“Хятад орныг танин мэдэх-Монгол Улстай холбогдох” Өвөр Монголын соёлын өдрүүдийн агуулгыг сайтуудад байрлуулах цахим хэвлэлийн бага хурал 09-р сарын 29-ний өдөр Хөххотод боллоо. Уг арга хэмжээнд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яам, ӨМӨЗО-ы Суртал Ухуулгын Газар, Монгол Улсаас Хөххотод суугаа Консулын газар, Монгол Улсын Соёлын Яам, Монгол Улсын Соёл Урлагийн Их Сургууль, Монгол Улсын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, Өвөр Монголын Хэвлэлийн групп зэрэг албан байгууллагуудын удирдлага оролцож үг хэлсэн бол Хятад, Монголын холбогдох байгууллагууд болон сэтгүүлчдээс бүрдсэн нийт 30 гаруй хүн оролцлоо.
Хятад, Монгол хоёр улс бол уул усаар залгалдсан сайн хөрш, сайн найз, сайн түншүүд билээ. Дипломат харилцаа тогтоосны 70 гаруй жилийн туршид хоёр улс нөхөрсөг хамтран оршиж, гар гараасаа хөтлөлцөн урагш ахиж, найрамдлаар харилцдаг, бие биедээ туслалцдаг, хамтран ажиллаж хамтдаа хождог хөрш орнуудын найрамдлын харилцааны жишиг болсон билээ.
“Ковид-19” цар тахал дэгдсэнээс хойш талууд эв нэгтэй цар тахалтай тэмцэж, “Хонины хариуд цай бэлэглэсэн” хоёр улс хоорондын найрамдлын шинэ дурсгалт үйл явдлыг бичилцсэн билээ. Энэ жил Хятад, Монголын дээд хэмжээний харилцан айлчлалын давтамж тасралтгүй болж, хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тасралтгүй шинэ шатанд гарч, бүх салбарын харилцаа хамтын ажиллагааны ололт амжилт их байж хоёр улс болон хоёр улсын ард түмэнд үнэн бодит ашиг хүртээсээр байна.
ӨМӨЗО Хятад, Монгол хоёр улсын удирдлагуудын хүмүүнлэгийн салбар дахь харилцаа хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай чухал нэгдмэл ойлголтыг тууштай хэрэгжүүлж, Ши Жиньпин даргын дурдсан хөрш орнуудтай харилцах “Дотно, үнэнч, хүртээмжтэй, багтаамжтай байх” дипломат харилцааны ойлголтыг нарийн хянамгай хэрэгжүүлж, олон төрлийн соёлын солилцооны арга хэмжээнд идэвхтэй оролцож, талууд харилцан соёлын өдрүүдийн арга хэмжээ зохион байгуулах нь нэгэнт уламжлал болов.
Цар тахал дэгдсэнээс хойш хоёр улс цахимаар олон удаагийн соёлын солилцооны арга хэмжээг зохион байгуулж, цахимаар том хэмжээний соёлын солилцооны арга хэмжээний цоо шинэ арга замыг нээж, хоёр улсын ард түмний харилцан ойлголцлыг ахиулж, уламжлалт найрамдлыг зузаатгасаар байна.
Энэ удаагийн арга хэмжээ нь цахим концерт, гэрэл зургийн үзэсгэлэн, кино, олон ангит уран сайхны кино, ном хэвлэл, дууны уралдаан, эрүүл мэндийн лекц гэсэн 6 талын 9 арга хэмжээг зохион байгуулна.
Нэг. Цахим концерт
Бүжгэн жүжиг “Тал нутгийн баатар бяцхан эгч дүү”. Уг жүжгийг Өвөр Монголын Урлагийн дээд сургууль найруулан бүтээсэн ХХ зууны 60-аад оны Өвөр Монголын тал нутгийн баатарлаг бяцхан эгч дүү Лүн Мэй, Юй Рүн нар хамт олны хонин сүргийг амь насаа хайхралгүй аварсан үлгэр түүхээр сэдэв болгож, өнөөгийн өнцгөөс, орон зайн өөрчлөлтийн өвөрмөц илрүүлэх аргаар, бяцхан эгч дүү хоёрын тухайн жилийн баатарлаг үйл явдлыг дахин харуулсан байна.
