Зөвөлгөө

С.Хүрэлбаатар: Ковидыг эмгүйгээр эмчилж болно, вакцин хэрэггүй

Өнөөдөр “Сэтгэшгүй” эмнэлгийн эмч, ховсчин С.Хүрэлбаатар “КОВИД-19”-ийн эмчилгээний талаар хэвлэлийн хурал зарлалаа. Энэ үеэр коронавирусийг эмчлэх арга ухааны талаар өөрийн байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр “Коронавирус мутацлагдаад л явна. Тэр болгонд вакцин хийнэ гэж байхгүй. Вакцин хүний биед хортой. Аливаа вирусийг хүн өөрийн эсэргүүцлээр даван туулах ёстой байтал вакцинаар механикаар хүчилж болохгүй. Дэлхий дээр 3000 гаруй

вирус байгаагийн нэгхэн нь коронавирус байхад сүржигнэх хэрэг байхгүй. Монголын төр иргэдийнхээ төлөө юу ч хийхгүй байна.Коронавирусээр хүмүүс нас барах ёсгүй. Айх ч хэрэг байхгүй. Үүнийг 3-5 хоногт эмгүйгээр эмчлэх бүрэн боломжтой. Учир нь ямар ч вирус хүнийг үхүүлдэггүй. Харин хүний биеийн бичил эргэлтийн систем алдагдсан үед, далд хэлбэрийн эд эрхтний өвчлөлтэй бол нас барах эрсдэл бий” гэлээ.

“Жавзандамба хутагт” төвийн багш, Гавж Д.Нямсамбуугийн манай сайтад өгсөн ярилцлагуудаас Цагаан сарын баяр болон жилийн засал ном, ёс суртахуунтай холбоотой хэсгийг түүвэрлэн дахин нийтэлж байна. -Цагаан сарын өмнө, хойно лам нар болон Гандантэгчинлэн хийд заавал ингэж ном хурах ёстой юу?

-Миний мэдэхээр Гандантэгчинлэн хийд, Зүүн хүрээний лам нар бол заавал хурна. Жилд нэг удаа хийдэг томоохон залбирал, бясалгалын зан үйл юм даа. Монгол Ганжуурт буй Үлгэрийн Далай хэмээх номд гардаг Бурхан багшийн намтартай холбоотой. Мөн Богд Лам энэ хурлыг өргөжүүлсэн тухай намтарт нь тодорхой гардаг тул үүнийг

дээр нэг хүн Богд Зонховын 49 хоногийн хурал гэж хэлсэн нь зоргоор, зоргоор гэхэд энгийн ухаанаас гарамгүй мунхаглал юм. -Сар шинийн баяр дуусч, шинийн 15-ны дотор жилийн засал номоо хийлгэнэ гэдэг. Жилийн засал номыг заавал шинийн 15-нд хийлгэх ёстой юу?

-Заавал шинийн 15-нд багтаж хийлгэх албагүй гэж Гандантэгчинлэн хийдээс олонтаа мэдэгдсэн. Гол нь тэгээд хүн өөрөө зөв байх нь чухал. Үйлийн үр гэж Бурханы шашны ойлголт. -Бурхны ном тэгэхээр ёс зүйн сургууль уу, эсвэл сүсэг бишрэл үү?-Аль аль нь. Бурханы шашин гэдэг X ч юмуу Y юм уу агуу хүч байдаг,

түүнд итгэж үнэмшсэнээр аврагдана гэсэн сургаал биш. Харин хүн илүү зөв сайн, илүү амгалантай болох боломж байна уу, үгүй юү гэсэн асуулт асуугаад, түүндээ ажиглалд суурилсан дүгнэлт, арга гарц дэвшүүлсэн л төдий юм. Тэгэхээр Бурханы шашинд ажиглал, шинжлэл, бодрол, практик дадлага, зан үйлжүүлсэн дасгал,

хувь хүний итгэл үнэмшил дээр нь нэмээд урлаг соёл ч бий. Тиймээс дан ганц ёс суртахуун, эсвэл сүсэг гэж хэлж болохгүй байх. -Гэгээрэлд хүрнэ гэж яг юу гэсэн ойлголт вэ? -Хэн нэгэнд ашиг сонирхол байгаа л бол, өөрөөр хэлбэл шунал буй тохиолдолд жинхэнэ эрх чөлөө байх боломжгүй гэж Бурханы шашин үздэг.

