Мэдээ

7 сарын 1-нээс хүүхдийн мөнгө болон тэтгэвэрийн мөнгийн дахин нэмэх талаар ярилцаад, эдгээрээс шалтгаална хэмээн үзжээ

7 сарын 1-нээс хүүхдийн мөнгө болон тэтгэвэрийн мөнгийн дахин нэмэх талаар санал хураагаад байна Засгийн газар Монгол Улсын 2021 оны төсвийн төслийг боловсруулахдаа ирэх оны зургадугаар сарыг дуустал хүүхэд бүрт 100 мянган төгрөг олгохоор тусгасан байна. Нийтдээ 864 тэрбум төгрөгийг төсөвт тусгасан бөгөөд 1.2 сая хүүхэд энэхүү мөнгөн тэтгэлгийг авах юм.

Хүүхэд бүрт 100 мянган төгрөг олгох шийдвэрийг Засгийн газраас өнгөрсөн гуравдугаар сард гаргаж, 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-н хүртэл олгохоор шийдвэрлэсэн. Үүнд нийт 547.5 тэрбум төгрөг төсөвлөсөн. Мөн өнгөрсөн наймдугаар сард Засгийн газар дээрх мөнгөн тэтгэлгийг 2020 оныг дуустал үргэлжлүүлэн олгох шийдвэр гаргасан юм. Хүүхдийн мөнгийг 0-18 хүртэлх насны хүүхдэд олгодог юм. Анх 20 мянган төгрөгөөр эхэлж байсан хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэн нь цар тахлаас үүдэлтэй хямралыг зөөллөхөд нөлөө үзүүлнэ гэж үзсэн юм.

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button