Мэдээ

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЗЭЭЛД ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГЫН ОРОЛЦОО

Хөгжлийн банкны хамгийн том, хамгийн чанаргүй зээлдэгчдийг бид цувралаар онцолж байна. Ингэхдээ хэрхэн зээл авсан, зээл авахад хэн нөлөөлсөн, улс төрийн нууц холбоо хамаарал юу вэ зэрэг асуудлуудыг сөхөн хүргэж байна. Хамгийн эхлээд бид Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай ойр дотно явсан хүмүүс, тэдний Хөгжлийн банкнаас хэрхэн зээл авсан түүхийг сөхөж, хамаарал бүхий байж болзошгүй тухай онцоллоо. НЭГДҮГЭЭРТ: ТОСК БОЛОН “НЬЮ ЯАРМАГ ХАУСИНГ ПРОЖЕКТ” ХХК-Д ХАМААРАЛТАЙ Ч.УУГАНБАЯРЫН ЗЭЭЛ

ТОСК болон “Юнайтэд прожектс групп” ХХК өөрийн охин компани болох “Нью яармаг хаусинг прожект” ХХК-иараа дамжуулан “Шинэ Яармаг” орон сууцны хороолол барихаар 142 тэрбум төгрөгийн зээл 2015 онд авсан. Улмаар 59 тэрбумыг эргүүлэн төлсөн бөгөөд хуримтлагдсан өр 117 тэрбум. “ Тус хоёр компанийн нэгдэл нь 117 тэрбум төгрөгийн зээлийн өрийг төлж барагдуулахгүй явсаар 4.6 жил болоод байгаа. Тиймээс Хөгжлийн банк 2019 онд шүүхэд өгсөн. Ингээд ТОСК-аас 24 тэрбум , “Нью Яармаг хаусинг прожект” компаниас 61

тэрбум төгрөг тус тус гаргуулах анхан шатны шүүхийн шийдвэр 2020 онд гарч. Улмаар давж заалдах шатны шүүх хурал гурван сарын дараа болж, анхан шатны шүүхийн шийдвэрийн мөнгөн дүнд өөрчлөлт ороогүй, хууль хэрэглээний нэмэлт өөрчлөлт оруулжээ. Одоогоор дээд шүүхийн шүүгчдэд энэ хэргийг хуваарилаагүй байдалтай байна.”Нью Яармаг хаусинг прожект” компани нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зөвлөхөөр олон жил ажилласан Ц.Ууганбаярынх. Прокурорын байгууллагын саналын дагуу түүнийг Сүхбаатар дүүргийн

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нэг сар цагдан хорих шийдвэрийг гаргасан билээ.ЗЭЭЛИЙГ ХЭРХЭН АВСАН, ХЭН НӨЛӨӨЛӨВ: ТОСК болон “Юнайтэд прожектс групп” ХХК-г Хөгжлийн банкнаас зээл авах үе буюу 2013, 2015 онуудад тус банкны Гүйцэтгэх захирлаар Н.Мөнхбат, ТУЗ-ийн даргаар Б.Шинэбаатар нар ажиллаж байсан. Харин тухайн үед Эдийн засгийн хөгжлийн сайдаар фортуна Н.Батбаяр ажиллаж байв. БАРЬЦАА ХӨРӨНГӨ ЧӨЛӨӨЛӨЛӨЛТ БА ШҮҮГЧ НАРЫН ГАНХАЛТ : Энд нэг анхаарал татах зүйл бий. Сүхбаатар дүүргийн

Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдрийн тогтоолоор Монгол Улсын Хөгжлийн банкны барьцаанд тавьсан “Нью Яармаг Хаусинг прожект” ХХК-ийн нийт 21 ширхэг үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлсөн байдаг. УДШ ч энэхүү шийдвэрийг хэвээр үлдээсэн. Ерөнхийлөгчөөр Х.Баттулга ажиллаж байсан үе. Барьцааны 20 объект, нэг газрыг чөлөөлөх тогтоол гаргасанаас хоёр хоногийн дараа УДШ-ийн бүрэлдэхүүнд байсан Х.Сонинбаяр, Д.Цолмон, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарыг Х.Баттулгын

зарлигаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн. Салхитын мөнгөний ордын хэрэгт холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээж. Эл үйл явдлаас зургаан сарын дараа, 2020 оны нэгдүгээр сард Х.Сонинбаяр, П.Золзаяа нарын бүрэн эрхийг мөн л Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зарлигаар сэргээсэн. Харин Д.Цолмон, Г.Цагаанцоож нарыг цагаатгасан. Тухайн үеийн энэхүү процессууд зөвлөхийнхөө компанийн барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэхийн тулд гэдэг хардлага өдгөө хүчтэй түгж байна.