Санхүүгийн эрх чөлөө гэж ярьдаг ч, шунал л буй бол тэр нь зуун төгрөгт биш юмаа гэхэд тэрбумд худалдагдаж магадгүй гэсэн үг. Мөн мөнгөөр илэрхийлэхгүй өөр олон ашиг сонирхол байж болно. Гэгээрэл гэж шуналыг ялахын нэр. Тэр үед л жинхэнэ эрх чөлөөг олно, тэр үед л амирлана гэдэг.

Энд гэхдээ шунал гэж хүсэл бүгдийг хэлдэггүй, шашны хэлээр цувралттай зүйлсийг хүссэн буюу Би хэмээх сэтгэлээс гарах хүсэл бүгдийг хэлнэ.-Ер нь номын хүч гэж байна биз, Хийморийн сан уншуулсны дараа Бурханы номын хүчээр хийморь сүлд сэргэчихлээ гэж зарим хүн хэлдэг.

Энэ нь Бурхны номын хүчний нөлөө юу, эсвэл тухайн хүний сэтгэлийн хүчний нөлөө юү? -Аль, аль нь нөлөөлдөг болов уу. Халатны нөлөө гэж ойлголт байдаг. Энэ юу вэ гэхээр хөдөө түргэн дуудсан хүн хоног өдрөөр эмч ирэхийг хүлээж шаналж, өвдөж байтал гэрийнх нь гадаа машин дуугарч,

үүдээр нь цагаан халаадтай хүн ороод ирэхтэй хамт тайвширч, нэг хэсэгтээ өвдөлт нь намдах тохиолдол байдаг. Эмчид итгэл үнэмшил хэр ихийн хэрээр ингэх тохиолдол элбэг. Үүнтэй адил ганцхан Бурханы шашин ч биш, бусад шашинд итгэл үнэмшил нэмэгдэхийн хэрээр сэтгэлийн нөлөө хүчтэй болдог.

Бөө мөргөлд хүчтэй итгэдэг хүн нэг сайн бөөлүүлснийхээ дараа “би сайхан боллоо” гэж цаанаасаа хүч байхгүй байлаа ч гэсэн өөрийнхөө итгэлийн төвшинд сэтгэлийн хүч нь нөлөөлдөг. Гэхдээ би Бурханы шашны хүн учраас цаана нь мөн номын хүч нөлөөлдөг гэж боддог.-Та бол Бурханы номын хүч илүү гэж байна, тийм үү?

-Ид шидийн сонин дуудлага, авиаг урд хойно нь оруулж, тэр авиаг л хэлчих юм бол гайхалтай хүчтэй болчихно гэдэгт би ач холбогдол өгдөггүй. Ер нь бол “үгүй” ч гэж хэлдэг. Монголчууд номд мөргөх дуртай. Номд мөргөх сайн л даа. Гэхдээ энэ нь номыг эрхэмлэх, мэдлэгийг үнэлэх үнэлэмжийг сургах анхны дасгал.

Үүн дээрээ зогсож болохгүй. Ном мөргүүлэх туйлын зорилготой эд мэдээж биш. Номын үнэ цэнэ доторх агуулгадаа байдаг. Тэгэхээр мянган удаа мөргөснөөс нэг удаа унших. Мянган удаа дуржигнатал уншсанаас нэг удаа ойлгох нь дээр. Мянган удаа ойлгосноос нэг удаа хэрэгжүүлж, дагаж мөрдөх нь чухал.

Тэгэхээр номын хүч бол ид шидийн гэхээс илүү түүнийг ойлгож, хэрэгжүүлэх нь туйлын агуу хүчтэй гэсэн санаа. Тиймээс ном уншуулна гэдэг нь Бурханы шашинд агуулгыг нь бодуулах гэж байгаа хэрэг. Агуулгыг нь бодуулна гэдэг нь мөрдүүлэх л зорилготой.-Сүүлийн үед лам нар албан байгууллага,

айлд очиж ном уншдаг болсон. Энэ нь бизнесийн чигтэй шашны менежмент үү. Эсвэл Бурханы шашныг гажуудуулсан үйлдэл үү?-Гүрэм ном уншуулна, заслуулна гэж монголчууд ярьдаг. Энэ ойлголт бол Шри Ланкийн Буддизмаас эхлээд Японы буддизмд хүртэл байдаг. Тэр ч битгий хэл, Бурхан багшийн өөрийнх нь сургаалд ч байдаг.

