Мэдээ

Д.БУМ-ЭРДЭНЭ 600 ГАРУЙ ХҮНИЙ АЛТАН АМИЙГ АВАРЧЭЭ

Алтан донор Д.Бум-Эрдэнийн хувьд 2001 онд хоёр ихэр охин нь төрөөд цус сэлбэх шаардлагатай болж анх цусаа өгснөөс хойш 20-иод жил тогтмол цусаа өгч хэвшсэн байна. Өнөөдрийн байдлаар тэрбээр 220 удаа цусаа өгч 600 гаруй хүний алтан амийг аварчээ. Алтан донортоо алт шиг сайхан урмын үгсийг хайрлаарай. Хүнд сэтгэлийн бэлэг шиг сайхан зүйл үгүй. НИТХ, Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Цус сэлбэлт судлалын үндэсний төв хамтран

“Амь бэлэглэсэн амь” хүндэтгэлийн арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа.“Амь бэлэглэсэн амь” хүндэтгэлийн арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар нар оролцож 100-гаас дээш удаа цусаа бэлэглэсэн 35 байнгын донор иргэдэд хүндэтгэл үзүүллээ.

Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр 220 удаа цусаа бэлэглэсэн Алтан донор иргэн Д.Бум-Эрдэнэд Нийслэлийн дээд шагнал болох “Хангарди” одонг Хотын Захирагч С.Амарсайхан гардуулж, нийслэлчүүдийн өмнөөс талархал илэрхийллээ.Алтан донор Д.Бум-Эрдэнийн хувьд 2001 онд хоёр ихэр охин нь төрөөд цус сэлбэх шаардлагатай болж анх цусаа өгснөөс хойш 20-иод жил тогтмол цусаа өгч хэвшсэн байна. Өнөөдрийн байдлаар тэрбээр

220 удаа цусаа өгч 600 гаруй хүний алтан амийг аварчээ.Нийслэлийн хэмжээнд нийт 318 цусны хүндэт донор байдаг бөгөөд сүүлийн жилүүдэд тогтмол цусаа өгдөг байнгын донорууд нэмэгдсэн байна. Судалгаагаар 10 өвчтөн тутмын гурав нь цусан бүтээгдэхүүний хомсдолд ордог болохыг тогтоожээ. Тиймээс байнгын доноруудын тоог нэмэгдүүлэх,тэднийг алдаршуулах урамшуулах чиглэлд Хотын Захирагч анхааран ажиллахаа илэрхийллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Хүний амь аварч байгаа доноруудаа бид хүндэтгэх ёстой. Хүний амь нас аварч байгаа үйл хэргийг нь дэмжин урамшуулах ёстой. Улсын хэмжээнд цус цусан бүтээгдэхүүний нөөцийн 80 хувь нь Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээнд хэрэглэгдэж байна. Тиймээс ямар нэгэн болзолгүйгээр эрдэнэт хүний амь насыг авардаг эдгээр доноруудаа бүх талаар

дэмжин ажиллана” хэмээн онцолсон. Монголд “Алтан донор” 10 хүн байдаг: Манай улсад цусны “Хүндэт донор” 300 гаруй хүн байдаг. Тэдгээр иргэн өнгөрсөн 10 жилд 100-гаас дээш удаа цусаа хандивлажээ. Тэдний нэг “Хүрэл донор” Н.Мөнхбаатар хэлэхдээ, “Би анх 23 настайдаа, 2010 оноос 10 дахь жилдээ 80-90 удаа цусаа өгч байна. Бусдын амь нас, биеийг авардаг энэ буянтай үйлсэд залуучуудыг идэвхтэй оролцон нэгдэхийг уриалж байна” гэсэн юм.

Тэрээр “Алтан донор” болохыг зорьж буйгаа илэрхийлсэн юм. Монголд 220 удаа цусаа хандивласан “Топ донор” нэг, 150 гаруй удаа хандивласан “Алтан донор” 10 хүн байдаг. Хүндэт доноруудыг төр, засгийн байгууллагаас бодлогын хэмжээнд дэмжиж урамшуулдаг талаар Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн захирал Н.Эрдэнэбаяр хэлж байна. Тэрээр манай улсад 100-гаас дээш удаа цусаа өгсөн 35 хүн байдаг. Тэдгээр хүнийг 500 мянган төгрөгөөр урамшуулсан гэв.

Хүндэт донор иргэд магадлан итгэмжлэгдсэн амралтад нэг удаа үнэгүй амрахаас гадна нийтийн тээврээр мөн үнэгүй зорчдог байна. 70 удаа цусаа бусдад хандивласан иргэн “Хүрэл донор”, 100-гаас дээш удаа цусаа өгсөн хүн “Мөнгөн донор”, 150-иас дээш бол “Алтан донор” болдог байна.Цусаа хандивлаж, олон хүний амь аврах үйлсэд 17-60 насны хүн бүр нэгдэх боломжтой. Нэг удаа 400 грамм цус хандивласнаар гурван хүний амь авардаг гэж үздэг аж.

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button