АНУ-ын Ерөнхийлөгч Ерөнхийлөгч Жо Байден ирэх долдугаар сарын 4 гэхэд насанд хүрсэн иргэдийнхээ 70% -ийг вакцинжуулаад 12-15 насны өсвөр насныханд зориулсан вакциныг хийх ажлыг аль болох богино хугацаанд хийхээр телевлөж байна.
Иргэдийн вакцинд хамрагдах идэвх буурч байна. Энэ зорилтыг хангахын тулд хоёр сарын дотор 55 сая хүнийг вакцинжуулах шаардлагатай бөгөөд өдгөө өдөрт сая орчим хүн вакцинжуулж байгаа учир биелэгдэх магадлал өндөр. Гэхдээ нэг асуудал байгаа нь иргэдийн идэвхийн асуудал гэнэ. Одоо хэдий өдөрт сая хүн вакцинжуулж байгаа ч сарын өмнө энэ тоо бараг хоёр сая байжээ. Түүнээс хойш буурсаар сая орчимд хүрсэн бөгөөд цаашдаа ч багасах магадлал байна. Тиймээс вакцинд хамрагдахаас түдгэлзэж байгаа иргэдийн идэвхийг сэргээж, тарилгад хамруулах нь Жо Байдены засаг захиргааны тэргүүний зорилт болоод байна. Учир нь тэрээр албан тушаалаа аваад удаагүй байхдаа долдугаар сарын 4 гэхэд цар тахлыг бүрэн ялах амлалт өгсөн юм.
Жо Байден даваа гарагт Цагаан ордонд болсон хэвлэлийн хурал дээр “Хоёр сарын дараа тусгаар тогтнолынхоо баярыг энэ вирусээс салсан тусгаар тогтнолын баяртай хамт тэмдэглэцгээе. Бид үүнийг хийж чадна, бид үүнийг хийх болно” хэмээн онцлон тэмдэглэжээ. Иргэдийн зүгээс вакцинд хамрагдах үйл явцыг хялбаршуулахыг шаардаж байсан тул тэрээр мөн үйл явцыг хялбаршуулах vaccines. gov цахим хуудсыг танилцуулсан байна.
Вакцинжуулалтын түвшингээрээ дэлхийд тэргүүлдэг Израиль улс эдийн засгаа бараг бүрэн сэргээж, коронавирусын шинэ тохиолдол бараг 0 болж буурч, хүн амын 60 гаруй хувь нь дор хаяж нэгдүгээр тунгаа авчээ. Тус улсад өдгөө сүргийн дархлаа тогтоход хамгийн ойрхон ирээд байна.
Хүүхдүүдийг вакцинжуулахгүйгээр цар тахлыг ялах боломжгүй
АНУ-ын Хүнс, эмийн захиргаа /FDA/ 12-оос дээш настай хүүхдүүдэд зориулсан “Pfizer” вакциныг батлах эсэх асуудлыг судалж байна. Pfizer-ийн вакциныг одоогоор АНУ-д 16-аас дээш насны хүмүүст зөвшөөрч байгаа юм. Жо Байден FDA-ийн үйл явцад хөндлөнгөөс оролцохгүй гэдгээ мэдэгдсэн боловч “Зөвшөөрсөн шийдвэр ирвэл бид нэн даруй хэрэгжүүлэхэд бэлэн байна” гэжээ.
Мөн 15000 эмийн санг өсвөр насныханд хүрзний үйлчилгээ авах боломжтой болгоно гээд шилжилт хөдөлгөөн хийж байсан ч хамаагүй, хоёр тунг еер, еер газарт ч авах боломжийг бүрдүүлнэ гэсэн байна. Хэрвээ Хүнс эмийн захиргаа вакциныг зөвшөөрвөл тус улсын 12-15 насны 17 сая орчим өсвөр насныхан вакциныг нэн даруй авах боломжтой болох юм. Ерөнхийлөгчийн эрүүл мэндийн ахлах зөвлөх, доктор Энтони Фаучи энэ талаар өгсөн ярилцлагадаа “Амьдрал хэвийн байдалдаа орохын тулд хүүхдүүдэд вакцин хийлгэх зайлшгүй шаардлагатай” хэмээн онцлон тэмдэглэжээ.
Хүүхдүүдийн дунд өвчлөл нэмэгдэж байна. Насанд хүрэгсдийн 75% нь вакцинжуулалтад бүрэн хамрагдсанаар өв члөл багасах ч вакцин хийлгээгүй хүүхдүүдийн дунд халдварын хэмжээ ихсэнэ гэсэн судалгаа гарчээ. Америкийн Хүүхдийн Анагаах Ухааны Академиас даваа гарагт гаргасан судалгаагаар Ковидын өв члөлийг насны бүлгээр нь ангилахад нийт халдварын 22.4% -ийг хүүхдүүд эзэлж байна. Гэтэл өнгөрсөн жил энэ үзүүлэлт дөнгөж 3% -ийг эзэлж байжээ.Вакцинд хамрагдсан иргэдэд урамшуулал санал болгоно. Ерөнхийлөгч АНУ-ын вакцин хийлгэсэн америкчуудад дэлгүүрийн хямдрал зарлахаар бизнес эрхлэгчидтэй ярьж байгаа гэнэ. “Бид спортын томоохон лигүүдтэй хамтран хөгжөөн дэмжигчдэдээ зориулж тусгай урамшуулал зохион байгуулж байгуулахаар ажиллаж байна. Жишээ нь, вакцинжуулалтад хамрагдсан иргэдэд тасалбар тарааж байна. Мөн цэнгэлдэх хүрээлэн, спортын ордонд вакцинжуулах баг ажиллуулж, тарилга хийлгэсэн иргэдэд тухайн үйл явдлыг үнэгүй үзүүлэх гэх мэт аль болох иргэдэд хэрэгтэй байдлаар хийхийг хичээж байгаа” гэж Жо Байден мэдэгдээд, вакциндаа идэвхитэй хамрагдахыг ард иргэдэдээ уриалжээ.
Эх сурвалж: Ийгл мн