Хортон шавж, могойд хүн их хатгуулж байна, үүнийг яах вэ гэж лам нар Бурхан багшаас асууж. Бурхан багш нэг номыг унш, үүнийг унших үед хазах гээд амаа ангайсан могой хүртэл цаашаа явна гэж хэлсэн. Гэхдээ тухайн номын агуулга нь нигүүлсэнгүй сэтгэлийн сургаал л байж. Нигүүлслийг дадуулахын хэрээр хорлол багасна гэж

Бурханы шашин үздэг. “Бяцхан Будда” гэж Холливудын кинон дээр Бурхан багшийн намтар хэсэгт гардаг даа. Жишээлбэл, үргэлж доромж муу үг аманд нь уяатай явахыг ер сайн биш гэж хэн ч хэлнэ биз. Энэ нь хэлээр үйлдэж буй нүгэл юм. Тэгвэл зөв сайн үгийг, тэр тусмаа Бурхан Багшийн номлолыг амаар хэлсэн төдийд ч хэлээр

үйлдсэн зөв үйлдэл болно гэж Бурханы шашинтнууд итгэдэг. Нэгэнт зөв үйлдэл мөн бол аз жаргалын шалтгаан болох ёстой гэж мөн итгэнэ. Өөрөөр хэлбэл, зөв үйлдэл бүхэн аз жаргалын шалтгаан болдог.-Тэгэхээр заавал ламаар ном уншуулах биш, өөрөө ч уншиж болох юм биш үү гэж зарим хүн бодохоор юм байна?

-Болох биш, тэгвэл бүр сайн. Бурханы шашинд хүн өөрөө үйлдэх, бусдаар үйлдүүлэх, бусдын үйлдэлд даган баясах гурав ижилхэн гэж үздэг. Тиймээс зарим хүмүүс Бурханы шашинтнууд амьтны амь хөнөөх нүгэл гээд малаа өөр хүнээр гаргуулаад өөрсдөө иддэг гэж шүүмжилдэг нь Бурханы захын ном шагайж үзээгүй хүний үг.

Ингэж өөрийн зоргоор алив шашныг төсөөлөхөөс салж илүү үнэн ойлголттой болохын тулд Шашин судлал байдаг. Бурханы шашны бүх наминчлалд “нүгэл хилэнцийг өөрөө үйлдсэн бол, бусдаар үйлдүүлсэн бол, бусдын хийснийг даган баяссан бол түүнийгээ наманчилъя” гэдэг. Өөрөө хийснээс бусдаар хийлгүүлэх нь бүр илүү ч хилэнцтэй.

Сайн, муу аль ч үйл дээр хийх, хийлгүүлэх ижил тул Бурханы дээдийн номыг унших, сэтгэлдээ тунгаах эргэцүүлэх үйлийг өөрөө хийх, бусдаар хийлгэх нь ялгалгүй буянтай байдаг учраас лам хүнийг залж ном уншуулах нь өөрөө уншиж, бодсоноос ялгаагүй буян хураана гэж Бурханы шашин үздэг.

-Таны ярьснаас Бурханы номын хүч эргээд бодлын хүч болдог гэж ойлгож болох уу? -Ер нь Бурханы шашин гэдэг бодлын, сэтгэлийн сургууль юм.-Түрүүн та үйлийн үр гэж Бурханы шашны ойлголт гэлээ. Үйлийн үр гэж үнэхээр байдаг юм уу. Муу үйлдэл бүр муу үр дагавар авчирна гэвэл тэрийг нь үйлийн үр гэх үү?

-Үйлийн үр гэдэг нь Буддын шашны шүтэн барилдлага гэх онолын нэгээхэн хэсэг. Бидний хандлага, үйлдэл бүр тодорхой бодит үр дүн заавал авчирдаг гэсэн санаа л даа. Эндээс хүн үйлдлээ л хянах юм бол зөв хариу авна гэсэн логик гарч байна. Үйлийн үр нь нэг лам, бөө дээр очиж, эсвэл Бархман Эзэн гэдэг тэнгэрт итгэж байж л аврагдана гэж

Бурханы шашин үздэггүй. Бүх зүйл үйлдлээс л хамаарна. Үйлдлээсээ хамаарч буй бол ямар үйлийг зөв гэх вэ, ямар үйлийг буруу гэх вэ гэвэл хэн нэгнийг хохироосон байна уу, эс хохироосон байна уу гэдгээс шалтгаална. Мөн сэдлээс хамаарна. Тиймээс усанд орох нь нүгэл гэж Бурханы номонд гарахгүй.

