МэдээТрендЦаг үе

ЭХ ОРНООСОО УРВАСАН “ЭХ ОРОНЧ”

Тагнуулын Ерөнхий газраас Монгол Улсын иргэн Д.Сүхгэрэлийг шалгаж эхэлсэн байна. Түүнийг 2022 оны 07 дугаар сарын 24-ний өдөр ХБНГУ-ын “Носвокс” гэх сайтад гарсан нийтлэлтэй холбогдуулан шалгаж байгаа бололтой. Тодруулбал, тус нийтлэлд ОХУ-ын иргэн Е.А.Симонов, Монгол Улсын иргэн Д.Сүхгэрэл нар Монгол Улсын эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх “Эгийн гол”, “Эрдэнбүрэн”-гийн усан цахилгаан станцын томоохон төслүүдийн эсрэг зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулж байгаа болон хоорондоо харилцсан и-мэйлийг баримтаар дэлгэсэн байдаг. Энэ мэдээлэл олон нийтийн сүлжээнд тавигдснаар хүний эрхийн төлөө тэмцэгч гэх дүрийг “бүтээсэн” Д.Сүхгэрэлийн үнэн нүүр царайг илчлэх нь тэр. Тэрээр Эгүүр.мн сайтад өгсөн ярилцлагадаа ч нийтлэлд дурдагдсан баримт, мэдээлэл үнэн гэдгийг баталж, өөрийгөө гадаадын тагнуултай хамтран ажилласан гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм.

Тэгвэл Д.Сүхгэрэл гэгч хэн бэ, Д.Сүхбаатар жанжны үр сад, нэрт дипломатч агсан Дүгэрсүрэнгийн охин гэх тэрээр нэгэн цагт хүний эрхийн төлөө тэмцэгч, шударга эх орончийн дүрээр олонд танигдсан. Тэр хэрээр ч хүмүүсийн хүндлэл, итгэл найдварыг хүлээж байсан байх. Харамсалтай нь тэрээр нэртэй, зүстэй явсан сайн эцэг өвгөдийн нэр алдрыг буруугаар ашиглаж, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын эсрэг ажиллаж байсан нь илчлэгдлээ.

Д.Сүхгэрэлийн хамтрагч, ОХУ-ын иргэн Е.А.Симонов гэгчийн тухайд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын эсрэг үйл ажиллагаа явуулсан үндэслэлээр манай улсад 10 жил нэвтрэх эрхгүй болсон нэгэн. Гэтэл Д.Сүхгэрэл түүнийг гадаадын тагнуул гэдгийг мэдсээр байж санхүүжилт авч хилийн цаанаас өгсөн үүрэг даалгаврыг нь биелүүлж, Монгол Улсад хэрэгжих эрчим хүчний томоохон төсөл хөтөлбөрүүдийг “амжилттай” гацааж ирсэн байх юм. Ингэхдээ яах учраа олохгүй, бүтээн байгуулалтын ач тусыг хэлээд, тайлбарлаад өгчих  болов уу гэж өөрт нь хандсан Увс аймгийн Өмнөговь сумын иргэдийн сайхан сэтгэл дээр дөрөөлж “тархи угаах” ажлаа ч сайн гүйцэтгэсэн байдаг. Хэрвээ тэр жинхэнэ эх оронч, хүний эрхийн төлөө тэмцэгч байсан бол нутгийн иргэдэд Монгол Улсын баруун таван аймаг эрчим хүчний хараат байдлаас гарах сайхан цаг удахгүй ирэхэд Та бүгд түүхэн үүрэг гүйцэтгэх болно гэдгийг хэлж, ойлгуулах байсан. Тиймээс Монгол Улсын хөгжил, бүтээн байгуулалтад чөдөр тушаа болж буй эх орончдын дүрд хувирсан Д.Сүхгэрэл мэтийн урвагчдыг холбогдох хууль, хяналтын байгууллагынхан анхаарах цаг болсон бололтой. Туурга тусгаар Монгол Улсын иргэн бидний эрх, эрх чөлөөнд хэн гуай ч халдах эрх байхгүй.

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button