Циркийн жүжиг “Манай сайхан амьдрал”. Уг жүжгийг Өвөр Монголын Урлагийн театрын циркийн чуулгаас бүтээж тоглосон байна. Уг жүжигт оюутан Танаа сургуулиа төгсөн нутаг буцаж, бизнес эрхэлж, ээжийн монгол үндэстний уламжлалт хатгамлын технологийг өвлөн залгамжилж, орчин үеийн технологитой уялдуулах дэвшилтэт ойлголтоор инновацын хөгжилд хүрч, нутаг орон хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэх үйлсэд дэм болсон түүхийг хүүрнэсэн байна.
Хоёр. Цахим үзэсгэлэн
“Өвөр Монгол дөрвөн улиралд бүгд үзэсгэлэнтэй” цахим гэрэл зургийн үзэсгэлэн. Энэ удаагийн үзэсгэлэнд Өвөр Монголын гэрэл зурагчдын эвлэлийн гишүүдийн бүтээлүүд болон Монгол Улсын гэрэл зурагчин Өвөр Монголд авсан хэсэг гэрэл зургийн бүтээлүүдээс сонгожээ.
Хятад, Монгол хоёр улсын гэрэл зурагчид адил бус өнцгөөс ӨМӨЗО-ы үзэсгэлэнт байгаль, ардын зан заншил, эдийн засаг нийгмийн хөгжлийн ололт амжилт болон ард түмний аз жаргалтай амьдралыг харуулжээ. Энэ нь мөн Хятад, Монгол хоёр улсын гэрэл зурагчдын урлагийн салбар дахь харилцаа хамтын ажиллагааны хамтын бүтээлүүд болно.
Гурав. Цахим кино, уран сайхны олон ангит кино үзүүлнэ.
Хятадын кино үзүүлэх арга хэмжээ. Үзүүлэх 8 кино нь “Ангалын ирмэг дээр”, “Гэрэл дунд одогсод”, “Бяцхан улаан цэцэг”, “Эгч”, “Цаг хугацааны төгсгөлд би хүлээж байна”, “Надтай гэрлээч”, “Цагаан могойн домог”, “Багш сайн уу” зэрэг кинонууд нь Хятадын жирийн хүмүүсийн ажил, амьдрал, хайр сэтгэлийн өдөр тутмын түүхээр дамжуулан Хятад орны нийгмийн хөгжлийн байдлыг шууд тусгаж, Монгол Улсын үзэгчдэд олон өнцгөөс Хятад орныг ойлгох цонх болно.
Олон ангит уран сайхны кино үзүүлэх арга хэмжээ. Монгол Улсын ТВ5 телевиз, боловсрол телевизээр олон ангит уран сайхны кино “Шанхайн хайр” болон хүүхэлдэйн кино “Панда болон Лүта”-г үзүүлэх болно. “Чин сэтгэл” нь Ниншягийн Шихайгүгийн ард түмэн зүүн баруун бүс нутаг хамтран салбар хоорондын ядуурлыг бууруулах бодлогын доор юу ч үгүй байсан хоосон газар шинэ гэр орон байгуулж, хайрга чулуу хийсдэг байсан “Хоосон хайргын там”-д “Алтан орд” байгуулсан үнэн бодит түүх болно.
Олон ангит уран сайхны кино нь Хятадын ард түмэн ядуурлаас ангижирч, сайн сайхан амьдралыг бүтээсэн сэтгэл хөдөлгөм түүхийг харуулжээ. “Панда болон Лүта” нь орчин үеийн домгийн хүүрнэх загварыг ашиглаж, зочинсог Панда, Лүта нар модон гэрээ тав тухтай орон сууц болгон өөрчилж, эрэгчин тахиа Лүтатай хамт буудалд буудалдаг бяцхан амьтдад туслан олон асуудлыг нь шийдвэрлэн өгч, талуудын найрамдлыг зузаатгасан түүхийг хүүрнэсэн байна.
Дөрөв. Ном хэвлэл.