Яаж ч тэгж гүтгэж болдог юм, лам хүний ёс суртахууны номуудад бол бүр заавал цэвэр цэмцгэр байх ёстой байдаг. Нэгэнт үйл шийддэг тул лам, эсвэл бөө, мундаг тэнгэрт итгэснээрээ биш, зөв л явснаараа аврагдана гэж үздэг.-Бурханы шашинд сай, муу хүн гэдгийг хэрхэн тодорхойлсон байдаг вэ?

-Сайн хүн, муу хүн гэдэг нь цаанаасаа өгөгдөл бус нийгмийн бүтээгдэхүүн юм. Ёс суртахууны дээд хэлбэр бусдыг хүндлэхээс эхэлдэг. Бусдыг хүндлэхэд хамгийн их садаа болдог зүйл бол тухайн хүний өөрийнх нь ашиг сонирхол байдаг. Миний ашиг сонирхлыг давсан бусдыг хүндлэх ёс суртахуунтай байна гэдэг нь

Бурханы шашнаар бол зөв сайнд итгэх итгэл юм.Хэн нэгнийг сайн гэж итгэхдээ, хэн нэгнийг сайн үйл хийсэн болохоор зөв сайн байгаа бус өөрөө, өөртөө би зөв байх юмсан гэсэн итгэл юм. Энгийнээр ёс суртахуун нь зөв сайн байхад итгэх итгэлээс эхэлдэг. Жишээлбэл, нэг арван жилийн багш хүн “Би насаараа зөв явлаа,

хэрэгтэй нь юу байна. Ядуу амьдарч байна. гэтэл насаараа хулгай хийж, бусдыг луйвардсан залуу жийп унаад явж байна” гэж хэлж байгаа юм. Энэ багш зөвд итгээгүй байгаа юм. Зөвд итгэнэ гэдэг нь санамсаргүй байдлаар ч юм уу эсвэл айгаад зөв гэж итгэхийг хэлдэггүй. Зөвийг, зөв байхыг эрхэм,

гоё гэж хараад түүнийг үнэлэхийг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, зөв амьдарсан амьдрал нь өөрт кайф, урам зориг өгдөг.Тэгэхээр хүний эрхэмлэлийн эрэмбийн оройд нь баян, дарга болох хүслээс илүүтэй зөв амьдарна гэсэн ухааны эрхэмлэл байх ёстой юм. Баян байхаас илүүтэй зөв амьдрах нь илүү эрхэм, бахархам.

Мэдээж жийптэй байх гоё уу гоё. Гэхдээ зөв байх илүү гоё.-Та амьдралаа ламаас биш, ёс суртахуунаа асуу гэж хэлсэн байсан. Тиймээс танаас монголчуудын ёс суртахуун ямар төвшинд байна вэ гэж асуумаар байна?-Ёс суртахуунтай байхын тулд нэн тэргүүнд хүмүүс хэзээ ч давдаггүй зарчимтай болох хэрэгтэй юм шиг санагддаг.

Ямар ч зүйл болсон “би үүнийг хэзээ ч хийхгүй” гэсэн зарчим суухгүй бол юу ч тохиолдлоо гэсэн “би тийм болоод тэгсэн ш дээ” гээд л сууж байна. Яагаад хулгай хийсэн бэ гэхэд, “би ядуу болоод л хулгай хийсэн” гэдэг тайлбар хэлдэг. Тэгэхээр нөхцөл байдал ямар байгаагаас үл хамаарч дагаж мөрдөх зарчимтай байх нь илүү үнэ цэнэтэй.

Хүн болгон биш юмаа гэхэд дийлэнх нь ийм зарчимтай болмоор байна. Зарчимтай болгоно гээд төрийн хуулийг маш хатуу болгож шийддэг зүйл ч биш. Хүн хулгай хийхийг “за больё, баригдвал Эрүүгийн хуулийн төдийн, төдийн дагуу ял эдэлнэ” гэж тэвчихээс илүүтэйгээр “буруу шүү” гэж бодоод л хийдэггүй.

