Мэдээ

“ЦИРК”-ИЙГ Д.ДАВГАДОРЖИЙН ЭХНЭР М.ОТГОЦЭЦЭГ 100 ХУВЬ ЭЗЭМШИХ БОЛЖЭЭ

Эх сурвалж: АЙСИЙ. МН Өнгөрөгч оны аравдугаар сард консул асан Д.Мөнх-Эрдэнэ Циркийн доторх дүр төрхийг шууд дамжуулалтаар иргэдэд үзүүлж, улсын циркийг нурааж, дахиж ашиглалтад орох боломжгүй болгож байгаа талаар мэдээлж, иргэдэд “үнэхээр цирк дахин ашиглагдахгүй юу” гэх асуулт үлдээж байсан билээ. Тэгвэл тус циркийг одоогоос 10 гаруй жилийн өмнө Сумо бөхийн аварга Д.Дагвадоржид “үйл ажиллагааг өөрчлөхгүй, зориулалтын дагуу явуулах” болзолтойгоор хувьчилж авсан байдаг.

Учир нь “Цирк”-т улсаас жил бүр 200 сая төгрөг төсөвлөдөг байсан тул энэ мөнгийг хэмнэхийн тулд менежментийн хувьчлалаар өгсөн гэдгийг мэдэхгүй хүн ховор биз ээ. Нөгөө талаар сумогийн спортод амжилт үзүүлж, улс орныхоо нэрийг мандуулж явсан гэх утгаар Монголын ард түмэн түүнд итгэх итгэлээр Монголынхоо циркийг илүү хөгжүүлэх нь гэсэн горьдлого төрүүлж байх. Учир нь тэрбээр анх циркийг хувьчлахдаа 2011 он хүртэл хөгжүүлэх стратеги төлөвлөгөө боловсруулж байсан нэг нь ч хэрэгжээгүй гэдэг.

1971 онд Румын улсын тусламжаар уламжлалт “Монгол гэр” хэлбэртэй циркийг 2000 хүний суудалтайгаар ашиглалтад оруулж, 200 гаруй уран бүтээлчид, 40 гаруй мал ан амьтантай эхэлж байсан юм. Уран бүтээлчдийн зарим нь дурдахдаа, “Циркийн хажууханд мал ан амьтдын хашаа, эд хэрэгсэл байдаг байсан” тухай ч дурддаг. Тэгвэл Д.Дагвадорж аварга тус циркийг “Монголын Үндэсний цирк” хэмээх ХХК байгуулж захирлаар нь өөрийн ээж болох Х.Пүрэвбадамийг тавьж, хувьцаа эзэмшигчээр

өөрийн эхнэр М.Отгонцэцэг нарыг бүртгүүлжээ.Олон жилийн түүхт, дахин ашиглах бүрэн боломжтой циркт ашиглаж байсан тайз, мал, ан амьтны хашаа хаашаа алга болсон бол гэсэн асуултыг ч иргэд дунд бий. Энэхүү асуултад хариулахаар бид хариултыг хайсан юм. Циркийг нурааж байна гэх мэдээллийн дагуу тэрбээр өгсөн цөөн тоотой хэдэн хариулт бий. Түүний нэг нь өөрийн цахим хуудаснаа, “Цирк бүрэн засвар хийж байгаа шүү! Олон юм

яншаад бгаарай!” гэж жиргэж байсан удаатай.Харин сүүлийн үед циркийн эд хогшлыг Д.Дагвадорж аваргын 2016 онд байгуулж байсан “Гүүний эхэс боловсруулах үйлдвэр”-ийн хашаанд авчирч хураасан байсан гэх мэдээллийн дагуу очсон ч эд хогшил байтугай тус үйлдвэрийн оронд сүүний үйлдвэр баригдсан байв. Харин энэ хавар циркийн барилгын ажлыг эхлүүлж, Монголын циркчдэд барилгыг нь буцааж өгөх үү гэдэг асуулт үлдэж байна.

Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам даваа гаригт Украины мөргөлдөөнд гүнээ харамсаж байгаагаа илэрхийлээд, хурцадмал байдлыг энхийн замаар шийдвэрлэхийг талуудад уриаллаа. Тэрээр Энэтхэгийн Дарамсала дахь Төвдийн орогнолын Засгийн газрын тэргүүний хувиар хийсэн мэдэгдэлдээ “Дайн хуучирсан. Xүчирхийлэл бол шийдэлд хүрэх зам биш. Царын ганц зам бол хүчирхийлэлгүй зам. Асуудал, санал зөрөлдөөнийг яриа хэлэлцээгээр шийдвэрлэх нь хамгийн зөв гарц” гэжээ.

Мөн Далай лам “Жинхэнэ амар амгалан харилцан ойлголцол, бие биенийхээ сайн сайхныг хүндэтгэх замаар бий болдог. Бид итгэл найдвараа алдах ёсгүй. XX зуун дайн, цус урсгасан зуун болж өнгөрсөн. Харин XXI зуун бол яриа хэлэлцээ, харилцан ойлголцлын зуун. Украинд энх тайван байдал хурдан сэргэж, амар амгалан тогтохын төлөө би залбирч байгаа” гэсэн байна.  Украинд энх тайван байдал хурдан сэргэж, амар амгалан тогтохын төлөө би залбирч байгаа” гэсэн байна.

Монгол Улсаас Польшид суугаа Элчин сайдын яамны ажилтнууд дахин 16 иргэнээ орон нутгийн цагаар 17:30 цагт Польш-Украины хилийн зурвасаас тосч авсан болохыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Ингэснээр нийт 24 иргэн Польш улсад ирсэн аж. Үүнээс өчигдөр гурван иргэн эх орондоо буцсан бол Польшид байгаа дээрх иргэдээ хамгийн ойрын нислэгээр явуулахаар ажиллаж байгаагаа мэдэгдлээ.

Гадаад харилцааны яамнаас өчигдөр өгсөн мэдээлэлдээ, “Варшав дахь ЭСЯ-ны ажилтнууд Польш-Украины хилийн зурвасаас нэг, Польшийн хил дээр ирсэн гурав, нийт дөрвөн иргэнээ авлаа. Өчигдөр /Баасан гариг/ орж ирсэн дөрөв, өнөөдөр орж ирсэн дөрөв, нийт найман иргэнээ одоогийн байдлаар Польшид авчраад байна. Киев хотоос 13 монгол иргэн Украины хил рүү явж байгаа бөгөөд эдгээр иргэдээ авах зорилгоор Будапешт, Прагад суугаа ЭСЯ-ны ажилтнууд мөн хил дээр ирсэн болно” гэсэн юм.

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар, Украин дахь монгол оюутнуудаа татан авах ажилд зориулж, 500 сая төгрөгийн хөрөнгө гаргахаар шийдвэрлэсэн тухай ГХЯ-ны Консулын газрын захирал Б.Болд мэдээлсэн билээ. Украин дахь монгол иргэдийн нөхцөл байдлын талаар ГХЯ-наас Монголын цагаар 15:00 цагт өдөр бүр мэдээлэл өгөхөөр болсон. Польш улс нь дайнаас дайжиж буй иргэдийг өөрийн улс руу виз болон бусад шаардлага тавихгүй 15 хоног нэвтрэхийг зөвшөөрч байгаагаа зарласан. Энэ хүрээнд Польш улсаар хил нэвтрэх

иргэдийн жагсаалтыг тус улсад хүргүүлсэн” гэдгийг ГХЯ-ны Консулын газрын захирал Б.Болд онцолсон юм. Тэрбээр “Бид Харьковт байгаа иргэдээ ойр гэдэг утгаар нь ОХУ руу татаж авах боломж байгаа эсэхийг судална. Киев болон бусад хотод байгаа оюутнуудаа Польш, Унгар, Чех гэсэн орноор татан авах боломжийг судалж байна” гэсэн юм. ОХУ-аас өчигдрөөс эхлэн Украины Киев муж руу пуужингаар довтолж эхэлсэн ба газрын тосны агуулахыг нь бөмбөгдөж устгасан байна.

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button