С.ЭРДЭНЭ: Х.БАТТУЛГАД ХЭЗЭЭ Ч АН-ЫН ТАМГА ӨГӨХГҮЙ
Өчигдөр АН-ын Дотоод Сонгуулийн Хороо ажлын цаг дууссаны дараа буюу 18.00 цагаас АН-ын Даргын сунгаанд нэр дэвшигчдийн материалыг хүлээн авав. УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нарын материалыг хүлээн авснаар АН-ын даргын сунгаанд нэр дэвшигчдийн бүртгэлийн үйл ажиллагаа дууссан болохыг АН-ын Дотоод Сонгуулийн Хороо мэдэгдсэн юм. Үүнээс 2 цагийн өмнө АН-ын сонгогдсон дарга гэх,
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл АН-ын даргын сунгаанд оролцохгүй болохоо зарласан байв. Өөрөөр хэлбэл Х.Баттулга АН-ын дарга болох нь хэдийн тодорхой болсон гэсэн үг. Ж.Батсуурийн хувьд бол яахав дээ, ардчилсан сонгуулийн хэлбэр бий болгох зорилготой дүрийн эзэн. АН-ын даргын сунгаанд ялагдсан ч УИХ дахь АН-ын бүлгийн дарга болох тохироотой гэх.Гэвч Х.Баттулга сунгаанд ялалт байгуулж, АН-ын даргаар сонгогдсон ч Улсын Дээд Шүүхэд бүртгүүлэх гэдэг ээдрээтэй даваа өмнө нь бий.
С.Эрдэнэтэй ойлголцохоос өөр гарц эрх зүйн хувьд байхгүй. Харин Х.Баттулга АН-ын даргад нэр дэвшихээр болсон тухай мэдээг сонссон С.Эрдэнэ намынхандаа: “Х.Баттулгад хэзээ ч АН-ын тамгыг өгөхгүй” гэсэн байна. Гэвч улс төр бол харилцан тохиролцохоос өөр юу ч биш гэх А.Гитлерийн хэлсэн үг бий. “Х.Баттулгад хэзээ ч АН-ын тамгыг өгөхгүй” гэдэг С.Эрдэнийн үг ” Х.Баттулга хэзээ ч надтай тохиролцохгүйгээр АН-ын дарга болж чадахгүй” гэсэн утгатай ч байж мэднэ.
Эх сурвалж: ЭГҮҮР.МН Х.Баттулгыг үзэн ядаж НЭГДЭГСЭД: С.Эрдэнээр тэргүүлүүлсэн Ардчилсан намынхан өнгөрөгч бямба гарагт /2022.03.05/ 13-р их хурлаа хийлээ. Ерөнхийдөө С.Эрдэнэ намаасаа яваагүй, толгойлогчоор дахин ирж, эрхшээлдээ авч нэгтгэхээ харуулах нүүдэл хийж буйгаа зарлан тунхагласан гэж хэлж болно. Хурлын үеэр Ардчилсан намынхан Х.Баттулгыг үзэн ядаж байгаагаа С.Эрдэнээс эхлээд зарлацгаав. Намыг хагалан бутаргасан тараасан гол буруутан Х.Баттулыг хэмээсэн юм.
Энэ тухай тэрбээр: Нийгмийн хүнд хэцүү, ээдрээтэй цаг үед зохион байгуулж байгаагаараа онцлог. Өнөөдрийн их хурлаар Ардчилсан намын Үндсэн дүрмийг өөрчилнө. Бид УИХ-ын болоод Ерөнхийлөгчийн сонгуульд дүгнэлт хийх ёстой. Сонгуулийн дараа миний бие хариуцлагаа хүлээж дэд даргад тамга тэмдэгээ түр шилжүүлсэн. Харамсалтай нь дүрмийн бус бусармаг үйл явдал шил шилээ даган гарсан. Намыг бусниулж байсан урвагч нарыг оруулж ирсэн.
Намын даргын сунгаанд оролцох 12 хүний нэрсийн жагсаалтыг хүчингүй болгосон. Ардчилсан намын дүрмээр С.Эрдэнэ гэх нэр бүртгэлтэй хэвээр байгаа. Ийм нөхцөл байдлуудыг харгалзаад эргэж орсон. Тамга тэмдэгээ авъя гэтэл нөгөө нөхөр аваад зугтсан. Могойг гурав хуваавч гүрвэлийг дайтай гэж. Ардчилсан намыг хичнээн хуваагаад, гутаагаад ч нэмэргүй. Би эрх мэдэл албан тушаалын төлөө улайраагүй. Эрх баригчидтай тэмцэж хариуцлага хүлээлгэж чадах цорын ганц нам, Ардчилсан нам.