Хулгай хийгээд дадсан хүн хууль хэчнээн чанга байсан ч хулгай хийдэг. Өнөөдөр Монголд ганцхан дээдсүүд хулгайлаад буй бус, төвшин төвшиндөө боломж боломжоороо хулгайлж байна. Хатуу байж магад, би тэгж л харж байна. Учир нь, дийлэнх олныг сэтгэлийг барьж байх ёстой итгэл үнэмшлээ бид гээчихсэн.

Үүнээс салалгүйгээр нөгөө сайн цагийн мянган Бурхан бууж ирээд ч туслах боломжгүй гэдэг шиг, ямар их мөнгө гэнэт орж ирлээ гээд, ямар мундаг хууль боловсрууллаа гээд нэмэргүй. Монголчуудын 60-аас илүү хувь нь Бурханы шашинтай атлаа яагаад дийлэнх хувь нь ёс суртахуунгүй байна вэ.

Тэгвэл Бурханы шашинд итгээд байгаа маань яг юунд итгэхийг хэлээд байгаа юм бол. Юунд итгэж байгаагаа Бурханы шашинд итгэж байна гэж бодоод байгаа юм. Жишээлбэл, Цагаан сараар надад маш олон асуулт ирдэг. Түүний нэг нь “Тавгийн идээгээ өрөхдөө хамгийн дээд талыг нь бяслагаар өрчихсөн юм. Бяслагаар өрсөн хэсгээ тоолох уу,

тоолохгүй юу” гэх асуулт. Түүнийг тоолох, эс тоолох эсэхээс хамаараад бидний ирээдүйн жаргал зовлон шийдэгдэнэ гэдэгт итгэж, айна гэдэг бол дэндүү том хийрхэл юм. Хүмүүсийн Бурханы шашныг харж, ойлгож байгаа өнцөг нь ямар нэг ид шид, хаа нэгтэйгээс мундаг лам, бөө намайг аварна, миний амьдралыг өөрчилнө гэх ойлголт байгаа

юм. Түүнээс яг ёс суртахууны хувьд бол нөгөө хүний Бурхан нь ажилладаггүй, унтаа болчихож байгаа юм.Уг нь үнэхээр Бурханы шашинд итгэдэг бол юу нь зөв, юу нь буруу, юуг хийж болохгүйг маш нарийн мэдэж, түүнийхээ дагуу үйлдэж байх ёстой. Өнөөдөр Монголын нийгэмд төрд, биедээ итгэх итгэл цөхөрч,

дийлэнх нь бухимдалтай амьдарч байна. Энэ үед хамгийн чухал зүйл бол зөвшилцөх, бусдадаа бууж өгөх ухаан юм. Өнгөрснөө мартаж, ирээдүйгээ харъя. Монголчуудын түүхэн ялагдал, ялалтыг харж байхад ойролцоо хүчтэй хоёр тал биедээ бууж өгөлгүй, дотроо хагаралдсанаас үүдэлтэй байдаг.

Саяхан би Манжийн хааны хүүдээ бичсэн захидал” гээд орчуулгын номыг уншлаа. Галданбошигт хааны үед Монголыг эзэлсэн тухай бичсэн байгаа юм. Тэндээс харж байхад ойролцоо хүчтэй дайсагналцсан талууд л биенээ үгүй хийчихэж байгаа юм.Түүнтэй адил тэр нам,

тэр дарга, сайд сайн муу гэж талцаад эцэс төгсгөлгүй маргаан, хардлага, цөхрөлөөс өөр зүйл бидэнд үлдэхгүй. Бидэнд хүчээ нэгтэх, зөвшилцөх ухаан хэрэгтэй.Би нийгэмд бүхэлд нь хүрч нөлөөлж чадах зүйл бол өнөөдөр Монголын нөхцөлд ганцхан Бурханы шашин гэж хардаг.

Үүгээрээ би бүх хүнийг Буддист болгох санаа агуулаагүй. Мөн зөвхөн Бурхан шашинтан болж байж л хүн сая сайн хүн болдог гэж Бурханы шашин ч үздэггүй. Олонхид нөлөөлж чадах боломж, мөн ёс суртахууны үнэт сургаал хоёрын нийлбэр Буддизмд байна. -Ярилцсанд баярлалаа. Эх сурвалж: Itom.mn

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button