Зөвөлгөө

ХОЁР ӨРӨӨ БАЙРНЫ ХЭМЖЭЭТЭЙ БАЙШИНГ 3-ХАН САЯ ТӨГРӨГӨӨР БАРЬЖ ӨГНӨ. БАРИУЛАХ БОЛ…

ХОЁР ӨРӨӨ БАЙРНЫ ХЭМЖЭЭТЭЙ БАЙШИНГ 3-ХАН САЯ ТӨГРӨГӨӨР БАРЬЖ ӨГНӨ. БАРИУЛАХ БОЛ…
Улаанбаатар хотын утааны хэмжээ зарим газартаа хэвийн түвшнээс 20-30 дахин их байна. Утаа багасгах цогц хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн, хэрэгжүүлсээр байгаа боловч төдийлөн үр дүнд хүрэхгүй байгаа тул энгийн иргэд ч өөрсдийн санаачлагаар шинийг сэдэж, хийж бүтээхээр тэмүүлэх болов.

Үүний нэг жишээ бол иргэн Э.Соёл-Эрхэмийн санаа юм. Түүний гаргасан утаа бyypyyлах санаа нь хөөсөнцөрийн үйлдвэрийг Монголд байгуулснаар хоёр өрөө байрны м.кв-тай энэ тэнцэхүйц хэмжээтэй байшинг 3 сая төгрөгөөр барих боломжтой. Зөвхөн байшингаар зогcoxгүй, хөөсөнцөрөн дулаалгыг Монголдоо үйлдвэрлэдэг болсноор орон сууц болон барилга байшингууд хямд өртгөөр дулаалгаа хийх боломжтой болно.

Хэрэв амьдарч буй байшин, барилга нь дулаан байвал гал түлэх нь багасч, гал бага түлснээр утаа бyypна гэсэн энгийн шийдлийг гаргажээ. Үйлдвэр орж ирснээр тус байшинг өдөртөө 10-20 ширхэгээр нь хэвлэн гаргах боломжтойн дээр нэг барьсан байшингаа өргөтгөх, буулгаад нүүлгэх боломжтой аж. Бид энэ шинэ шийдлийнх нь талаар Э.Соёл-Эрхэмтэй цөөн хором ярилцлаа..

Үнэхээр м.кв нь хоёр өрөө байрны хэмжээтэй мөртлөө 3 сая төгрөгөөр бүтээж, босгох боломжтой байшин бий гэж үү? Боломжтой. Бидний хийх гэж буй энэ байшин дэлхий дээр эрт цагт цасан гэрт амьдардаг байсан хүмүүсийн байшинтай байгууламжийн хувьд ижил.

Бидний сайн мэддэгээр “Пингвин” хүүхэлдэйн кинон дээр гардаг байшин шүү дээ. Энэ байшингийн байгууламжаас санаа авч лего тоглоом шиг болгоод, Япон улсад зохион бүтээсэн байдаг. Үүнийг л би Монголынхоо хөрсөнд буулгаад, нутагшуулъя гэсэн юм. Энэ байшинг ямар материалаар хийх вэ? Хөөсөөр хийдэг. Япончуудын нэвтрүүлсэн технологи мөн л адил хөөс юм. Энэ хөөснийхөө үнийг жин болоод бөмбөрцгийн тал радиуст үржүүлэхэд 2.7 орчим сая төгрөг болж байгаа юм. Мэдээж шавар, цонх, хаалга зэргийг нэмснээр 3 сая төгрөгөөр энэ байшин хангалттай босч болно. Техникийн үзүүлэлтийн хувьд маш сайн хөөсөөр хийнэ. Хүмүүс үүнийг галд тэсвэргүй л гэж байна. Гэтэл одоо бүх байр, байшингууд хөөсөөр дуулаалга хийж байна шүү дээ.

-Материалын талаар дэлгэрэнгүй ярилцъя. Манай орон дөрвөн улиралтай, өвөлдөө -50 хэмд хүрч хүйтэрдэг онцлогтой. Ийм хүйтэнд дулаан алдагдлаа барьж чадах болов уу, дулаан байж чадах болов уу гэдэг асуулт урган гарч байна? Бид яг л энэ сайн чанарын полиуретан хөөсөн дулаалгуудыг ашиглаж байр, байшингаа дулаалдаг шүү дээ.

