Мэдээ

ХҮҮХДИЙН МӨНГИЙГ ХОЁРДУГААР САРЫН 17-НД ОЛГОНО

Энэ сарын 20-ны өдөр Ням гарагт таарч байгаа учраас хүүхдийн мөнгийг хоёрдугаар сарын 17-ны өдөр олгохоор болжээ.Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа цахим хуудсандаа мэдээлсэн байна. Тэрбээр “Хэрэв та хүүхдийн мөнгөн хуримтлал үүсгэх эсэх, эсвэл өөрийн дансанд хүлээж авах хүсэлт илэрхийлсэн бол одоо дахин ямар нэг үйлдэл хийх хэрэггүй.

Ebarimt эсвэл ehalamj.mn-ээр хүсэлт илэрхийлсэн эсэхээ дахин шалгаж болно. Хүсэлт илэрхийлсэн сарууд нь цэнхэртэж харагдана.Харин шинээр төрсөн хүүхдэдээ хүүхдийн мөнгө авах бол хүүхдийн мөнгөнд хамрагдах тусдаа хүсэлт гаргах, банкны данс нээлгэх, бүртгэх зэрэг шат дараатай арга хэмжээ авна. Үүнийг цахимаар эсвэл манай Халамжийн хэлтэст биечлэн өгч болно” гэжээ.

Ходоодны хорт хавдарт хүргэдэг гурван хүнс юу вэ? Мэдүүштэй мэдээлэл: Давс хэт их хэрэглэх, шарсан хуурсан мах хүнсэндээ тогтмол хэрэглэх нь ходоодны хорт хавдрын зонхилох шалтгаан болж байна. Харин гурав дахь хүнс юу вэ? Давс: Давсанд агуулагдах натри хэрэглээ ихэссэнээр ходоодны хананд гэмтэл үүсгэж, хавдар үүсэхэд нөлөөлдөг байх нь ээ.

Давс ихтэй буюу давсны хэрэглээ багатай хүнтэй харилцуулахад ходоодны хорт хавдар тусах магадлал 10 дахин их байдаг байна.Түлсэн мах: Махыг утаж болгох юм уу гал дээр шарах үед тус махнаас ходоодны хорт хавдрыг үүсгэх бодис үүсдэг байна. Тиймээс мах шарж идэхдээ түлэгдсэн хэсгийг цэвэрлэж идвэл зохистой.

Нитрит: Нитрит нь бидний өдөр тутмын хүнсэндээ хэрэглэдэг хиам, зайдас болон даршилсан бүтээгдэхүүнд агуулагддаг байна. Нитрит нь азотын талийн бүтээгдэхүүн их байдаг ажээ. Энэ нь ходоодны хавдар үүсгэх эрсдэлт хүчин зүйл болдог байна. Иймд удаан хадгалсан болон нитрит агуулсан бүтээгдэхүүнээс зайлс хийхийг зөвлөж байна.

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button