“Хятадын сонгодог утга зохиолын дээж” цуврал \кирилл бичгийн хэвлэл\ бэлэглэнэ. Нийт 10 ширхэг буюу “Их суртахуй”, “Хэв дундын ёсон”, “Шүүмжлэл өгүүлэл”, “Мэнз”, “Зурайт ном”, “Шүлэглэлт ном”, “Засагт ном”, “Ёслолт ном”, “Гурван үсгийн ном”, “Мянган үсгийн нийтлэл”, “Мэргэдийн зохиолын түүвэр” болно. Монгол Улсын уншигчид уншин судлахад амар байх үүднээс хялбарчилсан хятад хэл, уйгуржин монгол бичиг болон кирилл бичиг гэсэн гурван хэлээр хэвлэжээ.
“Хятадын ном уншлагын танхим”-ын нээлтийн ёслол. Өвөр Монголын хэвлэлийн групп болон Монгол Улсын Соёл Урлагийн Их Сургууль, Их Засаг Олон Улсын Их Сургууль хамтран байгуулсан “Хятадын ном уншлагын танхим”-аас Хятадын монгол, хятад хэлний номыг бэлэглэж, нээлтийн арга хэмжээ зохион байгуулна.
Тав. “Хятадын сайхан дуу, Монгол Улсын сайхан дуу” дууны уралдаан.
Энэ удаагийн соёлын өдрүүдээр танхимд зохион байгуулах арга хэмжээ юм. Тус арга хэмжээ нь дуугаар найзлах, дуугаар хайр түгээх, дуугаар хоёр улсын иргэд сэтгэлээ ойлголцох болон найрамдлыг зузаатгах, Монгол Улсын жирийн иргэд Хятад орныг илүү сайн ойлгоход чиглэгдэх юм.
Зургаа. Цахимаар эрүүл мэндийн лекц унших.
Цахимаар хятад эмнэлэг \монгол эмнэлэг\-ээр сэдэвлэсэн лекц уншина. Өвөр Монголын Анагаах Ухааны Их Сургуулийн хятад эмнэлгийн тасаг, монгол эмнэлгийн тасгийн 4 мэргэжилтэнг урьж “Хятад эмнэлэг \монгол эмнэлэг\-ийн эрүүл мэндийн соёлыг түгээн дэлгэрүүлэх” цахим цуврал лекц уншина. “Ковид-19” цар тахал, хэрэх, яс, үе мөчний өвчин, цусны өвчин, зүрх судасны шигдээс гэсэн 4 төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх болон эмчлэх тухай нарийн тайлбарлаж, Хятад, Монгол хоёр улсын эмчилгээ эрүүл мэндийн салбар дахь харилцаа хамтын ажиллагааг цаашид өргөтгөхийг зорьж байна.
Цахим соёлын өдрүүдийн арга хэмжээний агуулгыг олон хүнд хүргэх зорилгоор cri.cn, Солонго сайт, Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн сайтуудад тусгай булан нээж, Facebook-ээр дамжуулах болно. Мөн Монгол Улсын ergelt.mn, ubn.mn, shuum.mn, zindaa.mn, livetv.mn зэрэг сайтуудтай идэвхтэй хамтран ажиллана. Цахимаар гол болгож олон арга замаар соёлын өдрүүдийн арга хэмжээний агуулгыг танилцуулах болно.
“Соёл иргэншил нь солилцоогоор дамжуулж олон өнгөөр солонгордог. Соёл иргэншил харилцан суралцахаар дамжиж баяждаг”. Соёлын өдрүүдийн цуврал арга хэмжээгээр дамжуулан Монгол Улсын ард түмэнд олон өнцгөөс, ойрын зайнаас Хятад орныг танин мэдэх, Хятад орныг мэдрэх, Хятад орныг ойлгох цонх болно. Үнэн бодитоор ойлголцож, итгэл сэтгэлээ ололцон соёлын солилцоогоор дамжуулан шинэ ололт амжилтаас суралцаж, Хятад, Монголын харилцан ашигтай хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, хоёр улсын ард түмэн хоорондын уламжлалт найрамдлыг гүнзгийрүүлэхийг хүсье.