Найруулагч Д.Галбаярын гэр бүл, Positive Mongolia блогийг үүсгэн байгуулагч Түвшинбаярын гэр бүл нар MN25 телевизийн “21 000” реалти шоунд оролцож, 10 хоногийн турш ийм хэмжээний мөнгөөр хэрхэн амьдрахыг үзэгчдэд өөрсдийн сонголтоороо үзүүлсэн.
Улмаар Түвшинбаяр, Дөлгөөн нар тус шоуны ялагч болсон билээ. Шоуны дараа найруулагч Д.Галбаяр зохион байгуулагчдыг шүүмжилж, зураг авалт 10 хоног биш 5 хоног үргэлжилсэн, шоуны ялагч болох Дeлгeeн, Түвшинбаяр нарыг хүүхэд асрагч нартайгаа явсан тухай бичсэн байдаг. Тэрээр үнэн бодит байдлыг бичснийхээ төлөө сошиал хэрэглэгчдээс багагүй шүүмжлэ л хүртсэн байна. Энэ тухайгаа “Уг нь тэр 21000 шоунд ороод хожигдоод асуудал дууссан гэж бодсон юмсан. Гэтэл хэл ам нь дуусдаггүй ээ! Чатаар хүртэл орж ирж загнаад байх юм. Түвшээ Дөлгөөнөө хоёроо Шведэд байгаа ээждээ юмуу эгчдээ хэл тэгэх үү! Та бүгд ялагч болоод дууссан шүү дээ! Positive Mongolia-гийн шүтэн бишрэгчид одоо тайвшир тэгэх үү! Ялагч болчихоод уурлаад хямраад байгааг ойлгохгүй юм.Одоо хая лдаа! Яасан их хэл ам зарга хийх дуртай юм бэ” гэжээ.
“Positive Mongolians” блогийн хөтлөгч хосууд болох Түвшөө, Дөлгөөн нар сүүлийн үед ихээхэн хэл аманд өртөх болсон. Швeдэд сүшины газар ажилладаг байсан тэд охиноо Mонгол хэл, өв уламжлалаас холдуулахгүй тулд өөрсдийн блогоо бизнес болгосон. Тэднийг “а.д үзэг.сэд” их байхад, дэмжигчид нь түүнээс их. Учир нь эх орондоо ирээд удаагүй байхдаа “Happy flowers” компанитай хэл а.м хийж, шүүхээс тус компанид дааж давшгүй их хэмжээ мөнгөн торгууль тавьсанд хүмүүс дургүйцлээ илэрхийлж байв. Үүний дараа тэд “Эхнэрийн заавраар” нэвтрүүлэгт оролцож түрүүлсэн, мөн “21 000” реалити шоунд түрүүлсэнд нь дургүйцэх хүмүүс багагүй. Тэгвэл тус блогийн хосууд eдгee дахин нэг гэр бүлийн өрсөлдөөнт нэвтрүүлэгт хамтдаа оролцож байгаа аж. Энэ тухайгаа тэд хувийн цахим хуудаснаа дурьдаад “Энэ тэмцээнд дахиад түрүүлбэл дахиж хосын нэвтрүүлэгт орохгүй яршиг” хэмээн бичжээ.
“Positive Mongolians”-ын хосууд ийнхүү амжилт гаргаж байгаа нь тэднийг нэгэнтэйгээ хэрхэн ойлголцдогыг, нэг хүн шиг сэтгэж чаддагыг харуулж байгаа хэмээн дүгнэх хүн олон.Учир нь тэд “Хосын жор” контентоороо өөрсдөдөө туршлага нэмэх, залуу гэр бүлүүдэд сургамж болох олон өнцгийг харуулж чаддаг.