О.ЦОГТГЭРЭЛ: ПУTИHЫГ ЭНЭ ҮЙЛДЛЭЭ ТACЛAH ЗOГСOOХЫГ ШAAРДAЖ БАЙНА
О.Цогтгэрэл даргатай АН-аас мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэл” Сүүлийн хэдэн өдрийн турш В.ПутиH тэргүүтэй Кремлийн удирдагчид OXУ-ын армийн бүх хүч хэрэгслээ ашиглан НҮБ-ын гишүүн, тусгаар тогтносон, бүрэн эрхт, ардчилсан УкPаин улсын эсрэг цэргийн тусгай ажиллагаа нэртэй эзлэн түрэмгийлэх довтолгоо хийж байгааг Монголын Ардчилсан Нам эрс эсэргүүцэн буруушааж байна. Үй олон энгийн номхон иргэдийн амь нас
үрэгдэж, эдийн засгийн асар их хор хохирол учруулах
аюултай энэхүү үйлдлээ нэн даруй таслан зогсоохыг бид шаардаж байна. ОХУ-ын энэ алхам нь хэрхэвч зөвтгөх аргагүй бөгөөд Европ болон дэлхий нийтийн энх тайван, тогтвортой байдалд нэн аюултай үйлдэл юм. Энэ хүнд цаг мөчид Монголын Ардчилсан намын гишүүд, дэмжигчид Украины ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлж байна. Улаанбаатар хот 2022.02.28 ОЛОН УЛСЫН АРДЧИЛСАН ХОЛБООНЫ ГИШҮҮН МОНГОЛЫН АРДЧИЛСАН НАМ.
УИХ-ын чуулганы хуралдааны үеэр гишүүдийн ширээний урд “Улаан цэцэг” киноны посторыг байрлуулсан нь олон нийтийн дунд шүүмжлэл дагуулж байв. Тэгвэл төр нийгмийн зүтгэлтэн С.Удвалын бодит амьдралаас сэдэвлэсэн, бүрэн хэмжээний “Улаан цэцэг” уран сайхны киноны гол дүрд жүжигчин Г.Ундармаа тогложээ. Монголын эмэгтэйчүүдийн холбооны захиалгаар “Ю фильм” уран бүтээлийн нэгдэл хийж буй. Олны шүүмжлэлд өртөөд буй
уран сайхны киног бүтээхдээ улсын төсвөөс нэг ч төгрөг аваагүй гэж Улсын Их Хурлын зарим эмэгтэй гишүүдийн төлөөлөл мэдэгдсэн удаатай. “Улаан цэцэг” киноны нээлт гуравдугаар сарын 8-нд болж, бүх кино театрын дэлгэцнээ гарах гэнэ. “Улаан цэцэг” уран сайхны киноны продюсер, жүжигчин Г.Ундармаагаас өмнө нь киноны талаар тодруулахад ” Энэ киног хийхдээ улсын төсвөөс нэг ч төгрөг аваагүй. Шаардлагатай бол манай байгууллагын орлого, зарлагыг харж болно.
Манай байгууллагаас 50, Монголын эмэгтэйчүүдийн холбооноос 50 хувийн зардлыг гаргаж байна. Мөн Канадын төслөөс 100 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. Монголын эмэгтэйчүүдийн холбооноос эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжсэн төслөөрөө тендерт орж, тэнцсэн юм билээ. Киноны гол дүрд залуу уран бүтээлч тоглож буй. Бид хэзээ киноны дүрүүдээ зарлах вэ гэдгээ шийднэ. Нэг жилийн өмнө зураг авалтаа эхэлсэн. Одоо зураг авалт 50 хувьтай үргэлжилж байна.
Нийт давхардсан тоогоор 200 гаруй уран бүтээлч ажиллаж байна. Киноны нэрийн хувьд улс төрийн намтай ямар ч хамаагүй” гэдгийг хэлж байв. Сономын Удвал ахайтан Ардын Их Хурлын депутатаар 10 удаа сонгогдож, үүнээс тэргүүлэгч гишүүнээр есөн удаа ажилласан, Монголын эмэгтэйчүүдийн хороог 25 жил, Монголын зохиолчдын хороог 13 жил тэргүүлсэн Монголын шилдэг удирдагч, ХХ зууны манлай эмэгтэйчүүдийн нэг билээ.