Зөвөлгөө

Яагаад эмэгтэй хүн, эмэгтэйлэг чанараа дээдлэн хадгалах ёстой вэ

Эмэгтэй хүн, эмэгтэйлэг чанараа хадгалах, эмэгтэй хүн чигээрээ үлдэхийн чухлыг дараах зүйл ойлгуулж, сургамж болох юм.

Хүчирхэг эмэгтэй байхыг үгүйсгэсэнгүй, харин, гэр бүлийн аз жаргалтай эмэгтэй байхын тулд, дараах алдаа гаргахгүй байхыг сануулж, орчин үед олноор бий болж буй нэгэн, “Бизнес-леди”-гийн амьдралаас танилцуулъя.

Энэ эмэгтэй, 45 настай, нөхөрт гарч үзээгүй, баян чинээлэг амьдралтай, амьдралаа өөрөө босгосон, амьдралын бүх зүйлс нь, алхаа гишгээ, харц, хөдөлгөөн, бүр инээмсэглэх нь хүртэл загварчилагдсан, одоогийн нийгмийн “бизнес эмэгтэй” гэж цоллогддог эмэгтэй. Түүний, эр нөхөртэй болох хүсэл нь, мөн бизнес төлөвлөгөө, менеджментийн цаг, стратеги, манер, урьдчилан тогтоогдсон “эр хүн … байх ёстой” гэсэн дүрмүүдээр
дүүрэн байдаг.

Тэр, хэзээ ч тайван чөлөөтэй байж чаддаггүй, хооллох
үедээ ч, хоолоо өт ялгах мэт, цэрвэнгүй ялгаж салган иднэ. Урд нь, залуу насандаа, эрээн даавуун даашинзтай хөл нүцгэн, нуга талаар баяр жаргалтай гүйдэг байснаа, байцаа луувангийн холимог зууш амтархан иддэг байснаа, таарсан номоо уншиж, баярлаж гуньдаг байснаа, таалагдсан дуугаа аялан гэрээ цэвэрлэдэг байснаа, үеийнхээ хүүгийн урьсан болзоонд хөөр баяртай очдог байснаа бүгдийг нь мартжээ.

Эдгээр нь, эмэгтэй хүний, “Би өөрөө” гэсэн явуургүй үзэл, мөн, бусадтай өрсөлдөх, уралдах чанарын тоосонд дарагдсаар, насны эцэс, өтөл насанд нь харамсал дүүрэн дурсамж болон ирдэг гэнэ. Ийм
эмэгтэйчүүдийг барагтай эр хүн болзоонд урихгүй, учир нь тэднийг,
эрэгтэйчүүд, “эр хүн” гэж хүлээж авдаг аж. Харин, тэднийг ашиг
сонирхолын үүднээс л, эрчүүд сонирхож байдгаас хамтын амьдрал
зохиогдох нь ховор.

Шуудай алимтай эрэгтэйд, шуудай алимтай эмэгтэй хэзээ ч хэрэггүй. Учир нь, ямар ч солилцоо явагдахгүй. Тэгээд ч, эр хүнд, өрсөлдөгч биш харин хамтрагч л хэрэгтэй байдаг бөгөөд өрсөлдөөн байгаа газарт, дайн байдаг, харин дайн байгаа газарт хайр байдаггүй гэсэн зүй тогтолтой байдгаас, ийм эмэгтэйчүүд, ихэнхи нь, ганц бие явах нь элбэг байдаг аж.

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button