнтэй бүсгүйн дүрд тоглож, Star & Style сэтгүүлийн 2021 оны 3-р сарын нүүрэнд зургаа авахуулсан байна. Арьс арчилгааны дээд зэрэглэлийн Cellcure брэндийн шинэ нүүр царай болж Ким Су Ён энэхүү зурганд тансаг гоо үзэсгэлэнтэй байдалтай гарчээ.

“Пентхаус” цувралд жүжигчин Ким Су Ён төгөлдөр хуур тоглож байгаагаар зураг авалтанд орсон талаараа “Би цахилгаан төгөлдөр хуур олж авч хоёр сар хагасын турш үнэхээр хичээж зураг авалтанд бэлдсэн. Үнэндээ би төгөлдөр хуур огт тоглож чадахгүй байсанч тэр хэсгийн зураг авалтанд өөрөө тоглохын тулд удаан хугацаанд бэлдсэн. Үүгээрээ ч тэр хэсэгт би сайн тоглож чадсан байх” гэж сэтгэгдлээ хуваалцсан байна. Мөн тэрээр ““Пентхаус 2”-ийн зохиолыг авч уншиж байхад миний нөхөр И Сан Ү-гийн нэр хэд хэд гарч байсанч ингэж хамтдаа зураг авалтанд оролцоно бодоогүй. Гэхдээ сонирхолтой зураг авалт байсан” гэж инээмсэглэн хэлсэн нь үзэгчидэд маш том хүлээлт үүсгээд байна. Ким Су Ён одоо 40 настай бөгөөд И Сан Ү-тай 2017 онд хуримаа хийж байжээ. Ирэх 19-нд эхний анги нь цацагдадах “Пентхаус 2”-ийн гол дүр Ким Сү Ён-ий ярилцлагын үргэлжлэлийг AtStyle сэтгүүлийн 2021 оны 3-р сарын дугаараас уншиж болно.

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button