МэдээТренд

“Сод Монгол” компаниас устай шатахуун авсан иргэн унааг минь засч өгөхгүй бол өөрийгөө шат.аана….

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд байрлах “Сод Монгол” компаниас шатахуун авсан машин гэнэт унтарч, таг зогссон байна.
Жолоочийн зүгээс энэ эвдрэл нь “Сод Монгол” компаний өгсөн шатахуун устай байснаас үүдэлтэй хэмээн цахим орчинд бичлэг хийн байршуулсан байна. Иймээс иргэн Б.С энэ талаарх гомдлоор “Сод Монгол” компанид хандсан ч хөөгдөөд гарчээ.

Түүний зүгээс “Эвдрэл гэмтэлгүй машины маань мотор чанаргүй шатахуунаас болж эвдэрсэн. Хэрвээ миний амь амьдрал залгуулдаг унааг минь засч хохирол барагдуулахгүй бол Сүхбаатарын талбай дээр өөрийгөө шат.аана” гэсэн байр суурийг цахим орчинд илэрхийлжээ.
“Сод Монгол” компани бол сүүлийн үед охид бүсгүйчүүдэд бэлгийн дарамт үзүүлсэн гэх асуудалт нэр холбогдоод байгаа УИХ-ын гишүүн Ш.Анандбазарынх юм.

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button