Мэдээ

Сүнээ: Би 30 Гарч Яваа Бүдүүн Аниа Нараас Айдаг…

Дандар баатарын зээнцэр Б.Сүндэръяа элдэв хов живэнд орооцолдохдоо гаргууд нэгэн. Үүндээ ч дуртай мэт цахим орчинд олныг талцуулсан, олны дургүйцлийг төрүүлмээр элдэв пост хийх нь цөөнгүй.

Тэгвэл тэрбээр махлаг бүсгүйчүүдийг доромжилсон өнгө аяс бүхий жиргээ бичсэн нь олны дургүйцлийг төрүүлээд байна. Тэрбээр “30 гарч яваа бүдүүн анай нараас айдаг” гэсэн нь жиргээчдийн дургүйцлийг төрүүллээ.

Иргэдийн зүгээс “Хүүхэд төрүүлж, ар гэрийнхээ болон албан ажлаа амжуулахаар цаг наргүй зүтгэж яваа бүсгүйчүүд олон бий. Тэдний олон нь ар гэрээ авч явах гээд өөрийн биедээ анхаарал тавих ч завгүй явдаг.

Тэглээ гээд чамд шүүмжлүүлэх гэм хийгээгүй” гэх зэргээр махлаг бүсгүйчүүдийг өмөөрсөн юм.

Б.СҮНДЭРЪЯА:БИ ЯАГААД ГОО ҮЗЭСГЭЛЭНТЭЙ, АМЖИЛТТАЙ ЯВСНЫХАА ТӨЛӨӨ ГҮТГҮҮЛЭХ ЁСТОЙ ГЭЖ? Сонгуулийн үеэр шуугиан тарьсан Б.Сүндэръяа буюу Сүнээ гэгч бүсгүй бусдын халдлаганд өртсөн, сэтгэцийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй гэх мэт мэдээллүүд гарсан. Тэгвэл тэрээр саяхан хагалгаанд орсон бөгөөд цахим орчинд өөрийнх нь талаарх цуурхал бүгд худлаа хэмээн мэдэгджээ.

Тэрбээр “Сүүлийн жилийн хугацаанд гарсан маш олон эргэлзээтэй асуулт, гүжир гүтгэлэг, доромжлолд цэг тавихаар энэ бичлэгийг хийж байна. Намайг “Хятад хүн”, “Төрийн өндөрлөгүүдтэй явалддагг” мэтээр гүтгэж, дайрч давшилж байна. Хэрвээ би Хятад хүн бол Монгол Улсын гарамгай баатар Дандарбаатар ч гэсэн “хужаа” хүн болж хувирах гээд байна.

Гарамгай баатар бол миний өвөө буюу бичиг баримт дээр би түүний зээнцэр охин гэж явдаг. Энэ бол гэр бүлийн, хувийн маш эмзэг сэдэв юм шүү. Төрийн өндөрлөгүүдтэй авахуулсан зургийг маань тавингуутаа бүгдэнтэй нь явалддаг, нууц амраг болгочихсон.

Яагаад би өнөөдөр залуу, гоо үзэсгэлэнтэй байсныхаа төлөө хүн болгонтой явдаг эмэгтэй болж хувирах ёстой гэж?.

Яагаад амжилттай явж байгаа эмэгтэй хүний ард хэн нэгэн ноён байх ёстой юм бэ?: Сонгууль болгоноор нэг эмэгтэйг золиосонд гардаг. Би дахин хэн нэгэн эмэгтэйг над шиг золиос болоосой гэж хүсэхгүй байна. Нийгэмд бий болсон хар бараан уур амьсгал, нэгнийгээ харааж зүхдэг, атаархдаг, харанхуйгаар гүтгэдэг явдлыг зогсоохын тулд би эцсээ хүртэл хичээнэ” хэмээн ярьсан юм.

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button