Мэдээ

“Эрүүл мэндийн яамнаас хатуу хөл хорио тогтоох санал гаргаагүй”

Улсын хэмжээнд коронавируст халдварын тохиолдлын тоо өндөр хэвээр байгаа тул хатуу хөл хорио тогтоож магадгүй талаар зарим мэдээллийн хэрэгслээр цацагджээ. Үүнд Эрүүл мэндийн яамнаас албан ёсны тайлбар өглөө.

Тус яамны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Эрүүл мэндийн яамнаас хатуу хөл хорио тогтоох тухай санал гаргаагүй.

Иргэд вакцинжуулалтдаа идэвхтэй хамрагдаж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталбал тохиолдлын тоо аяндаа буурна гэж эрдэмтэд судлаачид тооцоолсон. Зургаадугаар сарын 15-н гэхэд нийслэл хот болон орон нутгийн иргэдийн дийлэнх нь вакцины бүрэн тундаа хамрагдвал Үндэсний их баяр наадмаа КОВИД-19-гүйгээр тэмдэглэх боломж бүрдэх тооцоолол бий. Иймд иргэд идэвхтэй байж, хичээх хэрэгтэй байгаа юм.

Дахин хэлэхэд Эрүүл мэндийн яам хатуу хөл хорио тогтоох тухай санал гаргаагүй, гаргахгүй гэж бодож байгаа” гэв.

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button