Ч.Ууганбаяр ба Х.Баттулгын хамаарал: Ц.Ууганбаяр 19 настайгаасаа Х.Баттулгатай ойр харилцаатай байж ирсэн гэгддэг. Тэрээр 14 жилийн хугацаанд зөвлөхөөр ажиллаж байсан тухай хэвлэлүүд онцолж байна. Түүнийг 2008-2012 онд Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд байхад зөвлөхөөр ажиллаж, 2017-2020 онд Ерөнхийлөгч байхад нь мөн Гэр хорооллын барилгажилтын асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байжээ. Мөн Төмөр замын гэх тодотголтой хэргээр Монголд ирж чадахгүй зугтаж байсан Х.Баттулгын “дөрвөн залуу”-гийн нэгээр

нэрлэгдэж байсан удаатай. Ц.Ууганбаяр нь сонгуулийн үеэр Канадын “Доминион вөүтинг системс” гэх компанид хар машин худалдаж авах захиалгыг хууль бусаар өгч байсан дуулианд холбогдож байв. КТМС-ийг Олон улсын менежмент чиглэлээр сурч төгссөн. “Юнайтед Прожектc Корпорейшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, “Шинэ Яармаг” төслийг хэрэгжүүлэгч “Нью Яармаг Хаусинг прожект” ХХК-ийн ТУЗ-ийн дарга гэсэн сэтэр дагалддаг.ХОЁРДУГААРТ: МоАХ-НЫ ГАЗРЫГ БАРЬЦААЛЖ “ПИРАМИД ОРД”-ЫН АВСАН Г.ЦОЛМОНГИЙН ЗЭЭЛ:

“Пирамид орд” ХХК нь 2018 оны зургадугаар сарын 19-ний өдөр 296 айлын “Буман залуус” орон сууц барина хэмээн 15 тэрбум төгрөгийн зээлийг авсан бөгөөд нийт үлдэгдэл 23,245,972,231 төгрөг болоод байна.Ингэхдээ “Пирамид-Орд” ХХК Хөгжлийн банкны зээлийн барьцаанд МоАХ-ны эзэмшилтэй Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд байх 9,9 мянган м.кв газар болоод тус газарт баригдсан дөрвөн орон сууцыг тавьсан. Өдгөө зээлээ төлөөгүйн улмаас тус газар болон орон сууцыг худалдаж авсан иргэд эрсдэлд орж болзошгүй нөхцөл байдалд

байгаа.ЗЭЭЛИЙГ ХЭРХЭН АВСАН, ХЭН НӨЛӨӨЛӨВ: “Пирамид орд” ХХК-ийг Хөгжлийн банкнаас зээл авах үеэр тус банкны Гүйцэтгэх захирлаар Б.Батбаяр, ТУЗ-ийн даргаар Б.Даажамба нар ажиллаж байсан. МоАХ-НЫ ГАЗРЫГ БАРЬЦААНД ТАВИХ Х.БАТТУЛГЫН ЗӨВШӨӨРӨЛ БА “ПИРАМИД ОРД” ХХК: Энд нэг анхаарал татах зүйл бий. “Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд байрлалтай МоАХ-ны эзэмшил газарт “Пирамид-Орд” ХХК-иар орон сууцны барилга барихыг зөвшөөрсүгэй” гэсэн тогтоолыг Х.Баттулга 2015 онд гаргаж байжээ. Мөн

“Пирамид-Орд ХХК-тай хамтран ажиллах гэрээг байгуулж, гэрээний хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг МоАХ-ны УЗ-ийн нарийн бичгийн дарга Г.Байгалмаад үүрэг болгосугай” гэжээ. Сонирхуулахад, Г.Байгалмаа нь Х.Баттулгыг Ерөнхийлөгчийн албан тушаал хашиж байхад түүний Тамгын газрын дэд даргаар ажиллаж байсан нэгэн юм. Г.Цолмон ба Х.Баттулгын хамаарал: МоАХ-г Х.Баттулга одоог хүртэл удирддаг. МоАХ-г итгэмжлэн төлөөлөх эрхтэй хүний зөвшөөрөлгүй газрыг нь зээлийн барьцаанд тавина гэдэг хэцүү. Хуулийн этгээдийн

