Урьдчилан анхааруулах 5 дохио: толгойн өвчнүүд юу хэлж байна вэ?
Хүн бүрийн л толгой үе үе өвддөг. Толгойн өвчний гол буруутан нь бид өөрсдөө. Сайхан үдэшлэг маргаашийн өдрийг баллаж орхидог нь үнэн. Харин юунаас болоод толгой өвдөх болсноо мэдэхгүй бол яах вэ? Толгойн өвчин бусад эрхтнүүдийн л адил “Хүүе, түр хүлээ. Надад нэг асуудал байна…” гэж дохио өгдөг. Чухам тэр “нэг асуудал” нь юу вэ?
- Чамархай болон дагзаар огцом хүчтэй өвдөх
Гэнэт өвдөж эхлэх бөгөөд өвчин нь огцом нэмэгдэнэ. Яг л толгой хагарах гэж байгаа мэт. Ийм төрлийн өвчин мэдрэгдвэл та яаралтай эмчид үзүүлэх шаардлагатай. Эрүүл мэндийн талаар хэд хэдэн асуудал үүссэний дохио байж болно, ялангуяа цус харвах магадлал өндөр байгаагийн дохио юм.
2. Бэртэл, гэмтлийн дараах өвдөлт
Хэрвээ та толгойдоо ямар нэгэн бэртэл гэмтэл авсан бол эмчид байнга үзүүлж байх хэрэгтэй. Энэ төрлийн бэртэл гэмтэл нь ор мөргүй эдгэнэ гэж байхгүй, үе үе төрөл бүрийн толгойн өвдөлтөөр таныг зовоосоор л байна.
3. Өглөөгүүр мэдрэгдэх толгойн өвчин
Өглөө босоход толгой тань өвдөж байвал – эмчид яаралтай очихын дохио. Даралт ихэссэнээс болж эсвэл өөр бусад эрүүл мэндийн асуудлаас шалтгаалсан байж болзошгүй.
4. Нүдний ухархайгаар өвдөх
Энэ өвдөлтийг “амиа хорлох толгойн өвчин” хэмээдэг, эмч нарын таамаглаж байгаагаар хүний тэсвэрлэж гарах хамгийн хүчтэй өвдөлт ажээ.
5. Дотор муухайрч, хараа бүрэлзүүлэх толгойн өвчин
Хэрвээ толгойн өвчин нь эдгээр шинж тэмдэгтэй хавсарч байгаа бол заавал эмчид үзүүлээрэй.