Хайр, гэр бүл

ЭЭЖИЙНХЭЭ ҮГИЙГ СОНСОХОО БОЛИХООР ТОМ БОЛДОГ ЮМ БИШ. ХАРИН ЭЭЖИЙНХЭЭ ЗӨВ БАЙСНЫГ ОЙЛГОХ ЦАГТ ТОМ БОЛДОГ ЮМ

Үргэлж ээжийн зөв байдаг! Өсвөр насандаа бидний ихэнх нь зөрүүд байсан болов уу. Тиймдээ ч эцэг эхийнхээ үгийг авахгүй, тэд бидний амьдралыг огтхон ч ойлгодоггүй мэтээр хүлээж авдаг байсан биз. Гэхдээ сэтгэл судлаачдын үзэж байгаагаар энэ нь хэвийн үзэгдэл бөгөөд бүх хүүхдүүд өсвөр насандаа энэ авирыг гаргаж, хожим нь ээжийн хэлсэн үнэн байж хэмээн халагладаг гэнэ. Тиймээс 30 насандаа энэ бүх зүйлийг ойлгож байснаас 15 насандаа ойлгосон нь илүү дээр болов уу.

ААВ ЭЭЖЭЭ ХАЙРЛАЯ! 1Тэд зүгээр л чамд атаархаж байгаа юм 13 насанд энэ үг хамгийн утгагүй мэт санагдана.
Чиний халимаг үс эсвэл загвар муутай малгайг хараад ангийнхан чинь яагаад атаархана гэж? Үнэхээр ангийн чинь хүүхдүүд чиний утгагүй үс засалт, загвар муутай малгайнд бус харин чиний тэвчээрт атаархдаг байсан юм. Тиймээс ч тэд чамайг шоолж, шоглож байсан бөгөөд ээж тань үүнийг маш сайн ойлгож байжээ. 2Хамгийн сайхан амралт бол ажлаа сольж хийх Бага байхад нэг ажил хийж байгаад өөр ажил хийнэ гэдэг ядаргаатай

санагдаж, амралт мэт бодогдоггүй байсан болов уу. Харин нас ахих тусам ажил сольж хийх нь амралт болдгийг ойлгоно. Жишээлбэл: Гэрээ цэвэрлэж байгаад амрах зуураа дэлгүүр яваад ирж болно шүү дээ. Ажиллаж байх үедээ ажлаа өөрчилж хийх нь нэг ажлаас уйдахаас сэргийлж, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх болно. Хамгийн сайхан амралт бол ажлаа сольж хийх 3Малгайгаа өмс 15 настай хүүхдэд малгай өмсөж явна гэхээр тийм ч таатай санагддаггүй байсан биз.

Харин 20 наснаас хойш гадуур малгайгүй гарна гэж бараг үгүй болсон бөгөөд ээжийнхээ тэвчээрийг бахархах юм. Тэрээр маш сайн зөвлөгч байж, малгай өмсгөж чаддаг байсан шүү дээ. 4Хайрыг хүлээхгүй үед ирдэг Өсвөр насанд энэ нь зүгээр л нэг тайвшруулах үг мэт санагдаж хэзээ ч хайртайгаа учрахгүй мэт боддог байсан уу. Гэтэл үнэн хэрэгтээ ээжийн зөв байсан юм. Бид насанд хүрч, ажил сургууль гээд завгүй гүйж байхад хайр нэг мэдэхэд л ирчихсэн байдаг.

Битгий яар Хүүхэд байхдаа бид эхлээд хурдан сургуульд орохыг хүсдэг. Сургуульд орсны дараа хурдан төгсөж их сургуульд орохыг хүсэж, их сургуульд орсны дараа хурдан төгсөж ажил хийхийг хүсдэг билээ. Ингээд эцэст нь дэмий л яарч байж гэж бодох үе гарна. Амьдралынхаа хором мөч бүрийг мэдрэхийг ээж заадаг байсан бөгөөд үүнийг хэдий чинээ эрт мэдэрнэ, төдий чинээ аз жаргалтай байх болно .Гэхдээ чи давж чадна. 16 настай байх үед үерхэж буй