улсын бүртгэлийн мэдээллийн санд “Пирамид Орд” компанийн захирал нь Гомбын Цолмон гэх нэр бүртгэлтэй байна. Түүнийг Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай тун ойрын гэж улс төр, бизнесийн хүрээнд ярьдаг. ГУРАВДУГААРТ: Т.МӨНХБАЯРЫН ЗЭЭЛ “Империал гоулд майнинг” ХХК нь 2018 аравдугаар сарын 25-нд Хөгжлийн банкнаас 16 тэрбум төгрөгийн зээл авсан бөгөөд өдгөө 16,532,141,155 төгрөгийн чанаргүй зээлтэй. 16 тэрбум төгрөг зээлж авснаас 86 сая төгрөгийн л зээлийн эргэн төлөлт хийжээ. Гэвч хугацаа хэтэрсэн

торгууль, хуримтлагдсан хүү, нийлээд 16 тэрбум 532 сая 141 мянга 155 төгрөгийн үлдэгдэлтэй байна. ЗЭЭЛИЙГ ХЭРХЭН АВСАН, ХЭН НӨЛӨӨЛӨВ: Тус компанийг Хөгжлийн банкнаас зээл авах үеэр Гүйцэтгэх захирлаар Б.Батбаяр, ТУЗ-ийн даргаар М.Баярмагнай нар ажиллаж байсан. Т.Мөнхбаяр ба Х.Баттулгын хамаарал: Тус компанийн захирал Т.Мөнхбаяр гэж хэн бэ. “Монголиан гоулд резарв”, “Империал гоулд майнинг” гээд цуутай алтны компаниуд босс. Г.Занданшатар ЗГХЭГ-ын дарга байхдаа Салхитын ордод

“гүйцэтгэх ажиллагаа” нэртэй баривчилгаа явуулсны дараа “Эрдэнэс силвер ресурс”-ийн захирлаар томилогдсон. Өөрөөр хэлбэл Х.Баттулгыг Ерөнхийлөгч байхдаа санаачилсан “монголын ахмадуудыг тэтгэврийн зээлээс чөлөөлөх, зээлгүйг нь ваучер тарааж баярлуулах алт, мөнгөний орд”-ын Гүйцэтгэх захирал болчихсон. Улмаар Ерөнхийлөгч Х.Баттулга түүнийг ахмадын зээлийг тэглэх ажлыг гардаж ажилласан хэмээн “Хөдөлмөрийн баатар” цол, тэмдэгээр өөрийн биеэр шагнасан билээ.

Нэмэлтээр түүний нам дарагдсан хэргийг тодруулбал тэрбээр “Эрдэнэс силвер ресурс”-ийн ашиг орлогоос цугларсан 37 сая ам.долларыг Монгол банканд тушаах ёстой атал Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай маш ойрхон шадарладаг сахал Д.Эрдэнэбилэгийн Худалдаа хөгжлийн банканд хугацаатай хадгалуулж 37 сая ам.долларын хүүнээс хувьдаа ашиг олсон байж болзошгүй гэх асуудлаар шалгагдсан гэх мэдээлэл цацагдсан билээ. Улмаар Х.Баттулгын санхүүгийн гол эх үүсгэврүүдийн нэг гэгдэх Т.Мөнхбаярын шалгагдаж байсан энэхүү хэргийг

өөрийн нөлөөллөөрөө замхруулан гэх шуум улс төрийн хүрээнийхэн дунд явсан. Т.Мөнхбаярын Баянхонгор аймагт байрлах алтны уурхайд хоёр ажилтан амиа алдсан хэрэг 2019 онд гарсан. Уурхайн үйл ажиллагааг Мэргэжлийн хяналтын газраас зогсоочихоод байхад хулгайгаар, шөнөөр ажиллах үеэр энэхүү осол гарсан гэдэг. ДӨРӨВДҮГЭЭРТ: Б.БАТЗАЯАД ХАМААРАЛТАЙ ЗЭЭЛ Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга буюу “Женко” гар хөлөө Хөгжлийн банкинд дүрээд амжсан.

Тодруулбал, Х.Баттулгын баруун гар, бизнесийн  хамтрагч, бие хамгаалагч, төлөөний хүн гэх олон тодотголтой Б.Батзаяа.Тэрбээр Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр 2012-2013 онд ажиллаж байхдаа энэ сиймхийг ашиглан их хэмжээний зээлийг авч, өдгөө 22,9 тэрбумын үлдэгдэлтэй явна. Тэгээд ч “Женко” Х.Баттулга болон “сахал” Д.Эрдэнэбилэг нар Хөгжлийн банкны мөнгөөр ХААН банкийг угжих нь гэсэн хардлага ч явж буй юм. Эх сурвалж: Эгүүр.МН

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button