Мэдээ

БУРУУ ХҮРДТЭЙ АВТОМАШИНЫ ИМПОРТЫГ ХОРИГЛОЖ, ХОТЫН ТӨВӨӨР ЯВБАЛ ӨНДӨР ХУРААМЖ ТӨЛНӨ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар түгжрэлийг бууруулах хүрээнд гашуун шийдвэрүүд гаргана гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл тэрээр “Өдрийн сонин”-ны сэтгүүлч П.Хашчулуунд нэлээд өргөн хүрээг хамарсан асуудлаар ярилцлага өгчээ. Энэ үеэр тэрээр түгжрэлийг бууруулах талаар ямар гашуун шийдвэр гаргах талаараа ярьжээ. Тэрээр “Өнөөдөр нийслэлд бүртгэлтэй байгаа 650 мянган машин бүгдээрээ хотын хөдөлгөөнд орвол нийслэлийн зам шууд зогсоно.

Тэг зогсолт болно. Тэгэхээр шийдэмгий, хатуу шийдвэрүүд гаргах цаг болсон. Нэгдүгээрт, импортоор орж ирж байгаа насжилт өндөртэй, он хуучин, цаад газраа аваар осолд орсон, буруу рультэй зэрэг тээврийн хэрэгслүүдэд импортын хязгаарлалт тогтооно. Цаад газраа төмрийн хог руу ачигдахад бэлэн болсон автомашинуудыг манайхан засаж, янзлаад эх орондоо зарж байгаа. Үүнийг хориглоно.  Импортоор орж ирж байгаа буруу рультэй тээврийн хэрэгслийг 2022 оны наймдугаар сараас уу,

2023 оны нэгдүгээр сараас хорих уу, энэ хооронд шийдвэр гарна. Харин одоо ороод ирсэн буруу рультэй машинуудад хугацаа өгнө. 2025 он хүртэл үү, 2026 он хүртэл гэдэг юм уу. Тэрнээс цааш шууд хориглоно. Хоёрдугаарт, нийслэлийн нутаг дэвсгэрт явж байгаа автомашины татвар, хураамжийг нэмэгдүүлнэ. Жишээ нь, Их тойруу руу буюу хотын төв рүү орж ирэхдээ автомашинууд тодорхой цэг дээр өндөр төлбөр төлж орж ирнэ.

Тэгж хотын төвд машинтайгаа зорчих эрх нээгдэнэ. Цаашлаад Их тойруу шиг бусад тойргуудыг бүсчилж гаргана. Хамгийн өндөр төлбөртэй нь Их тойруу буюу хотын төв байна. Цаашдаа замын түгжрэл ачаалалтайгаа уялдуулж номер олгох зэрэг зохицуулалтын ажлыг Зам тээвэр, хөгжлийн яам биш нийслэл өөрөө хийдэг болох эрүүл механизм руу шилжинэ. Зогсоолуудыг тодорхой болгоно, төлбөрийн орчин үеийн систем нэвтрүүлнэ” гэжээ.

АНЭУ-ын нийслэл Дубай хотод пара байт харвааны ДАШТ энэ сарын 19-27-нд боллоо. Тэмцээнд манай улсаас дөрвөн тамирчин өрсөлдөхөд эмэгтэйчүүдийн багийн төрөлд Д.Сэлэнгээ, Б.Жавхлантөгс нар Энэтхэгийн багийг буулган авч хүрэл медаль хүртлээ. Тэд урьдчилсан харваанд тавдугаар байрт эрэмбэлэгдэж, дараа нь Туркийн багийг 5:4-өөр ялсан. Улмаар тус тэмцээний мөнгөн медальт ОХУ-ын багтай учраа таарахад 6:0-ээр ялагдаж, хүрэл

медалийн төлөөх харваанд Энэтхэгийн багийг (5:1) ялжээ. Ингэснээр Д.Сэлэнгээ, Б.Жавхлантөгс нар Монголын пара байт харвааны түүхэн дэх анхны ДАШТ-ий медалийг авчирлаа гэж Биеийн тамир спортын хорооноос. мэдээллээ. медалийн төлөөх харваанд Энэтхэгийн багийг (5:1) ялжээ. Ингэснээр Д.Сэлэнгээ, Б.Жавхлантөгс нар Монголын пара байт харвааны түүхэн дэх анхны ДАШТ-ий медалийг авчирлаа гэж Биеийн тамир спортын хорооноос. мэдээллээ.

Монгол Улсаас Польшид суугаа Элчин сайдын яамны ажилтнууд дахин 16 иргэнээ орон нутгийн цагаар 17:30 цагт Польш-Украины хилийн зурвасаас тосч авсан болохыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Ингэснээр нийт 24 иргэн Польш улсад ирсэн аж. Үүнээс өчигдөр гурван иргэн эх орондоо буцсан бол Польшид байгаа дээрх иргэдээ хамгийн ойрын нислэгээр явуулахаар ажиллаж байгаагаа мэдэгдлээ.

Гадаад харилцааны яамнаас өчигдөр өгсөн мэдээлэлдээ, “Варшав дахь ЭСЯ-ны ажилтнууд Польш-Украины хилийн зурвасаас нэг, Польшийн хил дээр ирсэн гурав, нийт дөрвөн иргэнээ авлаа. Өчигдөр /Баасан гариг/ орж ирсэн дөрөв, өнөөдөр орж ирсэн дөрөв, нийт найман иргэнээ одоогийн байдлаар Польшид авчраад байна. Киев хотоос 13 монгол иргэн Украины хил рүү явж байгаа бөгөөд эдгээр иргэдээ авах зорилгоор Будапешт, Прагад суугаа ЭСЯ-ны ажилтнууд мөн хил дээр ирсэн болно” гэсэн юм.

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар, Украин дахь монгол оюутнуудаа татан авах ажилд зориулж, 500 сая төгрөгийн хөрөнгө гаргахаар шийдвэрлэсэн тухай ГХЯ-ны Консулын газрын захирал Б.Болд мэдээлсэн билээ. Украин дахь монгол иргэдийн нөхцөл байдлын талаар ГХЯ-наас Монголын цагаар 15:00 цагт өдөр бүр мэдээлэл өгөхөөр болсон. Польш улс нь дайнаас дайжиж буй иргэдийг өөрийн улс руу виз болон бусад шаардлага тавихгүй 15 хоног нэвтрэхийг зөвшөөрч байгаагаа зарласан. Энэ хүрээнд Польш улсаар хил нэвтрэх

иргэдийн жагсаалтыг тус улсад хүргүүлсэн” гэдгийг ГХЯ-ны Консулын газрын захирал Б.Болд онцолсон юм. Тэрбээр “Бид Харьковт байгаа иргэдээ ойр гэдэг утгаар нь ОХУ руу татаж авах боломж байгаа эсэхийг судална. Киев болон бусад хотод байгаа оюутнуудаа Польш, Унгар, Чех гэсэн орноор татан авах боломжийг судалж байна” гэсэн юм. ОХУ-аас өчигдрөөс эхлэн Украины Киев муж руу пуужингаар довтолж эхэлсэн ба газрын тосны агуулахыг нь бөмбөгдөж устгасан байна.

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button