хөвгүүнтэйгээ муудалцах нь нэлээд томоохон асуудал мэт санагдана. Тиймээс ч ээж юу ч ойлгохгүй байгаа мэт санагдаж, өрөөндөө сууж уйлах нь хамгийн шилдэг арга мэт бодогддог. Энэ нөхцөлд ч ээжийн зөв байдаг бөгөөд амьдрал үргэлжилж, та хэзээ нэгэн өдөр жинхэнэ заяаныхааханьтай учирна шүү дээ. 7Том болохоороо ойлгоно\ Бага байхдаа ямарваа нэгэн зүйлээс татгалзсан хариу сонсохдоо энэ үгийг ээжээсээ их л сонсдог байсан биз.

14 настай байхад чи бүх юмыг мэдэж харин эцэг эх маань аливаа зүйлээс хоцрогдсон мэт санагддаг. Гэхдээ 20-30 насандаа бид ээжийнхээ хэлснийг ухаарч, үнэхээр гэнэн байснаа ойлгох болно. 8Хүүхэдтэй болохоороо ойлгоно Өсвөр насны хүүхэд бүр энэ үгийг ээжээсээ сонсдог.Ээж ямарваа нэгэн зүйлийг хориглох үедээ энэ үгийг их хэлдэг байсан бөгөөд тухайн үед шалтаг мэт л сонсогддог байсан. Харин өөрөө хүүхэдтэй болсныхоо дараа ээжийнхээ сэтгэлийг

бүрэн ойлгодог. Түүний хэлсэн үг одоо тийм ч утгагүй санагдахаа больсон. Дараа нь надад талархах болно 14 насанд энэ бүх зүйлд итгэхэд бэрх. Өглөө унтахыг хүсэж байхад хийлгэдэг дасгал, өглөөний цайны дараа яаж ээждээ баярлалаа гэж хэлэх юм бэ? Харин нас ахих тусам бид энэ бүхэн бидний эрүүл мэндийн төлөө байсан гэдгийг ойлгоно. Энэ нь ээжийн хайр, халамжаа илэрхийлэх нэг арга шүү дээ. Тиймээс бид одоо түүнд “баярлалаа” гэж хэлэх болсон.

Томуу, томуу төст өвчний үе эхэлж байгаатай холбоотойгоор вакцинжуулалтын явц, тус өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.Сувдмаатай ярилцлаа.

-Томуу, томуу төст өвчний дэгдэлт хэр их байна вэ. Өвчний зарим шинж тэмдэг “Ковид-19”-тэй адилхан байгаа учир иргэд ялгахад хэцүү байгаа талаар ярьж байна. Хэрхэн коронавирусээс ялгах вэ?

-ХӨСҮТ-өөс жилийн дөрвөн улиралд буюу 365 хоногийн турш томуу, томуу төст халдварт өвчний тандах тандалтын тогтолцоог хэрэгжүүлдэг бөгөөд энэ тогтолцоог амбулатори, эмнэлэг, түргэн тусламжийн үйлчилчилгээнд суурилсан болон уг өвчнөөр эдгэсэн хүмүүсээс сорил авч лабораторид тандалт хийх хэлбэрээр 21 аймаг, есөн дүүргийн хэмжээнд зохион байгуулсаар ирсэн.

Аливаа халдварт өвчин улиралжилт, хөдлөл зүй, насны онцлогтой байдаг. Иймээс манай улс эрс тэс уур амьсгалтай тул есдүгээр сараас сэрүүн болж эхэлдэг бөгөөд үүнтэй холбоотой томуу, томуу төст халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг ирэх оны гуравдугаар сар хүртэл авч, хэрэгжүүлдэг.

Иргэд томуу, томуу төст өвчин болон коронавирусийг ПГУ шинжилгээ эсвэл түргэвчилсэн шинжилгээ өгч ялгах боломжтой.

-Уг өвчнөөр хэдээс хэдэн насныхан гол төлөв өртөж байна. Томуу томуу төст өвчний үед хүний биед ямар шинж тэмдэг үүсэх вэ?

-Томуу, томуу төст өвчнөөр гол төлөв 15 хүртэлх насны хүүхдүүд өвчлөх шинжтэй байдаг бөгөөд ялангуяа дөрөв хүртэлх насны хүүхдүүд риновирусийн халдварт өртөх эрсдэл илүүтэй байдаг.