Харамсалтай нь бидний хэсэг нөхөд эрх баригчдын нөлөөнд автаж байгаад харамсаж байна. Би энд нэг зүйлийг онцолмоор байна. Х.Баттулга шиг улс орноо, ардчилсан намаа сүйрүүлсэн удирдагч байхгүй. Тиймээс би ардчилсан намаас түүнийг дэвшүүлсэндээ уучлал хүсч байна” хэмээсэн юм.Түүний эл үгийг Ц.Элбэгдорж, М.Энхсайхан, Да.Ганболд тэргүүтэй Ардчилсан намын лидер гэгдэж явсан партизанууд ч ирж сонссон юм. Ерөнхийлөгчийн сонгуульд
нэр дэвших гэж намын Үндсэх дүрэмд өөрчлөлт оруулах гэж улайрснаас хагарал эхтэй гэж тэд дүгнэцгээж л дээ. Энэ ч үгүйсгэх аргагүй үндэслэлтэй. Иймийн тулд үндсэндээ Х.Баттулгыг үзэн ядагчдын нэгдэл дээр энэ Ардчилсан нам хуралдав.Энэ утгаараа намын дэмжигч гишүүдэд итгэл үнэмшил төрүүлэхүйц хурал боллоо хэмээн дүгнэхэд гэмгүй. Энэ утгаараа намын дэмжигч гишүүдэд итгэл үнэмшил төрүүлэхүйц хурал боллоо хэмээн дүгнэхэд гэмгүй.
Йогийн багш, монгол йогийн урсгалыг санаачлагч Т.Алтангэрэл кофег шар тостой хамт хэрэглэх нь хир зохимжтой талаар зөвлөсөн байна. Шар тос нь хүний биед үүсч байгаа токсинс буюу гэмийг уусгах үйлчилгээтэй. Тийм учраас барууныхан шар тосыг их хэмжээгээр хэрэглэдэг. Бид шар тосыг цайндаа хэрэглэдэгтэй ижил тэдний түлхүү хэрэглэдэг зүйл кофе учраас хамт хэрэглээд байгаа юм. Түүнээс Монгол хүмүүст зохимжтой идээ биш.
Харин тэдний биед таараад байгаа учир нь цаг агаарын дулаан уур амьсгалтай холбоотой. Мөн ихэнх нь гал үүсгэгчтэй буюу шар бие махбодьтой хүмүүс байдаг учир хий шинж чанартай хүнс идэхээр арга билгийн хуулиар тэнцвэртэй байдаг. Монголчууд бол хий давамгай хүмүүс учир зохимжгүй гэсэн үг. Би баруунд зургаан жил амьдарсан. Тэд кофег өглөөд л нэг уудаг. Кофег их хэмжээгээр хэрэглэдэг хүмүүс байдаг ч гэлээ цөөхөн хувийг эзэлдэг.
Манай улсын хувьд кофе шопуудын аяганы хэмжээ том, мөн кофеныхоо сүүг их хэмжээгээр хийдэг нь хүний гэдсийг дүүргээд байдаг талтай. Тэгэхээр хэмжээ их чухал. Би монголчуудтайгаа олон жил ажиллаж байна. Ерөнхийд нь ажиглахад хэмжээ, тав тухаа ихдүүлсэн санагддаг. Кофе ууж болно. Гэхдээ зөв уух хэрэгтэй. Ногоон цайг ч гэсэн усанд дүрээд л авчихдаг. Ингэхээр зүгээр л өнгөтэй ус уугаад байна гэсэн үг. Сайхан хандлаад зөв уух хэрэгтэй.
Хүмүүс өөрсдийнхөө хэрэглээ, хэмжээнд ажиглалт хийж, анхаарал хандуулах нь зүйтэй болов уу. Монголчуудад кофе таарахгүй ч гэсэн энэ нь сэтгэл засах үйлчилгээтэй байдаг. Үнэрээр нь хий дарж болно. Гол нь хэмжээгээ л тааруулах нь чухал.Хүмүүс өөрсдийнхөө хэрэглээ, хэмжээнд ажиглалт хийж, анхаарал хандуулах нь зүйтэй болов уу. Монголчуудад кофе таарахгүй ч гэсэн энэ нь сэтгэл засах үйлчилгээтэй байдаг. Үнэрээр нь хий дарж болно. Гол нь хэмжээгээ л тааруулах нь чухал.
Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам даваа гаригт Украины мөргөлдөөнд гүнээ харамсаж байгаагаа илэрхийлээд, хурцадмал байдлыг энхийн замаар шийдвэрлэхийг талуудад уриаллаа. Тэрээр Энэтхэгийн Дарамсала дахь Төвдийн орогнолын Засгийн газрын тэргүүний хувиар хийсэн мэдэгдэлдээ “Дайн хуучирсан. Xүчирхийлэл бол шийдэлд хүрэх зам биш. Царын ганц зам бол хүчирхийлэлгүй зам. Асуудал, санал зөрөлдөөнийг яриа хэлэлцээгээр шийдвэрлэх нь хамгийн зөв гарц” гэжээ.
Мөн Далай лам “Жинхэнэ амар амгалан харилцан ойлголцол, бие биенийхээ сайн сайхныг хүндэтгэх замаар бий болдог. Бид итгэл найдвараа алдах ёсгүй. XX зуун дайн, цус урсгасан зуун болж өнгөрсөн. Харин XXI зуун бол яриа хэлэлцээ, харилцан ойлголцлын зуун. Украинд энх тайван байдал хурдан сэргэж, амар амгалан тогтохын төлөө би залбирч байгаа” гэсэн байна. Украинд энх тайван байдал хурдан сэргэж, амар амгалан тогтохын төлөө би залбирч байгаа” гэсэн байна.