ПУTИH УKPAИHЫ ЭCPЭГ TЭMЦЭX ГAДAAДЫH САЙН ДУPЫHXHЫГ ХАЙЖ БАЙНА
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир ПуTиH гадаадын сайн дурынхныг Украины XVчний эCPэг тэмцэхийг уриаллаа. ОХУ-ын аюулгүй байдлын зөвлөлийн хурал дээр тэрбээр үг хэлэхдээ, ОХУ-ын дэмжлэгтэй , сайн дураараа байлдахыг хүссэн хүмүүст зөвшөөрөл олгоно гэжээ. Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Ойрхи Дорнодод 16 мянган сайн дурынхан ОХУ-ын хүчинтэй зэрэгцэн тулалдахад бэлэн байгаа гэж мэдэгдэв. АНУ-ын албаны хүмүүс тус гадаадын иргэдэд
хот суурин газрын байлдааны чадвартай сиричүүд багтаж магадгүй гэж мэдэгджээ. Москва бол Сирийн эртний холбоотон, түнш юм. Мөн Путин Сирид өрнөж буй иргэний дайнд тус улсын Ерөнхийлөгч Башар аль-Ассадын гол дэмжигч байсан юм. Шойгу мөн олзлогдсон барууны танк эсэргүүцэгч пуужингийн системийг Донбассын бүс нутаг дахь Украины салан тусгаарласан Луганск, Донецк мужуудад Оросын дэмжлэгтэй босогчдод өгөхийг санал болгов.
Эх сурвалж: Сонин.МН Судлаачид ОХУ-ын түүхийн төгсгөл эхэлсэн” гэж үзжээ: Орос-Украины Засгийн газрын телөөлөгчдийн гуравдугаар ээлжийн яриа хэлэлцээ Даваа гаригийн орой Беларусийн нутагт болж өндөрлөв. Гурван цаг үргэлжилсэн хэлэлцээ хүсэн хүлээж байсан үр дүнд хүрээгүйг талууд уулзалтын дараа мэдээлсэн. Энэ удаагийн уулзалтаар өмнөх уулзалтаар тохиролцсон хүмүүнлэгийн коридорын асуудлыг дахин хэлэлцжээ. Өнгөрсөн хугацаанд Харьков,
Мариуполь хотуудаас энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх коридорыг хоёр удаа гаргасан ч талуудын үл ойлголцлын улмаас бүтэлгүйтсэн юм. Хүмүүнлэгийн коридорын хотууд дахь Украины цэргийн удирдлагууд дээрээсээ өгсөн тушаал зааврын дагуу ажиллахгүй байгааг Оросын тал буруутгав. Харин Украины Засгийн газар нүүлгэн шилжүүлэх үеэр гал зогсоох тохиролцоог Оросын тал зөрчсөн хэмээн буруутгасан байна. Даваа гарагийн өглөө ОХУ-ын Батлан хамгаалах яам Киев, Харьков, Мариуполь,
Сумы гэх дөрвөн хотод хүмүүнлэгийн коридор гаргах санал гаргасан ч Украины тал хүлээн зөвшөөрөөгүй юм. Учир нь Оросын тал иргэдийг зөвхөн ОХУ, Беларусийн нутаг руу нүүлгэн шилжүүлэх замыг санал болгожээ. Тухайлбал, Киевээс гаргах иргэдийг Беларусь руу, бусад гурван хотоос гаргах иргэдийг ОХУ руу нүүлгэх замыг санал болгоод байсан юм. Тэгвэл хоёр талын дөрөв дэх уулзалт удахгүй Беларусийн нутагт болох бөгөөд мөн Турк улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы зуучлалаар энэ сарын 10-нд хоёр улсын Гадаад хэргийн сайд
Сергей Лавров, Дмитрий Кулеба нар Туркийн Анталье хотод уулзахаар болоод байна. Эдгээр уулзалтуудын талаар зарим олон улсын судлаачид “Ирэх 1-2 хоногт оросууд сүүлийн удаа довтолж дараагийн уулзалтаас өмнө аль тал нь асуудлаа тулгах нь тодорхой болно” гэж байгаа бол “Үгүй, В.Путин ОХУ-д байсан 10 армийн 8-ыг үндсэнд нь байхгүй болгоод байна. Хамгийн гол нь шилдэг цэргүүд болон шилмэл зэвсгийн нөөц нь үгүй болсон. Тиймээс В.Путинд цөмийн зэвсэг хэрэглэхээс өөр арга үлдээгүй.
Гэхдээ тэр стратегийн бус бага хүчтэй тактикийн цөмийн зэвсгийг NATO-гийн гишүүн болж амжаагүй байгаа Украин, Гүрж, Финляндын аль нэгэнд хаяж барууныг айлгах арга хэрэглэнэ.Өнөөдөр Путины энэ шийдвэрээс айж боломжтой орос иргэн болгон гэр бүлээ авч гадаадад дайжин гарч байна. Иймээс ирэх хэлэлцээрүүд юу ч шийдэхгүй” гэх хэсэг ч байна. Мөн “ОХУ-ын Батлан хамгаалах яамны сайд С.Шойгу санаатайгаар Украинд Оросын армийг барууны зэвсэгтэй мөргөлдүүлэн Оросын цэргийг устгаж,
ОХУ-ыг задлан бүрэн байхгүй болгох арга хэрэглэж байна. Тухайлбал, Киев хотын хажууд ирсэн 64 км үргэлжилсэн Оросын цэргийн их цуваа техник нь түлшгүй цэргүүд нь хоолгүй болсон. Хавар болсон учир энэ цуваа засмал замаас гарах ямар ч аргагүй. Түлш хүнс ирсэн ч яагаад ч бүх цуваанд хүргэх боломжгүй. Ирж буй түлш хүнсийг нь Украины тусгай хүчнийхэн устгаад байгаа учраас цэргүүд нь хүнс, иргэдийн суудлын машин дээрэмдэж нутаг руугаа зугтах гэж оролдож байна.
Харамсалтай нь тэд орон нутгийн өөрсдийгөө хамгаалах хүчинд цохигдож ойгоор нутгийн зүг явган харайлгаж байна. Дарга нар нь мөнгийг нь халаасалж цэргүүддээ аль 2015 онд хугацаа нь дууссан хуурай хүнс өгсөн байсан гээд бод. Зөвхөн Оросыг хорлох дайсан л ийм юм хийж чадна. Иймээс Шойгу, Путин хоёрын хооронд асуудал үүсч аль тал ялахаас хамааран гал зогсоно” гэх судлаач ч байна. Харин “Путин улстөрийн үхдэл болсон”, “ОХУ-ын түүхийн төгсгөл эхэлсэн” гэдэг дээр эдгээр судлаачид бүгд санал нэг байна.
Барууны төдийгүй Оросын зарим судлаачид “Манай ард түмний талаас илүү хувь нь өнөөдөр Путины дайныг дэмжиж байгаа. Манай ард түмэн өсөхөөсөө л дарга даамлуудад дээрэлхүүлж ирсэн. Иймээс тэд улс нь хэн нэгнийг байлдан сөнөөж байвал хүн гэдгээ мэдэж бах нь ханадаг. Гэхдээ “200” гэж нэрлэгддэг хүүхдүүдийнх нь шарил ачигдаад ирэхээр сая хэн болохоо мэдэж, үнэнийг ойлгодог. Үүнийг шинжлэх ухаанд “дутуугийн хам шинж” гэдэг. Маш товчоор түүх нь хүртэл худал, хуурмаг манай Орос улсын төгсгөл эхэлсэн” гэж байна.