Энэ төрлийн вирусийн үед шингэн нус гоожих буюу нусгайрах, амьсгалын дээд замын зовуурь их буюу хоолой сэрвэгнэх, өвдөх, ханиалгах шинж тэмдгүүд илэрдэг.

-Та гол төлөв хүүхэд багачууд өвдөж байгаа гэлээ. Тэгвэл эцэг эхчүүд хүүхдээ хөнгөн өвдөх үед ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ. Мөн өвдөхөөс нь хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Хүүхэд эхэн үедээ мэдээж хөнгөн тусах бөгөөд энэ үед ээж аавын анхаарал халамж чухал юм. Эмчийн зааврын дагуу хүүхдээ дааруулахгүй, дулаахан байлгах, халуун бүлээн шингэн зүйл өгөх хэрэгтэй. Ингэснээр хүндрэхээс сэргийлж хөнгөн үед нь хэд хоногийн дотор эдгэх боломжтой.

Түүнчлэн хавар, намрын завсрын улирлын энэ үед хүүхэд, залуучууд нимгэн хувцас өмсөх тал байдаг. Хүүхдэдээ малгай, ороолт өмсүүлэх нь чухал юм шүү. Үүнд эцэг эхчүүд сайн анхаараарай.

Одоо хүн бүр коронавирус гэсээр бусад өвчлөлд анхаарал тавих байдал сул байна уу даа гэж харж байна. Энэ маш буруу юм шүү. Амьсгалын халдварт өвчнөөс сэргийлэх энгийн үр дүнтэй аргуудыг танилцуулбал:

-Гараа бохирдсон тухай бүрд зөв, дарааллын дагуу сайн угаах, -Зай барих, шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газар явахгүй байх

-Амны хаалтаа тогтмол зүүх зэрэг нь коронавируст өвчлөлөөс гадна амьсгалын халдвараас сэргийлэх энгийн боловч үр дүнтэй арга юм. Өнгөрсөн жил гэхэд томуугийн халдвар манайд орж ирсэнгүй. Зөвхөн томуу төст өвчин эргэлтэд орсоор зунтай золгосон. Энэ нь иргэд ЭМЯ-ны зөвлөмжийг маш сайн дагаж мөрдсөний үр дүн юм.

-Улирлын томуугийн эсрэг вакцинжуулалтын ач холбогдлын талаар та тайлбарлана уу?

-Манай улс улирлын томуугийн эсрэг вакцинжуулалтыг жил бүр хийдэг. Энэ жилийн хувьд манай Засгийн газар томуугийн вакциныг есдүгээр сард хүлээн авч, эрсдэлт бүлэг болон 12 хүртэлх насны хүүхдүүдээ бүгдийг хамрууллаа.

Вакцинжуулалт хийлгэснээр хүүхдүүд хүндрэл болон эндэгдлээс сэргийлэх ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, өвдсөн ч хөнгөн тусах болно.

-Томуу, томуу төст өвчний энэ үед дархлаагаа хэрхэн дэмжих хэрэгтэй вэ?

-Маш олон аргаар дэмжих боломжтой. Томуу, томуу төст өвчний энэ үед тав хүртэлх насны хүүхдийнхээ унтах, тоглох цагийг тааруулах буюу 22:00 цаг гэхэд унтуулж хэвшүүлэх хэрэгтэй. Учир нь, тав хүртэлх насны хүүхдүүдийн өвчин эсэргүүцэх даавар 22.00 цагаас хойш унтаж байхад нь ялгардаг юм. Том хүний хувьд ажил амралтаа зохицуулах буюу дунджаас наймаас дээш цаг унтах хэрэгтэй.

Түүнчлэн: Дулаан хувцаслах, Жимс жимсгэнэ, шинэ ногоог хүнсэндээ хэрэглэх, Малын гаралтай уургийг зохицуулж хэрэглэх, Биеийн тамир дасгал, хөдөлгөөн идэвхитэй хийх.Эмчийн заавраар витамин ууж, дархлаагаа дэмжиж болно.

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button