“ҮЙMЭЭHИЙ ҮЕЭР МАНАЙ НЭГ ОЮУТАН МӨРӨӨ MУЛТAЛЖ. УХААН AЛДСAH”
Эх сурвалж: Айсий.мн Украины хоёр дахь том хот болох Харьковт ширүүн тулаан өрнөж буй талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж буй. Тус хотод Монголын 18 оюутан байгаа. Оюутнуудын 10 нь одоо дотуур байрныхаа хонгилд хоргодож байгаа юм. Бид оюутнуудын төлөөлөл болох Т.Цэрэнпунцагтай нөхцөл байдал ямар байгаа талаар ярилцлаа. Тэрбээр Харьковын Нисэхийн сургуулийн төгсөх курсийн оюутан юм. ӨНӨӨДӨРТӨӨ ХҮНСНИЙ НӨӨЦТЭЙ. ХАРИН МАРГААШ ХОМСТОЖ ЭХЛЭХЭЭР БАЙНА. Сайн байна уу.
Харьков хотод дайны нөхцөл байдал хэр байна вэ. Энэ талаар бидэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч? Сайн. Сайн байна уу. Харьковт байгаа оюутнууд хоёр хэсэгт хуваагдсан. Манай хэсэг 10-уулаа. Нөхцөл байдлын хувьд Орос Украин цэргүүд хоорондоо Харьков хотод байлдаж гудамжны тэмцэл ч өрнөж байгаа. Өчигдөр орой Оросын ерөнхийлөгч Владимир Путин зэвсэгт хүчнээ бүрэн байлдааны бэлэн байдалд оруулсан нь цөмийн зэвсэг хэрэглэх вий гэсэн айдсыг бидэнд төрүүлж хурдхан л нутаг руугаа буцахыг хүсэж байна. Ер нь
нөхцөл байдал тун тааруу байна. Та бүхэн одоо хаана байрлаж байгаа вэ? Орос Украин руу дайрсан эхний өдөр бид метронд хоног төөрүүлсэн. Яваандаа бид хэд хоорондоо ярилцаж, зөвшилцөөд байрны доод хонгилд ирж, одоогоор энд хоёр хонож байна. Учир нь метронд хүн ихтэй. Нэг үймээн болоход тэр олон хүнийг дагаж, сандран хяналтаа алдах эрсдэлтэй тул дахиж метронд хоноогүй. Мөн метронд сүлжээ тасалдаж, цаашлаад утасны цэнэг дуусах эрсдэлтэй тул гэр бүл, засгийн газар, элчин сайдтай холбоотой байхын тулд
дотуур байрны хонгилд ирсэн.Үймээний үеэр нэг оюутан бэртсэн гэж сонслоо? Үймээний үеэр манай нэг оюутан мөрөө мулталж, улмаар ухаан алдсан. Өчигдөр тэр хүүхдийн маань зүрх нь өвдөж, энд аюулгүй байдал ханган ажиллаж байгаа нэг ахаас эм авч уусан. Эмнэлгийн тусламж огт авч чадаагүй хэрэг үү. Одоо биеийн байдал нь ямар байгаа вэ?Үймээний дунд эмнэлгийн тусламж авах боломж огт байгаагүй ээ. Бид өөрсдөө мултарсан мөрийг нь буцааж оруулсан. Одоо биеийн байдал харьцангуй сайжирч байна.
