Хатуу хөл хориог үргэлжлүүлэх Засгийн газрын гэнэтийн шийдвэр өмнөх долоо хоногийн сүүлээр амралтын өдрүүдтэй зэрэгцэн гаргасан. Тэгвэл хатуу хөл хорионы өдрүүдэд согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд спиртийн өндөр агууламж (18 хувиас дээш) бүхий согтууруулах ундаа худалдахыг хориглосон захирамж Хотын дарга гаргаад байгаа юм.
Мөн Үйлчилгээний байгууллагын цагийн хязгаарыг 07:00-19:00 цагт ажиллана, нийтийн тээвэр Нийтийн тээвэр өнөөдрөөс 07:00-10:00, 17:00-20:00 цагт үйлчилнэ.
QR КОДООР 41593 ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА.
Албан үүргээ гүйцэтгэж байгаа төрийн тусгай чиг үүрэгтэй байгууллагын алба хаагчид, тухайн байгууллагын тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцоно.
САНАМЖ: Дээрх зөвшөөрлийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж, ашигласан худалдсан бол Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлд заасан “Хуурамч бичиг баримт үйлдэж, ашиглах гэмт хэрэг үйлдсэнд тооцож, эрүүгийн харицлага хүлээлгэнэ”