Энтертейнмент

Монгол цэргүүд хятад цэргүүдтэй ижилхэн хувцас өмсдөг

Цэргийн дүрэмт хувцас нь тухайн үндэстний зэвсэгт хүчний онцлог шинж, сүр хүчийг илэрхийлсэн гоёмсог, сүрлэг загвартай байхаас гадна биед тухтай, бат бөх, хөдөлгөөнд саад учруулахааргүй байх ёстой юм.

Тэгтэл Монгол улсын цэргийн хувцас хятадын цэргүүдийнхтэй ижил бололтой. Энэ талаар сэтгүүлч Б.Мөнхбаясгалан өөрийн цахим хуудаснаа онцолжээ. Тэрээр “ БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд манай улсад айлчилжээ. Манайхан чинь Хятадын цэргийн хувцасыг өмсдөг юм байна шүү. Бодмоор юм байна” гэжээ.

Монголд цэргийн болон цагдаагийн дүрэмт хувцас гэж хоёр төрлийн хувцас байдаг юм байна. Олон улсын жишигт бол цэрэг цагдаагийн дүрэмт хувцсыг аюулгүйн хөдөлмөр хамгааллын хувцас хэмээн тодорхойлдог.Дүрэмт хувцас нь тухайн албан хаагчийн аюулгүй байдал болон ажлын үр дүнд эерэгээр нөлөөлдөг юм. Цагдаагийн хувьд тухайн албан хаагчийн дүрэмт хувцасыг өөрийнх нь “зэвсэг” хэмэээн үздэг.

Цагдаа бол төрийн хүчний байгууллага учраас Төр болон ард иргэдийн аюулгүй байдлыг хамгаалж нийгмийн хэв журмыг сахиулах үүрэгтэй тул хувцлалтаасаа эхлээд эрхэмсэг хэн ч харсан хүндлэхээр байх ёстой.

Ганц манайд биш дэлхийн түвшинд энэ асуудлыг өндөрт хэмжээнд авч үздэг.
Харин манай цэргийн дүрэмт хувцасны тухайд аль эрт Чингис хааны үеээс байлдаан тулааны үед өмсөж буй хуяг дуулга нь биед ямар нэгэн саадгүй, эвтэйхэн ,бат бөх байхаар бүтээгдэж ирсэн байдаг. Эртнээс манай Монголчууд хувцас хэрэглэлдээ соёлтой, хүндэтгэлтэй хандаж ирсэн бөгөөд “Хувцасны дээд нь хуяг дуулга хурим найранд өмсөж үл болно” хэмээн нэгэн цагт хэлсэн байдаг. Нэг үеэ бодвол манай зэвсэгч хүчний албан хаагчид дүрэмт хувцсыг гадуур хамаагүй өмсөж явах нь багассан. Мэдээж харъяа яамаас баталсан цэргийн хувцас өмсөх дүрэм журам гэж бий. Тэр дүрэм журмаа манай цэрэг армийнхан сайн дагаж мөрддөг.

Эрс тэрс уур амьсгалтай манай орны хувьд цэрэг армийн хувцас өмсөх нь биед их дулаахан, хөдөлгөөн хорихгүй, амархан шороо тоос дарахгүй гэдэг үүднээс манай иргэд энгийн үед өмсөж хэрэглэх нь элбэг байдаг. Гэтэл сүүлийн үеийн цэргийн хувцас урд хөршийнхтэй ижилхэн өнгө, загвар хийцтэй өмсөх болсныг монголчууд бид анзаараагүй явжээ.

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button