Хөөсний дулаан хадгалахын чадвар, нягтаршил зэрэгт нь ШУТИС-ийн Физикийн тэнхимийн профессор Л.Хэнмэдэх судалгаа хийж, дүгнэлт гаргасан байгаа. Ер нь миний төслийн гол зорилго яг энэ байшин биш. Миний гол зорилго бол Улаанбаатар хотын утааг бууруулахад гар бие оролцох зорилготой. Хүн яагаад ийм их утаа үйлдвэрлээд байна вэ гэвэл дулаахан л амьдрах гэж шүү дээ. Дулаалга хийгээгүй байшин дулаалга хийсэн байшингаас 8 дахин их дулаанаа aлдaж байна. Тэгэхээр галлагаа 8 дахин багасдаггүй юмаа гэхэд 50 хувь нь багасна аа даа. 50 хувийн галлагаа багасвал 50 хувийн утаа багасна гэдэг энгийн логик гарч ирж байгаа юм. Үүнийг л батлаад байгаа юм.

-Хөөсөнцрөөр хийсэн гэхээр газар хөдлөлт болон хүчтэй салхи шуурганы үед aюyлгүй юу? Нэг байшингийн хөөсний хэмжээ 600 орчим кг байх бөгөөд гадуур шавардлагаа, цонх хаалга нэмэгдээд 1 тонн гаруй жинтэй болно. Энэ жин салхины хүчинд хөдлөхгүй. Мөн газар хөдлөлтөнд маш сайн тэсвэртэй.

Гол нь энэ байшингийн хэлбэр бөөрөнхий байх ёстой. Бөөрөнхий гэдэг бол геометрийн хамгийн хатуу, бат бөх дүрс гэдгийг огторгуйн геомтетрийнхэн бүгд мэднэ. Байшингийн хананы материалын үе, давхрага нь ямар байх вэ? Шавар, хөөсөнцөр, шавар гэсэн үе шаттай байна. Энэ нь хоёр метр тоосгон хана өрсөнтэй адил, 20 см ханаар дулааныг ижил хэмжээнд хадгалах чадвартай л гэсэн үг. Хөөсний зузаан 20 см бол шавардлагааны зузааныг нэмэхэд 23 орчим см болно. Энэ байшинг гурван хүн дөрвөн цагийн дотор л барьж дуусгана. Өндөр нь 3.85 метр байх юм.

-Хэрвэн бид худалдан авбал дулаанаа хэрхэн шийдэх боломжтой вэ? Хүссэнээрээ шийдэх боломжтой. Би энэ байшинг яагаад зүгээр л гуравхан сая төгрөгөнд өгөх гээд байгаа вэ гэхээр, та 10 сая төгрөгөөр байшин бариад яндан хийдэг бол энэ байшинг худалдан ав. Тэгээд үлдсэн 7 саяараа халаагуураа, 00-оо шийд гэж хэлж байгаа юм. Хэрэв энэ байшиндаа хангалттай битүү орчин үүсгэж чадвал дулаанаа 90 орчим хувь барина.

Бизнес эрхлэгчид энэ санааг дэмжиж байна, үйлдвэрийг чинь бариад өгье ч гэж байна. Гэхдээ бэлэн болсон хойно нь 15 сая төгрөгөөр заръя гэсэн санал тавьж байгаа юм. Тэгэхээр л энэ яг зорьсон хүмүүстээ хүрэхгүй, Зайсанд лагерт байдаг ямбатнуудын нэг урц л болчих гээд байгаа юм шүү дээ. -Та яагаад бизнес эрхлэгчидтэй хамтарч болохгүй гэж?

Үүнийг би хийдэггүй юмаа гэхэд энэ жил 3-4 компани нэвтрүүлэхээр оруулж ирж байна. Зарим нь над руу утасдаад дургүйцлээ илэрхийлж байна. Энэ бүх ажлыг яг үнэнийг хэлэхэд би ямар ч ашгийн бус байдлаар ард түмэнд зориулан, ард түмний эрх ашгийг дээр тавьж байж хийхийг хүссэн юм.

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button