Зөвөлгөө

XӨВCГӨP CЭВCГЭP МАНТУУ ХИЙ АРГА

Хөвсгөр сэвсгэр мантууг хэрхэн хийх вээ?Заа мантуу хийх талаарх өөрийн туршлагаа хуваалцая аа админ нь.
Олон жилийн дунджаас харахад ( оооё, аймээр кэлцэн үү ккк миний бодлоор мантуу хийх орц найрлага, хийх арга, гурилын чанар гурав харилцан хамааралтай юм шиг санагдсан шүү. Аль нэг нь л алдагдвал тэгээд л нөгөө көх мөх, годойсон модойсон ус гүйсэн бор мантуу чинь л болно шүү дээ ккк Орц:Дээд гурил-500гр, Бүлээн ус-280гр

Исгэгч-2 ц/х Элсэн чихэр-30гр Давс-0,5 ц/х У.тос-1х/х Хийх арга нь: Бүлээн усандаа+исгэгч+элсэн чихэр+у.тос зэргээ хийж хутгаад 7-8 минут амраана. Энэ хооронд дээд гуриландаа давсаа хийгээд холиод шигшинэ. Ингэж гурилын нягт байдлыг сийрэгжүүлж агаар оруулж өгсөнөөр хөөлтөнд илүү нөлөөлж сэвсгэр болох сайн талтай.За исгэгчтэй ус чинь дээгүүр нь хөөс үүсээд бөмбөлөг үүсгэж иссэн-(хэрвээ бөмбөлөг үүсээгүй бол усаа асгаад ахиад

исгэсэн нь бараг шулуун доо, исэлт явагдаагүй гөлгөр усаар зуураад мантуу бараг хөөхгүй) байна. Үүгээрээ гурилаа зуураад 40 мин орчим амраана.Амарсан гурилаа жаахан нухаад дурын хэвэнд оруулж хэвлэнэ. Жигнүүр дээрээ өрж тавиад, жигнүүрний доор савандаа халуун ус хийгээд дээр нь тавьчих. Ингээд 20-25 мин амраана. Манайхан мантуугаа хэвлэчихээд жигнүүр дээр тавиад шууд жигнэдэг, энэ хамгийн буруу шүү!!!Ингэж

амарсан мантуу хэмжээ нь бараг 1 дахин өсөх тул, мантуу хоорондын зайг тооцоолорой.Ингээд 20 минут жигнээд, галаа унтраагаад 5 минут бас амраана. Шууд гаргавал халуун хүйтэн харшаад, ус гүйчихдэг болохоор заавал амраана шүү. За ингээд л, сэвсгэр хөвсгөр, амтлаг мантуу бэлэн болно доо.Маргааш оройн хоолонд мантуутай шөл ч юмуу, мантуун буузаар давалгаа үүсгэнэ гэдэгт найдаж байна шүү манайхаан. АМЖИЛТ АМЖИЛТ

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button