Цагдаагийн офицер үүрэг гүйцэтгэж явахдаа аварсан охиноо өргөж авчээ
АНУ-ын Аризона мужийн цагдаагийн офицер үүрэг гүйцэтгэж явахдаа аварсан охиноо өргөж авчээ. Өнгөрсөн зун мужийн Кингман цагдаагийн газрын д эслэгч Брайан Зак эхнэр Сиеррагийн хамт дөрвөн настай Кайла охины албан ёсны асран хамгаалагч нар болсон байна. 2018 оны гуравдугаар сард Зак эргүүл хийж явахдаа Кайла охины оршин сууж буй газрыг шалгах үүрэг авч очсон байна. Хvчирхийлэлд өртсөн Кайла охиныг Зак бусад алба хаагчдын хамт аварч, тэр оройжин охинтой ярилцаж, цагийг хөгжилтэй өнгөрүүлжээ. “Бид хоёр хамтдаа зураг зурж, амттан идсэн.
Охин маань бяцхан хөөрхөн гараараа миний гарнаас барьж билээ” хэмээн Зак ярьсан байна. Хоёр хүүхдийн эцэг тэрбээр гэртээ ирээд эхнэртээ Кайлагийн тухай ярьж, түүнийг охиноо болгох хүсэлтэй байгаагаа хэлжээ. Х.v.ч.и.р.х.и.й.л.э.л.д өртсөний улмаас биедээ олон тооны гэ мтэл бэ ртэл авсан байсан Кайла охин эмнэлэгт удаан хугацаанд эмчилгээ хийлгэсэн байна. Охиныг хvчирхийлэлд байлгасан асран хамгаалагч нарын эсрэг хэрэг үүсгэжээ. Хүүхэд хамгааллын байгууллагад Кайлаг байлгах газар яаралтай хэрэг болсон тул Зак гэртээ байлгах санал тавьснаар охин тэдний асрамжид очсон байна. “Охин маань анх манайд нэг угж бас багадсан хувцастай л ирсэн. Өөрийнх нь гэх өөр юм байгаагүй” гэжээ. “Охин маань хоёр дахь өдрөө л Сиерраг “Ээж” гэж дуудаад эхэлсэн. Харин би бараг хоёр долоо хоногийн турш “Ах” гэж дуудуулсан даа.
Харин цэцэрлэгтээ явж эхлээд аав нь хэн болохыг мэдэж авсан” гэж ярьжээ. Тэдний асрамжинд очсоноос хоёр жил хагасын дараа буюу энэ оны наймдугаар сарын 18-ны өдөр шүүхийн шийдвэрээр Закийн гэр бүл Кайлаг албан ёсоор өргөж авах эрхтэй болсон байна. Кингман цагдаагийн газрын дарга Расти Күүпер “Дэслэгч Брайан Зак болон түүний эхнэр Сиерра хоёр хоёулаа гайхалтай эцэг эх. Зак үнэхээр сайхан сэтгэлтэй хүн. Түүнийг Кингманы цагдаагийн газарт ажилладагт бид бүгд баяртай байдаг” гэжээ. “Кайла цэцэрлэгт явах, бүжиглэх дуртай. Бас амьтдад хайртай, хошин шогийн мэдрэмжтэй” хэмээн аав нь ярьсан байна.