Хоол хүнсээ хэрхэн зохицуулж байна вэ?Хэчнээн дансанд мөнгө байгаад ч АТМ-ээс авч чадахгүй байдалтай байна. Нөгөө талаар гадуур онгорхой дэлгүүр хайж явахад эрсдэлтэй тул хоолны хомстолд орохоор байна. Өнөөдөртөө хүнс хүрэлцээтэй. Маргаашаас хомстож эхэлнэ. Одоогоор бид хэдэд хүнсний тусламж нэг ч ирээгүй.Одоо та бүхний байрлаж байгаа газар нийт хэчнээн хүн байгаа вэ?Ойролцоогоор 40 гаруй хүн байгаа болов уу гэж бодож байна. Украин иргэд ч байгаа.МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗРААС НЭГ БИЧИГ
ХИЙГЭЭД ӨГЧИХСӨН БАЙХАД Л ӨНӨӨДӨР ИЙМ НӨХЦӨЛ БАЙДАЛ ҮҮСЭХГҮЙ, ОЮУТНУУД ЭХ ОРОНДОО ОЧЧИХСОН БАЙХ БАЙЛАА. Харьковт ширүүн тулаан өрнөж байгаа талаар олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуурч байна. Та бүхний байрлаж байгаа газарт дэлбэрэлт, буун дуу мэдрэгдэж байна уу? Байлдаан эхэлсэн эхний өдрөөс буун дуу, дэлбэрэлтийн давтамж улам ойртох болсон. Эндээс холгүй байдаг дэлгүүрийн ойролцоо халдлага болсон гэсэн мэдээллийг бид Украинчуудын телеграмм
группээс авсан. Яг одоо үүнийг бичиж байхад ч буун дуу тасрахгүй байна. Мөн Украинчууд иргэддээ зэвсэг ашиглахыг зөвшөөрч гудамжны тулаанд бэлдэж байгаа нь байлдааныг далимдуулсан үндсэрхэг үзэлтнүүд гаднын иргэд рүү гал нээх вий гэсэн айдсыг төрүүлж байна. Ер нь бол дайныг далимдуулж янз бүрийн зүйл хийж мэдэх хүмүүсээс эмээж байна. Харьковт нийт хэдэн оюутан байгаа вэ? Нийт 18 оюутан байгаа. Тэдний хоёр нь Кривогород байгаа. Байнгын оршин суудаг эх орон руугаа явах хүсэлт гаргасан оюутан хэд байгааг
сайн хэлж мэдэхгүй байна. Кривогород байгаа хоёр оюутнаас хэл чимээ ирсэн үү? Львов руу явж байгаа гэсэн мэдээлэл сүүлд авсан. Украины засгийн газраас иргэддээ ямар зөвлөмж өгч байна?Одоо байгаа газраа л байх нь хамгийн сайн сонголт гэж зөвлөсөн. Гадуур битгий яваарай гэж хэлж байгаа.Нөхцөл байдал хурцдахад Монгол руугаа ирэх хүсэлтээ гаргаж амжсан уу. Зарим оюутны зүгээс сургуулиас нь зөвшөөрөл
өгөхгүй байсаар хугацаа алдсан гэсэн зүйлийг ярьж байсан? Украин дахь оюутнууд нөхцөл байдал хурцдахаас өмнө хандсан. Мөн Украин дахь Монголын өргөмжит консул Эдуард Рубан бидний төлөө ямар нэгэн ажил хийгээгүй болно. Өргөмжит консул Эдуард Рубан Украин дахь оюутнуудыг бүгдийг нь гаргах ажлыг өөрөө зохион байгуулсан гэсэн худал мэдээлэл явж байсан. Бараг Киев хотод сурдаг ихэнх оюутнууд өөрсдөө хоёр өдөр
вокзал дээр хүмүүстэй бужигнаж, “алалцаж” байж Польшийн хил дээр очсоныг хэлэх нь зүйтэй болов уу. Ер нь “Монголын засгийн газраас бүх монгол оюутнуудаа татаж авч байна онлайнаар сурах нөхцөлийг нь бүрдүүлж өгнө үү” гэсэн бичиг хийгээд өгсөн байхад л өнөөдөр ийм нөхцөл байдалд хүрэхгүй бид эх нутагтаа буцсан байх байлаа. Одоо Украйны нутаг дэвсгэрт нэг ч онгоц нисэхгүй байгаа тул газраар Монгол руугаа явах арга замыг эрэлхийлж байна гэж бидэнд мэдэгдсэн.