Мэдээ

С.ЦЭРЭНЧИМЭД СТАМБУЛЫН ДЭВЖЭЭНД ТҮРҮҮЛЖ, ТӨРИЙН ДУУЛЛАА ЭГШИГЛҮҮЛЛЭЭ

ОХУ-ын Красноярск хотод болсон Иван Ярыгиний тэмцээнд аваргалсан ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд 62 кг-ын жинд Стамбулын дэвжээнд бахдам сайхан түрүүлж Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлэв. С.Цэрэнчимэд түрүүлэх түрүүлэхдээ жингийнхээ шилдгүүдийг бүгдийг нь цэвэр ялсан. Тодруулбал, 1/8 шигшээ барилдаанд “Токио-2020” олимпийн наадмын хүрэл, ДАШТ-ий нэг алт, гурван хүрэл, хошой хүрэл медальт Болгарын Тайбе Юсейнийг, шөвгийн наймд Рио-2016” олимпийн наадмын хүрэл

медальт Энэтхэгийн Сакши Маликийг тус бүр цэвэр дарж, хагас шигшээд Африк тивийн анхны олимпийн медальт бөх, ДАШТ-ий мөнгөн медальт Тунисын Марва Амриг 12:1, шигшээ барилдаанд өсвөр үеийн дэлхийн аварга, залуучууд болон 23 хүртэлх насны ДАШТ-ий мөнгөн медальт АНУ-ын Мэсей Килтийг 12:0 гэсэн оноогоор цэвэр цэвэр яллаа. Тэрбээр сарын өмнө нь Красноярскт Сэм авгын бөхтэй мөн л шигшээд таарахад оноогоор цэвэр ялж байв.

Түүний жинд түрүүлэх өндөр магадлалтай бөхчүүдийн нэгээр зүй ёсоор нэрлэгдэж байсан Токиогийн олимпийн мөнгөн медальт, дэлхийн хошой аварга Кыргызстаны Айсулу Тыныбекова шөвгийн 16-гийн барилдаанд Бразилын Лаис Нунес Де Оливейрагаас ганц ч оноо салгаж чадалгүй 0:8-аар ялагджээ. Сонирхуулахад, өнөөдөр медаль хүртсэн манай хоёр тамирчны шагналыг Стамбул хотод суугаа Монгол Улсын ерөнхий консул Ш.Хишигсүрэн гардуулан өгсөн юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар “давхар дээл”-ийн асуудал болон сонгуулийн тогтолцооны талаарх байр сууриа илэрхийллээ. Тэрээр “Дэлхийн парламентын засаглалтай улсуудад парламентын гишүүн сайдаар ажиллах нь түгээмэл. Тэр битгий хэл зарим улсад зайлшгүй шаардлага болгож оруулсан байдаг. Тухайлбал, Япон улсын хуульд Засгийн газрын 50-аас дээш хувь нь парламентын гишүүн байх ёстой гэж шаарддаг. Сонгуульд ялсан намын

мөрийн хөтөлбөрийг Засгийн газар хэрэгжүүлдэг учраас парламентын гишүүд сайд байх ёстой гэж үздэг. Парламентын ард түмнийг төлөөлөх чадвар гэж бий. Энэ нь 100-аас дээш байж хангагдана гэж үздэг улс орнууд байдаг. Ер нь “давхар дээл”-д биш гишүүдийн тоонд асуудал байна. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж байх үед гишүүдийн тоог 108 болгоё, “давхар дээл”-ийг зөвшөөрье, сонгуулийн тогтолцоог

пропорционал байлгая гэсэн санал тухайн үеийн Ерөнхийлөгчөөс гарч, дэмжигдэж байсан ч улс төрийн шалтгаанаас болж дэмжигдээгүй үлдсэн юм. Миний хувийн байр суурь бол УИХ-ын гишүүний тоо 100-аас дээш байж парламентын төлөөлөх чадвар сайжирна гэж үздэг. Гудамжинд биш Төрийн ордон дотроо асуудлыг хэлэлцэх боломж бүрдэнэ гэж үздэг. Амжилттай ардчиллын жишээг харахад парламентын гишүүд нь 100-аас дээш байна.

Ард түмэн үүнийг “Зуун ямаанд жаран ухна” гэж ойлгоод дэмжигддэггүй. 2012 оны сонгууль холимог тогтолцоогоор, 1990 оны сонгууль цэвэр пропорционалиар зохион байгуулагдсан байдаг. Пропорциональ тогтолцооны давуу тал нь мөнгөний сонгууль болдоггүй, намуудын сонгуульд оролцох боломжийг нээдэг, олон ургальч үзлийг хангадаг, сөрөг хүчин бодитоор бий болдог, хязгаарлаж чаддаг гэх мэт давуу талтай. Жишээлбэл, АН сонгуулиар нийт сонгогчдын 48.6 хувийн саналыг авсан мөртлөө

УИХ-д бага суудалтай. Хэрвээ пропорциональ байсан бол суудлын тоо арай өөр байх байсан. Ингэснээр сөрөг хүчний дуу хоолой чангарч, хяналт сайн байх нөхцөл бүрдэнэ гэж үздэг. Сонгогчдын санал хаягдахгүй. Нөгөө талаар байнга эвслийн Засгийн газар байгуулагдах учир тогтворгүй байдал үүсэх магадлалтай гэж үздэг” гэлээ.Нөгөө талаар байнга эвслийн Засгийн газар байгуулагдах учир тогтворгүй байдал үүсэх магадлалтай гэж үздэг” гэлээ.

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button