Мэдээ

Оросуудын хятад хэл сурах хүсэл эрмэлзэл нэмэгдэж байна

Москвагийн Улсын Их Сургуулийн Ази, Африк судлалын хүрээлэнгийн декан Алексей Маслов хэлэхдээ, Оросын олон салбарт Хятад хэл өргөнөөр ашиглагдаж байна.Сүүлийн таван жилд оросуудын хятад хэл сурах хүсэл эрмэлзэл жил бүр 10-15 хувиар нэмэгдэж, сүүлийн хоёр жилд дунджаар 18 хувиар өссөн байна гэжээ.

Тэрээр мөн, Хятад хэл сурах хүмүүсийн бодол өөрчлөгдөж байна. Өмнө нь хүмүүс зохиолч, хятад судлаач болохын тулд хятад хэл сурдаг байсан бол одоо үүнийг мэргэжлийн практик ур чадвар гэж үздэг болсон, Оросод одоогийн байдлаар бизнес, дижитал технологи, металлурги, химийн инженерчлэл, мэдээллийн технологийн салбарт хятад хэлтэй мэргэжилтнүүд маш их эрэлттэй байгаа ч Оросын тэргүүлэгч цөөн хэдэн их дээд сургуулиуд хятад хэлний чансаатай сургалт явуулж байна.

Оросын бага, дунд сургуулиудын доод ангийн сурагчдад хятад хэлний мэргэжлийн багш дутагдаж байна. Москвагийн Боловсрол, шинжлэх ухааны газрын мэдээлснээр хятад хэл Москвад заадаг бүх гадаад хэлнүүдийн дунд англи хэлний дараа ордог. 70 гаруй сургуулийн бага, дунд сургуулийн 8000 шахам сурагч суурь боловсролын нэг хэсэг болгон хятад хэл сурч, 6000 гаруй сурагч хятад хэлний хичээлээс гадуурх сургалтад хамрагдаж байна.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж: paper.people.com.cn

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button