Мэдээ

СҮҮЛИЙН ХОЁР САРД 55 XVVXЭД AЛГA БОЛСОН ГЭХ ДУУДЛAГA ИРСЭН БАЙНА

Эх сурвалж: АйТойм.МНСүүлийн жилүүдэд “Хүүхэд алга боллоо” гэх зарлал цахим сүлжээнд ихээр явах боллоо. Холбогдох албаныхнаас энэ талаар тоо баримтыг нягтлахад сүүлийн хоёр сарын байдлаар нийт 55 хүүхэд оршин суугаа хаягнаасаа сураггүй алга болсныг олж тогтоосон байна. Цөөн хүн амтай манай улсад жилдээ 1000 гаруй хүүхэд алга боллоо гэх дуудлага ирдэг байна. Тэдгээр хүүхдүүдийн хувьд эцэг эхийн хараа хяналт муугаас ихэвчлэн төөрсөн байдаг.

Тухайлбал, “ойрхон худаг, дэлгүүр ороод ирэх юм чинь гайгүй биз” гэж орхиж гарах үед хүүхэд эцэг эхээ хайж араас нь гарч төөрөх, олон нийтийн газар хөтлөхгүй, анхаарахгүй явах зэргээс хөл хөдөлгөөн ихтэй үйлчилгээний газар, автобусны буудал зэрэг газруудад төөрөх тохиолдол их байдаг аж. Мөн өсвөр насны буюу дунд, ахлах ангийн сурагчид нь эцэг эх, асран хамгаалагчдадаа хэлэлгүй анги, хамт олон, найз нөхдийн гэр, бусад газарт очиж хонох,

найз нөхдийн ятгалга, буруу үлгэр дуурайлалд автан гэрээсээ дайжих зэргээс болон  эрэн сурвалжлагдсан байдаг. Дээрх хүчин зүйлсээс гадна осол аваар, гэмт хэргийн зөрчилд өртөж хохирсон байх тохиолдлууд ч байхыг үгүйсгэхгүй гэдгийг Цагдаагийн байгууллагаас тайлбарлав. Эрэн сурвалжлагдаж байгаа хүүхдүүд нь нийтэд зарлагдсан цагаас 1-4 цагийн дотор, зарим тохиолдолд 24-72 цагт олддог. Хэрэв олдохгүй бол сураггүй алга болсон гэх тодотголтой үлдэх аж.

Одоогийн байдлаар нийт 29 хүүхэд ор сураггүй олдоогүй. Эдгээрийн дунд 2017 оны арваннэгдүгээр сарын 2-нд сургуульдаа явахаар гэрээсэээ гараад ор сураггүй алга болсон Д.Сэржмядаг охин багтаж буй юм. Одоогийн байдлаар нийт 29 хүүхэд ор сураггүй олдоогүй. Эдгээрийн дунд 2017 оны арваннэгдүгээр сарын 2-нд сургуульдаа явахаар гэрээсэээ гараад ор сураггүй алга болсон Д.Сэржмядаг охин багтаж буй юм. Эх сурвалж: АйТойм.МН

Хөвсгөр сэвсгэр мантууг хэрхэн хийх вээ?Заа мантуу хийх талаарх өөрийн туршлагаа хуваалцая аа админ нь.
Олон жилийн дунджаас харахад ( оооё, аймээр кэлцэн үү ккк миний бодлоор мантуу хийх орц найрлага, хийх арга, гурилын чанар гурав харилцан хамааралтай юм шиг санагдсан шүү. Аль нэг нь л алдагдвал тэгээд л нөгөө көх мөх, годойсон модойсон ус гүйсэн бор мантуу чинь л болно шүү дээ ккк Орц:Дээд гурил-500гр, Бүлээн ус-280гр

Исгэгч-2 ц/х Элсэн чихэр-30гр Давс-0,5 ц/х У.тос-1х/х Хийх арга нь: Бүлээн усандаа+исгэгч+элсэн чихэр+у.тос зэргээ хийж хутгаад 7-8 минут амраана. Энэ хооронд дээд гуриландаа давсаа хийгээд холиод шигшинэ. Ингэж гурилын нягт байдлыг сийрэгжүүлж агаар оруулж өгсөнөөр хөөлтөнд илүү нөлөөлж сэвсгэр болох сайн талтай.За исгэгчтэй ус чинь дээгүүр нь хөөс үүсээд бөмбөлөг үүсгэж иссэн-(хэрвээ бөмбөлөг үүсээгүй бол усаа асгаад ахиад

исгэсэн нь бараг шулуун доо, исэлт явагдаагүй гөлгөр усаар зуураад мантуу бараг хөөхгүй) байна. Үүгээрээ гурилаа зуураад 40 мин орчим амраана.Амарсан гурилаа жаахан нухаад дурын хэвэнд оруулж хэвлэнэ. Жигнүүр дээрээ өрж тавиад, жигнүүрний доор савандаа халуун ус хийгээд дээр нь тавьчих. Ингээд 20-25 мин амраана. Манайхан мантуугаа хэвлэчихээд жигнүүр дээр тавиад шууд жигнэдэг, энэ хамгийн буруу шүү!!!Ингэж

амарсан мантуу хэмжээ нь бараг 1 дахин өсөх тул, мантуу хоорондын зайг тооцоолорой.Ингээд 20 минут жигнээд, галаа унтраагаад 5 минут бас амраана. Шууд гаргавал халуун хүйтэн харшаад, ус гүйчихдэг болохоор заавал амраана шүү. За ингээд л, сэвсгэр хөвсгөр, амтлаг мантуу бэлэн болно доо.Маргааш оройн хоолонд мантуутай шөл ч юмуу, мантуун буузаар давалгаа үүсгэнэ гэдэгт найдаж байна шүү манайхаан. АМЖИЛТ АМЖИЛТ

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button