Тренд

Коллеж төгссөн 78 настай эмээ: Би сурах үнэхээр дуртай

Гурван хүүхдийн элэнц эмээ Вивиан Каннингэм 78 настайдаа Алабамагийн Самфордын их сургуульд либерал судлалын чиглэлээр бакалаврын зэргийг саяхан хамгаалжээ.

Вивиан Каннингэмийн насан туршийн суралцах хүсэл эрмэлзэл нь түүнийг 78 насандаа Самфордын их сургуулийн коллежийн гэрчилгээгээ гардах мөч хүртэл хөтөлсөн нь энэ аж.

“Хэрэв миний хөл өвддөг байсан бол би тайзан дээр тэргэнцэртэй гарч ирэх байсан” хэмээн Today сайтад өгсөн ярилцлагадаа хошигножээ.

Алабама мужийн тэтгэвэрт гарсан ахмад настан, хоёр хүүхдийн ээж, гурван хүүхдийн эмээ, гурван балчирын элэнц эмээ Алабама мужийн Бирмингем дэх их сургуульд либерал судлалын чиглэлээр зургаан жил суралцжээ.

Түүний төгсөлтийн ёслолд гэр бүлийнхэн нь оролцсон ба “78 насандаа коллеж төгсөж байгаа минь манай гэр бүлийн зарим залуусын сурах хүслийг бадрааж байна гэсэн. Хэрэв би үүнийг хийж чадвал тэд чадна гэж хэлсэн. Бас найзууд маань над руу залгаад энэ нь тэдэнд мөн үлгэр жишээ болж, сурахаар бэлтгэж буйгаа дуулгасан” гэжээ.

Түүний охин Тарра Барнс “Боловсрол бол манай гэр бүлийн хувьд маш чухал зүйл юм. Бид маш их баяртай байна. Ээж минь зорилго тавьсан л бол түүндээ хүрэхийн тулд үнэхээр их хичээдэг, зорилгодоо хүрч санаа нь амардаг. Тэр үнэхээр манай гэр бүлд урам зориг өгсөн хүн” хэмээн ээжийнхээ тухай хуучилжээ.

Каннингэм 29 жил асран хамгаалагчаар ажиллаж байгаад 1992 онд тэтгэвэрт гарахаасаа өмнө Алабама цахилгаан шуудангийн компанид хэлтсийн даргаар ажиллаж байжээ. Дараа нь Виржиниа коллежид паралегал /дипломгүй хуульч/ судлалаар дэд эрдэм шинжилгээний ажил хийхдээ компаниас сургалтын төлбөрийг нөхөн төлөх хэлбэрээр суралцжээ.

Каннингэм “Мөрөөдлөө заавал дагаарай. Үүнийг хэн ч чамд хориглохыг бүү зөвшөөр. Тэтгэвэртээ гараад зүгээр суухын оронд өөрийн дур сонирхолтой нэг сургалт, хичээлд хамрагдаад ямар нэгэн зүйл хий. Би илүү их мэдлэг олж авахын тулд аливааг уншиж, судлах дуртай” гэжээ.

Тэрээр өөрөөсөө олон насаар дүү оюутнуудтай оройн ангид сурдаг байв. Каннингэм “Би танхимаар хичээллэх илүү дуртай байсан” гэжээ. Тэрээр цар тахлын үеэр цахимаар хичээллэх шаардлагатай болоход “Технологийн талаар их мэдлэггүй байсан тул миний хувьд энэ талаар өөрийгөө мөн хөгжүүлэх гээд маш их завгүй байсан” хэмээжээ. Одоо тэрээр магистрын зэрэгт горилж байгаа аж.

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button