ТрендЭнтертейнмент

Загвар өмсөгч Ж.Энэрэл Долче & Габбанагийн шоунд оролцжээ

Италийн Венец хотын алдарт Сан-Марко талбайд болсон Долче & Габбана брэндийн Alta Moda загварын шоуны тайзнаа загвар өмсөгч Ж.Энэрэл алхжээ.

Гараар урласан тансаг хээнцэр бүтээлүүд толилуулсан Долче & Габбанагийн энэхүү кутюр шоуг Женнифер Лопес, Шон Комбс, Дожа Кэт, Крис Женнер, Кортни Кардашиан, Сиара, Моника Беллуччи, Кристиан Бэйл, Дама Хелен Миррен, Китти Спенсер зэрэг 400 гаруй зочин үзсэн байна.

120 бүтээл толилуулсан энэхүү шоунд загвар өмсөгч Ж.Энэрэл гялалзсан бор даашинзтай тайзнаа алхсан бөгөөд тэрээр Инстаграмдаа “Долче & Габбана. Мөрөөдөл минь байлаа” хэмээн бичжээ.

Ж.Энэрэл Нью-Йорк, Парис, Миланы загварын долоо хоногуудад оролцсон туршлагатай ба MIRRRS MODELS, Special Management, New York Models, Oui Management зэрэг загварын агентлагийн моделиор ажилладаг.

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button